CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

МАРКЕТИНГ ДАХЬ СОШИАЛ МЕДИАГИЙН НӨЛӨӨ????

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
МАРКЕТИНГ ДАХЬ СОШИАЛ МЕДИАГИЙН НӨЛӨӨ

Өнгөрсөн жилээс эхлэн Aerie хэмээх дотуур хувцасны брэнд сурталчилгааны зургуудаа засварлахгүйгээр ашиглах болжээ. Энэ нь ч брэндийн танигдсан байдал, орлогын өсөлтөнд нь эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Энэ нь МАРКЕТИНГ ДАХЬ СОШИАЛ МЕДИАГИЙН НӨЛӨӨ юу? гэсэн асуултыг мэргэжилтнүүд тавьж байна.

Доор оруулсан уг брэндийн Instagram хуудасны зургууд өрсөлдөгч Victoria’s Secret-ийнхээс ялгагдах гол зүйл нь модель бүсгүйчүүдийн хувьд мэргэжлийн загвар өмсөгчид биш харин ердийн бүсгүйчүүдийг сонгосон нь. Энэ нь ч Aerie брэндийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн гэж үзэж байгаа аж.

“Aerie Real’ хэмээх маркетингийн кампанит ажлын гол зорилго нь Гоо сайхныг засварлах шаардлагагүй гэсэн мессежийг бүсгүйчүүдэд өгөх. Биеийн хэлбэр, хэмжээ харгалзахгүйгээр залуу бүсгүй бүр өөрт тохирсон загварыг сонгох боломжтой гэдгийг харуулах” хэмээн уг брэндийг хариуцсан мэргэжилтэн мэдэгджээ.

Ингээд тэдний сурталчилгааны зургуудтай танилцая. Маркетингийн сурталчилгаанд хэт гоёмсог загвар өмсөгчид, засварлаж, янзалсан зургууд ашиглах нь тухайн брэндийг зөвхөн төгс бие галбиртай хүмүүст зориулсан мэтээр ойлгогдох болсноос шалтгаалан ялангуяа загварын брэндүүд уламжлалт маркетингийн энэхүү арга барилаас татгалзаж эхэлснийг, энэ нь ч үр дүнгээ өгч байгааг Aerie брэндийн доорх жишээ харуулж байна.

Харин мэргэжилтнүүдийн хувьд энэ өөрчлөлтийг СОШИАЛ МЕДИАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ МАРКЕТИНГТ Ч нөлөөлж буй хэлбэр гэж үзэж байгаа юм байна. Сошиал медиа ч бизнесийн байгууллагуудыг илүү энгийн, хэрэглэгчиддээ шууд хандсан сурталчилгааны хэлбэрийг ашиглах чиглэлд хөгжүүлж байгаа нь мэдээж.

A photo posted by aerie (@aerie) on

A photo posted by aerie (@aerie) on

A photo posted by aerie (@aerie) on

A photo posted by aerie (@aerie) on

A photo posted by aerie (@aerie) on

A photo posted by aerie (@aerie) on

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ