CREATE ACCOUNT

Nathouse Creative - Натхауз Крейтив

Бид юу хийдэг вэ?

Сурталчилгаа байршуулалт

Зорилтот хэрэглэгчидэд тань хамгийн хямдаар танай сурталчилгааг хүргэнэ.

Контент бэлтгэл

Сошиал медиа маркетингийн ЗУРАГТ, ВИДЕО контент, нийтлэл бэлтгэх, төлөвлөх, тархаах.

Сошиал медиа маркетинг

Сошиал медиа маркетингийн КОНТЕНТ бэлтгэл, төлөвлөлт, идэвхжүүлэлт.

Маркетингийн сургалт

Сошиал медиа маркетингийн болон дижитал маркетингийн практик арга, техникийг ТАНД.

СУРТАЛЧИЛ, ГЭХДЭЭ ҮР ДҮНТЭЙГЭЭР...
NATHOUSE

Сурталчилгаа төлөвлөлт, байршуулалтын үйл ажиллагаагаар мэргэшсэн, уламжлалт болон шинэ мэдээллийн технологид суурьласан маркетинг сурталчилгааны цогц үйлчилгээ үзүүлэгч NATHOUSE CREATIVE компанийн цахим хуудсанд тавтай морил.
Интернэт, дижитал технологийн түрэлт, улам бүр өөрчлөгдөн хувьсч буй хэрэглэгчийн зан төлөв нь байгууллагууд, бизнес эрхлэгчдийн өмнө тийм хялбар биш хэдий ч өргөн боломжыг нээж өгч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн цаг худалдан авдаг сурталчилгааны талбар байхаа хэдийнэ больсон. Төлбөрт сурталчилгаа, тухайн байгууллагын өөрийн мэдээллийн сувгууд, ПР, сошиал медиа, дижитал маркетингийн хамтын төгс хольц нь мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх хамгийн оновчтой систем болон төлөвшиж байна.
Энэ шинэ орчинд бизнес эрхлэгчдэд маркетингийн зардлаа хамгийн үр ашигтай зарцуулах боломжыг NATHOUSE CREATIVE компани олгох болно. Маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааны үр ашиг, шинэ гэхдээ хүчирхэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн бизнест ашиг, орлогоо нэмэгдүүлэх, үнэнч хэрэглэгчдийг бий болгох, зах зээлийг бүрдүүлж буй хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх зэрэг нь бидний хамтын ажиллагааны үр дүн байх болно.

Сошиал медиа маркетингийн үр дүнгээ
дээшлүүлэх шаардлагатай байна уу?

Сошиал медиа нь маркетингийн хүчирхэг хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд тодорхой хугацаа өнгөрчээ. Та болон танай байгууллага сошиал медиа маркетинг үгүйгээр эсвэл мэргэжлийн түвшинд хөгжүүлэхгүйгээр өрсөлдөөнд тийм ч амжилттай ажиллаж чадахгүй. Facebook, Twitter, Linked In, Instagram, блог, интернэтийн орчинд хэрхэн үр дүнтэй ажиллах нь ямар ч байгууллагын амжилтанд чухал нөлөө үзүүлэхүйц болж байна. Яг ийм чухал үед та өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сошиал медиад байршуулах талаар тодорхой төлөвлөгөө, төсөөлөлгүй байна уу?

Тэгвэл БИД танд туслаж чадна.
Манай туршлагатай сошиал медиа мэргэжилтнүүд, график дизайнерууд, маркетингийн мэргэжилтнүүд танд хэрэгтэй дараах үйлчилгээг хүргэх болно:
Танай бизнесийн Facebook, Twitter, Linked In, Instagram сошиал медиа аккаунтуудыг үүсгэх,
Дизайн, өнгө төрхийг нь тодорхойлох,
Сошиал медиа маркетингийн хөтөлбөр гаргах,
Постууд бэлтгэх, загвар, темплэйт бэлтгэж өгөх
Танай байгууллага, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх, хөтлөх.

Телевиз, радио, сонин сэтгүүл, биллбоард болон вэб хуудсанд
сурталчилгаа байршуулах ажлыг төлөвлөх, байршуулалт хийх ажлыг
бид хийнэ.
Media Buying in Mongolia

Энд тухайн мэдээллийн хэрэгсэлүүдтэй үнэ, байршил тохирох, тухайн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн онцлогыг харгалзсан сурталчилгааны цагийн болон контентийн сонголт, давтамжыг оновчтой төлөвлөх, төсөв, зардал тооцон, зарцуулах ажлууд багтана. Сурталчилгааны төлөвлөлт, байршуулалтыг сошиал медиа маркетингийн үйл ажиллагаатай уялдуулан, үр дүнг нь нэмэгдүүлэх боломжтой.

Туршлага
Бид маркетинг, сошиал медиа, сурталчилгаа төлөвлөлт, байршуулалтын үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөн гүйцэтгэсэн туршлагатай баг.

Сурталчилгааны сувгууд

Телевиз
Харилцагч байгууллагын зорилтот зах зээлээс хамааран өргөн нэвтрүүлгийн болон кабелийн бүх телевизүүдэд сурталчилгаа байршуулах боломжтой. Бид телевизийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн рейтинг үзүүлэлт, хүртээмж, контентийн хуваарь, сурталчилгааны хүртээмжийн үзүүлэлтийг ашиглан харилцагч байгууллагын маркетингийн зорилтыг хамгийн бага зардлаар хангах төлөвлөлт, байршуулалтыг санал болгодог. Мөн сурталчилгаа цацалтын болон хүртээмжийн судалгааг сурталчилгааны зардлын үр дүнг хэмжихэд ашигладаг.
Радио
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 20 орчим FM радиод танай байгууллагын сурталчилгааг хамгийн хямд өртгөөр байршуулах боломжтой. Мөн танай байгууллагын зорилтот зах зээлийн сегментэд хамгийн их хүртээмжтэй радио, нэвтрүүлэг, цаг зэргийг харгалзан сурталчилгааны төлөвлөлтийг хийдэг.
Хэвлэл
Үндэсний тогтмол сонин хэвлэлээс гадна тухайн салбарын сонин, сэтгүүлд ч танай байгууллагын сурталчилгааг байршуулах боломжтой. Бид таны өмнөөс хамгийн хямд үнэ, хамгийн ашигтай байрлалыг олж байршуулах болно.
Гудамжны сурталчилгаа
Гудамжны биллбоард, замын хажуугийн жижиг самбар болон дижитал дэлгэцүүдэд танай байгууллагын сурталчилгааг байршуулах боломжтой. Мэдээж маркетингийн зорилгоос хамааран хамгийн үр дүнтэй байршил, төрлийг сонгон хамгийн хямд зардлаар үр ашигтай сурталчилгаа байршуулах болно.

Сошиал медиа маркетинг

Маркетингийн цоо шинэ боломж, өндөр үр дүн.

  • Сошиал медиа хөгжүүлэлт
  • Контент бэлтгэл
  • Идэвхжүүлэлт
  • Персона, Зорилтот сегмент
  • Сурталчилгаа

Контент маркетинг

Маркетингийн цоо шинэ арга барил, бүтээлч сэтгэлгээ, үр өгөөж.

  • Контент төлөвлөлт
  • Контент бэлтгэл
  • Контент тархаалт
  • Бүтээгдэхүүн байршуулалт

Дижитал маркетинг

Интернэт маркетингийн цогц үйлчилгээ: Сэдэл, бүртгэл, борлуулалт, үнэлгээ.

  • Search engine optimisation
  • Search engine marketing
  • Internet advertising
  • Web analysis
  • Blog marketing

ХАМТРАН АЖИЛЛАХ

БИДЭНТЭЙ ХАМТРАН МАРКЕТИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ УУ?

ДЭЭШ