CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook бизнес эрхлэгчдэд зорилтот сегментээ сонгох илүү боломж гаргаж байгаагаа зарлажээ.

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Сошиал медиа маркетингийн хамгийн гол давуу тал нь хэрэглэгчид хэрэгцээт зүйлээ хайж олох биш харин бизнес эрхлэгчид өөрийн хэрэглэгчдээ олж очиход тусладаг тэр л боломж юм . Ийм ч учраас Facebook сурталчилгааг бизнес эрхлэгчид дуртайяа ашигладаг. Яагаад гэвэл Facebook л тэдний хэрэглэгчдийн талаарх хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө хадгалж байдаг. Google хүмүүсийн хайлтын түүхийг авч чаддаг бол Facebook тэдний хувийн мэдээлэл, сонирхол, хэнтэй харьцдаг гэх мэт маш дэлгэрэнгүй мэдээллийн санг өөртөө агуулж байдаг. Бизнес эрхлэгчид, маркетингийн мэргэжилтнүүдэд үнэ, цэнэ бүхий энэхүү мэдээллийг хэрхэн ашиглах, маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг дээшлүүлэх талаарх шинэ шинэ боломжууд нэмэгдсээр байна.

Мэдээж ямар ч бизнесийн байгууллагын хувьд өөрийн зорилтот хэрэглэгчдийн талаарх оновчтой, үнэн зөв мэдээллийг ашиглан тэдэнд зориулсан маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх нь хамгийн чухал.
Яг л энэхүү зорилготой хамаарал бүхий 2 шинэ функцыг Facebook сурталчилгаа ашигладаг бизнес эрхлэгчдэд олгож эхэлж байгаа юм байна.

Multi-Location Support – Хэд хэдэн байрлал сонгох

Хэдхэн сарын өмнө Facebook “Local Awareness Ads буюу Тухайн газар зүйн байршилд буй хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа” өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн ойр орчиндоо байрлах хэрэглэгчдэдээ маркетингийнхаа мэдээллийг хүргэх сонголтыг бий болгосон.

2

Тэгвэл өнөөдөр Facebook энэхүү үйлчилгээндээ дахин нэг шинэ боломж нэмжээ. Facebook-н мэдээлж буйгаар шинэ нэмэлт нь сурталчилгааг илүү оновчтой, үр дүнтэй болгоход чиглэсэн гэнэ.

Энэ нэмэлт өөрчлөлт нь олон салбар бүхий бизнесийн байгууллагуудад зориулагдсан байна. Өмнө нь олон салбартай байгууллагуудын хувьд тухайн байршилдаа тохирсон өөр, өөр сурталчилгааг явуулахад тийм ч хялбар байгаагүй. Харин Facebook-с гаргаж буй шинэчлэлтийн үр дүнд олон салбартай бизнесийн байгууллагуудын хувьд тухайн салбарынхаа байршлын мэдээллийг ашиглан (Locations функцыг ашиглан салбаруудын мэдээллээ оруулах шаардлагатай) зөвхөн тухайн байршил дахь салбартаа зориулсан сурталчилгааг динамик байдлаар хүргэх боломж гарч иржээ. Өөрөөр хэлбэл нэг ижил сурталчилгааг тухайн салбарынх нь хаяг, холбоо барих утас гэх мэт мэдээллийн хамт тухайн газар зүйн байршилд ойр орших хэрэглэгчдэд хүргэх гэнэ.

Facebook-н хэвлэлийн мэдээллээс:

“Жишээ нь San Francisco Bay Area-д хэд хэдэн салбартай кофешоп сурталчилгаа явуулах боллоо гэхэд, сурталчилгааг нь харж буй хэрэглэгч аль хотод байгаагаас хамааруулан салбар байрлах хотын нэрийг сурталчилгаандаа автоматаар оруулах боломжтой. Ингэснээр Menlo Park хотод байгаа хэрэглэгч “Join us for lunch in Menlo Park,” гэсэн мэдээллийг харин San Francisco-д байрлах хэрэглэгч “Join us for lunch in San Francisco.” гэсэн мэдээлэл бүхий сурталчилгааг тус тус харах болно. Call-to-action буюу нэмэлт мэдээллийн товч ч мөн өөр, өөр байх бөгөөд хэн нэгэн “Call Now” эсвэл “Get Directions” товч дээр дарсан тохиолдолд тэд автоматаар өөртөө хамгийн ойр байрлах салбарт холбогдох болно. Энэ нь сурталчилгааг илүү үр дүнтэй, хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү ойртуулж буйгаараа давуу талтай.”

Гэхдээ энэ төрлийн сурталчилгааг явуулахын тулд хамгийн эхний алхам нь Facebook Locations үйлчилгээг ашиглан бүх салбаруудынхаа Page хуудсыг бий болгох ёстой юм байна.  Ингэснээр аль салбартаа зориулсан сурталчилгаа явуулах гэж байгаагаа болон тухайн салбараас ямар зайд байрлах хэрэглэгчдэд хүргэхээ сонгоход л хангалттай. Сурталчилгааны үр дүнг ч мөн адил салбар тус бүрээр нь гаргаж харуулах бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд сурталчилгааны үр дүнгийн талаарх мэдээллийг илүү нарийвчлан харахад туслах юм.

LOCAL INSIGHTS – ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

Facebook-с танилцуулсан дараагийн шинэчлэлт нь мөн л тухайн бизнесийн байгууллагын ойр орчимд байрлах хэрэглэгчдийн хүн ам зүйн болон бусад мэдээллийг харах боломж. Гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжийнхөө байршил тодруулах функцыг идэвхжүүлсэн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан бизнес эрхлэгчдэд тухайн байршилд буй хүмүүсийн илүү нарийвчилсан мэдээллийг гаргаж өгөх гэнэ.

Facebook-н хэвлэлийн мэдээллээс:

“Бизнесийн байгууллагууд тухайн дүүрэгтээ 7 хоногийн аль өдөр, өдрийн аль цагт хамгийн хөл, хөдөлгөөнтэй байдгийг олж мэдэх, улмаар хэзээ хэрэглэгчид орж ирэх хамгийн өндөр магадлалтайг тогтоох боломжтой. Мөн тэдгээр хүмүүсийн нас, хүйс, байнгын оршин суугч аль эсвэл жуулчин уу гэх мэт мэдээллийг харж болно. Хэрэв танай бизнес жуулчдад үйлчлэдэг бол хэзээ хамгийн тохиромжтой үе вэ гэдгийг энэхүү мэдээллээс олж авах боломжтой. ”

Мэдээж эдгээр мэдээллийг ямар нэг байдлаар байршлыг нь тодорхойлох боломжтой хэрэглэгчдээс цуглуулах байгаа нь ойлгомжтой. Харин хэрэглэгчдийн хэдэн хувь нь гар утасныхаа байршил тодорхойлох (GPS) функцыг идэвхжүүлсэн байдаг нь асуултын тэмдэг?

Энэхүү шинэ функцын бас нэгэн сонирхолтой зүйл нь тухайн байршил дахь хэрэглэгчдийн хэдэн хувь нь танай сурталчилгааг харсан талаарх статистик мэдээллийг харуулах гэнэ. Facebook-н мэдэгдэлд дурьдснаар “Энэхүү хэмжүүр нь бизнес эрхлэгчдэд бизнесийн үр дүн болон тухайн байршил дахь хэрэглэгчдийн хэдэн хувьд мэдээллээ хүргэсэн гэсэн 2 үзүүлэлтийн хоорондын харилцан хамаарлыг олж авах боломж олгоно. ” гэжээ.

Эдгээр шинэ нэмэлт өөрчлөлтүүдээс харахад Facebook бизнес эрхлэгчдэд ирээдүйн хэрэглэгчдээ хүлээн суух биш харин тэдэнд илүү хүрч үйлчлэх тэрхүү боломжыг улам бүр нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа нь харагдаж байна.

Мөн Facebook, Instagram, Twitter сурталчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, маркетингийнхаа үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахыг хүсч байгаа бол бидний уламжлал болгон зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ