Хэрэв танд Твиттерийн оруулсан шинэ өөрчлөлт тийм ч их таалагдахгүй байгаа бол тэдний гарган танилцуулсан үр дүнтэй танилцаад бодол чинь өөрчлөгдөж магадгүй юм. Саяхан Твиттерээс гаргасан мэдээллээс харахад хэрэглэгчид нь шинэ зүрхэн хэлбэртэй “LIKE” товчыг нь өмнөх од хэлбэр бүхий “Fav” товчноос даруй 6% илүү дарж байна гэнэ.
Тэдний тайлбарлаж буйгаар ямар нэг мэдээлэл таалагдаж байгаа бол зүрх хэлбэртэй товчоор илэрхийлэх нь хэрэглэгчдэд нь илүү ойлгомжтой, хялбар байгаа бололтой. Тэгээд ч анх уг өөрчлөлтийг танилцуулахдаа шинэ хэрэглэгчдэд хандсан арга хэмжээ хэмээж байсан билээ.
“Зүрх бол юниверсал тэмдэглээ шүү дээ. Дээрээс нь илүү хүмүүст хүрч чаддаг.” гэж Твиттерийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Kevin Weil тайлбарлажээ.
Хэдийгээр ийм бодит үр дүн гарч байгаа ч олон жил хэрэглэсэн хэрэглэгчдэд нь бас тийм ч их таалагдахгүй хэвээр байгаа нь мэдээж. Ямартай ч ЗҮРХ үр дүнгээ өгч эхэлжээ.
You must be logged in to post a comment.