fbpx

FACEBOOK ХУУДАСНЫ НЭР ӨӨРЧЛӨХ

Байгууллага, хувь хүмүүсийн хувьд Facebook хуудас үүсгэн бизнес, маркетингийн болон бусад зорилгоор ашиглах нь түгээмэл байдаг. Харин ашиглаж эхэлснээс тодорхой хугацааны дараа байгууллагын нэр өөрчлөгдөх эсвэл бизнесээ өргөжүүлэх гэх мэт шалтгаанаар Facebook хуудасны нэр өөрчлөх шаардлага гарч ирдэг.

Хэдийгээр өмнө нь байсан 200-с дээш LIKE-тай хуудасны нэрийг өөрчлөх боломжгүй байсан хатуу хязгаарлалтаа Facebook-н зүгээс хүчингүй болгосон ч бас л зарим тохиолдолд нэр солих боломжгүй байх тохиолдол гарсаар байдаг. Ийм тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэх вэ? Танд зориулан доорх заавар, зөвлөгөөг орууллаа.

FACEBOOK ХУУДАСНЫ НЭР ӨӨРЧЛӨХ:

Хэрэв та хуудасныхаа админ бол энэ нь тийм хүндрэлтэй асуудал биш. Дараах зааврын дагуу хуудасныхаа нэрийг 5 минутын дотор л солих боломжтой:

  1. Хуудасны зүүн талд байрлах “About” таб дээр дар.

2. “About” хэсгээс Edit page info товч дээр дар.

3. Одоогийн нэр бичигдсэн хэсэгт шинэ нэрээ оруулаад хоосон талбайд нэг товш.

4. Ингээд “request change” товч дээр дарахад 3 өдрийн дотор танд хариу ирэх болно.

Яагаад “Edit page info” товч гарч ирдэггүй вэ?

  • Та хуудасныхаа админ биш байж болно.
  • Саяхан өөр админ нэр сольсон
  • Хуудас удаа дараалан Facebook-ийн бодлогыг зөрчсөн

Яагаад нэр солигддоггүй вэ? Яаж шийдэх вэ?

  • Бүдүүлэг, хүчирхийллийн үг хэллэг хэрэглэж болохгүй. Хэрэв тийм агуулга бүхий үг ашигласан бол түүнийг хас.
  • “Албан ёсны”, “official” зэрэг үг хэллэг хэрэглэж болохгүй. Хэрэв танайх үнэхээр албан ёсны хуудас мөн бол баримт бичгээ хавсаргаж хариу хүсэлт илгээх.
  • “хАмГийн ШилДэг кАфе” гэх мэт олон янзын том жижиг үсэг ашиглаж болохгүй. Үүний оронд зөв бичгийн дүрмийн дагуу том жижиг үсгээ ашиглах.
  • ® гэх мэт тэмдэгт ашиглаж болохгүй. Хэрэв ашигласан бол үүнийгээ хасах.
  • Тайлбар болон уриа үг битгий бич. Жишээлбэл “Nathouse Creative Social Media Marketing Agency-Хамгийн шилдэг шинэ маркетингийн мэдээ, мэдээлэл, маркетингийн үйлчилгээ” гэж бичиж болохгүй. Харин үүнийгээ “About” хэсэгтээ бичих хэрэгтэй. Хэрэв танай байгууллагын нэр үнэхээр ийм урт бол баримт бичгээ хавсарган хариу хүсэлт илгээх.
  • Тухайлан нэрлэсэн нэг үг байж болохгүй. Жишээлбэл “Маркетинг”, “Пицца”, “Хувцас” гэх мэт. Хэрэв танай байгууллагын нэр үнэхээр ийм нэртэй бол баримт бичгээ хавсарган хариу хүсэлт илгээх.
  • Оноосон газрын нэр байж болохгүй. Жишээлбэл “Улаанбаатар”. Харин үүний оронд “Кафе Улаанбаатар” байж болно.
  • Нэг доор олон үгийг зэрэг сольж болохгүй. Харин үүний оронд нэг нэг үгээр нь солих хэрэгтэй.

Одоо хамгийн хэцүү үе. Хүлээх. Ихэнх тохиолдолд 7-10 хоногийн дараа хариу ирэх нь бий. Гэхдээ эхний хариу нааштай байх нь тун ховор. Харин сайн тал нь бодит хүн хариу өгч байдаг тул тун сайн тайлбарласан имэйл хэд хэдэн удаа солилцсоны дараа таны хүсэлт нааштайгаар шийдэгдэх нь бий. Танд ирэх хариуг Support Inbox-с харж болно.

Хэрэв та яг ийм нөхцөл байдалтай тулгарсан бол нэлээд хугацаа шаардлагатай гэдгийг урьдчилан сануулая. Гэхдээ тэсвэртэй хүлээж, тодорхой тайлбарууд илгээсний дараа зорьсон хэрэг тань амжилттай болох нь бий. Танд амжилт хүсье.

Санал болгох нийтлэлүүд:

  1. Facebook маркетингийн талаар А-Я
  2. Инстаграм маркетингийн талаар А-Я
  3. Дижитал маркетингийн талаар А-Я
  4. Facebook boost хэрхэн хийх вэ? Гарын авлага
  5. Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн гаргах вэ?
  6. Подкаст хэрхэн хийх вэ? Маркетеруудад зориулсан гарын авлага
TOP