CREATE ACCOUNT

ФОТОШОП ПРОГРАМЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

Энэхүү 4 цагийн анхан шатны ADOBE PHOTOSHOP ПРОГРАМЫН СУРГАЛТ нь Сошиал хуудсууд хөтлөдөг, зураг, эх бэлтгэх хэрэгцээтэй байгаа, контент бэлтгэж сурах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд анхан шатны мэдлэг олгох, үр өгөөжтэй сургалт байх болно. Тус сургалтаар Аdobe Photoshop програмын бүрэлдэхүүн хэсгүүд, багаж хэрэгслүүдийн үүрэг, хэрхэн ашиглах болон тус програмын тусламжтай постын эх бэлтгэх, олон зурагт пост бэлтгэх, хөдөлгөөнт зураг/GIF/ бэлтгэх зэрэг мэдлэгийг суралцагсдад олгоно.

ФОТОШОП ПРОГРАМЫН СУРГАЛТ: ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Сошиал медиа менежерүүд, Бизнес эрхлэгчид гэх мэт өөрийн Сошиал хуудас, вэб хуудсанд төрөл бүрийн эх бэлтгэх шаардлагатай, Фотошоп програмын анхан шатны мэдлэгтэй болох сонирхолтой хэн бүхэн хамрагдах боломжтой. Мөн та сургалтад ирэхдээ дараах зүйлсийг бэлтгэн ирээрэй.

  • Adobe Photoshop програм суулгасан зөөврийн компьютер
  • Хэрэв та тус програмыг өөрийн зөөврийн компьютерт суулгах боломжгүй байвал зөөврийн компьютертойгоо хичээл эхлэхээс 30 минутын өмнө ирэх шаардлагатай.

СЕРТИФИКАТ

Төгсөгчдөд сертификат олгоно.

ТӨЛБӨР?

Сургалтын төлбөр: 40,000 төгрөг. Та яг одоо бүртгүүлэн, төлбөрөө төлж 25% хөнгөлөлт авах боломжтой.

Үндсэн төлбөр:                40,000₮

Хөнгөлөлт 25%:              10,000₮

Таны төлөх дүн:                30,000₮

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сэдэв 1. Adobe Photoshop програмын тухай

  • Adobe Photoshop програмын зориулалт
  • Бүтээж болох контентууд
  • Програмын бүтэц
  • Шинэ хуудас нээх
  • Layer-н тухай
  • Toolbar буюу туслах хэрэгслүүдийн үүрэг, хэрхэн ашиглах
  • Компьютерийн гараас хийх зарим үйлдлүүд

Сэдэв 2. Контент бүтээх

  • Контент оруулах
  • Зургийн хэмжээг өөрчлөх
  • Текст, дүрс нэмэх, эффект оруулах
  • Фэйсбүүкийн пост бэлтгэх
  • Хөдөлгөөнт зураг /GIF/ бэлтгэх

Дасгал ажил

  • Контент бүтээх
  • Хадгалах

Сэдэв 4. Фотошоп програмын бусад боломжууд

  • Зураг засварлах
  • Контент бэлтгэхэд туслах эх сурвалжууд
  • Фэйсбүүк темплэйт бэлтгэх зөвлөмж

ХЭЗЭЭ?

2018 оны 5-р сарын 26-ны өдөр 11:00-с 15:00 цагт

ХААНА?

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Sunroad Building, 1104 тоот, (Нарны зам дагуу, S'Outlets-н замын эсрэг талд)

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Та 2018-5-23-нд  багтаж доорх бүртгэлийн хуудсаар 25% ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр бүртгүүлээрэй.

 

БАГШ

Б. Түшиг

НАТХАУЗ КРЕЙТИВ ХХК, МЕНЕЖЕР

Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны салбарын томоохон компаниудад Маркетинг, зар сурталчилгаа, контент бэлтгэлийн чиглэлээр 3 жил ажилласан туршлагатай маркетер. СЭЗИС-н Бизнесийн удирдлагын Бакалаврын цол зэрэгтэй.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ