Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook сурталчилгааны үр дүн нэмэгдүүлэх 3 шинэ арга

Та сошиал медиа ялангуяа Facebook-г маркетингийн зорилгоор ашигладаг уу? Facebook сурталчилгаанд төсөв гарган, зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэж байна уу? Хэрэв тийм бол шинэ, шинэ аргачлалууд ашиглан Facebook сурталчилгааны үр дүн дээшлүүлэх боломжууд маш их байдаг. Энэ удаад Facebook сурталчилгааны үр дүн өсгөх 3 аргачлалыг танилцуулж байна. Уншигч та ч өөрийн үйл ажиллагаандаа тусган, туршаад туршлагаасаа бидэнтэй болон манай хэрэглэгчидтэй хуваалцаарай.

#1: Facebook сурталчилгаагаа одоогийн хэрэглэгчдэдээ хүргэ

Ихэнх маркетерүүдийн хувьд шинэ хэрэглэгч авах тал дээрээ хэт их анхаардаг. Харин өмнөх хэрэглэгчид тань бүгд танайхаас дахин 1 худалдан авалт хийвэл ямар вэ? Тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа бол илүү үнэтэй багц, дараагийн шинэ загварыг тань худалдан авах магадлал илүү байх нь мэдээж. Тэгэхээр одоогийн хэрэглэгчид тань борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх боломж тун өндөр.

Судалгаанаас үзэхэд шинэ хэрэглэгч авах зардал нь одоогийн хэрэглэгчээ тогтоон барихаас 5-10 дахин өндөр байдаг аж. Энэ тоо л таныг одоогийн хэрэглэгчдэдээ илүү анхаарал хандуулах хангалттай шалтгаан болно гэж итгэж байна.

Үр дүнтэй аргуудын нэг нь одоогийн болон өмнөх хэрэглэгчдийнхээ мэдээллийг (и-мэйл хаяг, утасны дугаарын жагсаалтыг) оруулан тэдэнд зориулсан сурталчилгааг Facebook, Instagram болон Twitter-т үүсгэн явуулах.

Үүний тулд Ads Manager-Tools-Audiences гэсэн сонголтыг хий.

1

Дэлгэцийн баруун дээд булан дахь Create Audience цэснээс Custom Audience-г сонго.

2

Зорилтот сегментийнхээ төрлийг сонго. Энэ тохиолдолд хэрэглэгчийн жагсаалт буюу Customer List-г сонгох бөгөөд вэб хуудсанд хандсан хэрэглэгчид эсвэл апп хэрэглэгчдийн жагсаалтыг сонгох боломжтой.

power editor custom audiences types

Одоо хэрэглэгчдийнхээ и-мэйл хаяг эсвэл утасны дугаар бүхий CSV эсвэл TXT өргөтгөлтэй файлыг сонгон оруулаад Create Audience товчыг дар.

power editor custom audiences email list upload

Facebook таны оруулсан жагсаалтыг хэрэглэгчдийн мэдээлэлтэй харьцуулах болно. Энэ процесс бага зэрэг хугацаа шаардах бөгөөд дараах мэдээлэл гарч ирнэ. Өөрийн үүсгэсэн жагсаалтдаа нэр өгөөд Done товч дээр дараарай.

naming a custom audience in power editor

Ийнхүү одоогийн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан Facebook сурталчилгаа үүсгэх боломжтой боллоо. Эдгээр хэрэглэгчдэдээ шинэ бараа бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын эсвэл үнэнч хэрэглэгчдийн хөнгөлөлтийн мэдээллийг хүргэж болно. 

#2: Lookalike Audiences үүсгэн шинэ боломжит хэрэглэгчдэд хүр

Өмнө үүсгэсэн Custom audiences-тай адилаар одоогийн хэрэглэгчдийн мэдээллээ ашиглан тэдэнтэй төстэй боломжит хэрэглэгчдийн сегмент үүсгэх боломж. Facebook-т Lookalike Audiences үүсгэхэд тухайн сонгосон бүс нутгийн нийт Facebook хэрэглэгчдээс танай хэрэглэгчидтэй хамгийн ижил төстэй шинж чанар бүхий 1%-с 10%-г зорилтот сегментээр сонгох боломж олгодог.

Бас л хүмүүсийн тэр бүр хэрэглээд байдаггүй зорилтот сегментдээ хүрэх үр дүнтэй аргуудын нэг.

Үүний тулд Ads Manager-Tools-Audiences хэсгээс дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлах Create Audience цэснээс Lookalike Audience товчыг сонго.

3

Source хэсэгт Custom audience, conversion pixel эсвэл Facebook хуудасны аль нэгийг сонгоно. Дараа нь аль улсын Facebook хэрэглэгчдээс зорилтот сегментээ бүрдүүлэхээ сонго. Эцэст нь тухайн улсын нийт Facebook хэрэглэгчдийн 1%-10%-тай тэнцүү хэмжээний зорилтот сегментийнхээ хэмжээг сонгох боломжтой.

4

Confirm товчыг дарснаар та өөрийн хэрэглэгчидтэй ижил төстэй бусад Facebook хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх сурталчилгааг хүргэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт Facebook хэрэглэгч 1.5 сая хүнд биш харин өөрийн бодит худалдан авагчидтай ижил сонирхол, шинж чанар бүхий танай хэрэглэгч болох магадлал өндөр 14,400 хэрэглэгчид сурталчилгаагаа хүргэх болно. Энэ нь нийт Facebook хэрэглэгчдэд хандсан сурталчилгаанаас харьцангуй хямд зардлаар илүү үр дүнд хүрэх боломжыг танд олгоно.

#3: Facebook сурталчилгааны үр дүн-г тогтмол хяна

Facebook сурталчилгааныхаа үр дүнг тогтмол хянаж байх нь хамгийн үр дүнтэйгээр төсвөө хэрхэн хуваарилах шийдвэр гаргахад тань туслах болно.

Дараах нийтлэг үзүүлэлтүүдийг нэн тэргүүнд анхаар:

  • Постын engagement буюу оролцоо өөрөөр хэлбэл like, comment, share. Контентийн төрлөөр нь мөн ангилан ямар контент илүү үр дүнтэй байгааг анхаар.
  • Вэб хуудасны хандалт, ямар сурталчилгаа боломжит хэрэглэгчдийн урсгалыг нэмэгдүүлж буйг хар.
  • Conversions буюу борлуулалтыг Google Analytics ашиглан яг хаанаас орж ирсэн болохыг нь тогтоож болно. Энэ нь аль суваг илүү борлуулалт хийж байгааг харах боломж олгоно. 

Сошиал медиа маркетинг хамгийн бага зардлаар илүү үр дүнд хүрэх маркетингийн сувгийн нэг бөгөөд өдөр бүр шинэ шинэ сурталчилгааны боломжууд нэмэгдэж, сайжирч байдаг. Энэ ч үүднээс сошиал медиа маркетингт ашиглах шинэ, үр дүнтэй аргачлалуудыг бид тогтмол танилцуулдаг.

Уншигч таны хувьд ямар арга техник ашиглах илүү өндөр үр дүн авч ирж байна? Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP
facebook-3-8902-nathouse-creative