CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетинг: Фейсбүүкт ХӨДӨЛГӨӨНТ реклам хэрхэн хийх вэ?

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Фейсбүүкт ХӨДӨЛГӨӨНТ реклам

Саяхнаас Фейсбүүкт видео автоматаар тоглож эхэлснийг анзаарсан уу? Яг үүнтэй хамт хүмүүс видео постуудыг маш ихээр share хийж байгааг ч бас анзаарсан байх. Статистик мэдээллээс харахад ч өнөөдрийн байдлаар органик буюу төлбөр төлөлгүйгээр хамгийн олон хүнд хүрч байгаа постын төрөл нь ВИДЕО пост. Тэгвэл бидний хувьд видео контент бэлтгэх нь хамгийн үр дүнтэй байх нь. Гэхдээ видео бэлтгэх нь цаг хугацаа дээр нь зардал өндөр гарах ажил. Яг ийм тохиолдолд ашиглаж болох цоо шинэ функцыг Facebook гаргажээ. Энэ нь “SLIDE AD буюу зургаар ХӨДӨЛГӨӨНТ сурталчилгаа” хийх боломж. Ингээд Фейсбүүкт ХӨДӨЛГӨӨНТ реклам сурталчилгааг хэрхэн хийх аргачлалыг танд хүргэж байна.

Ads Manager-CreateAds сонголтыг хийснээр сурталчилгаа үүсгэх боломжтой. Гэхдээ зөвхөн дараах сумаар заасан зорилгыг сонгосноор л та ХӨДӨЛГӨӨНТ реклам үүсгэх боломжтой шүү.

7

Зорилгоо сонгосны дараа өөрийн сурталчилах гэж буй хуудас, зорилтот хэрэглэгчид, төсөв, хугацаагаа сонгох хэрэгтэй.

8

Харин Video хэсэгт “Create slideshow буюу ХӨДӨЛГӨӨНТ реклам үүсгэх” товчыг даран 3–7 зургийг сонгоно уу. Өөрийн бэлтгэсэн зургийг эсвэл Facebook-с санал болгодог ҮНЭГҮЙ зургуудаас сонгож болно.

4

Сурталчилгааны нийт хугацааг 15 секунд хүртлэх. “Create slideshow” товчыг дарснаар таны сонгосон зургуудаар бүрдсэн видеог үүсгэнэ.

5

Одоо текст, сурталчилгааны байршил болон сурталчилгаанд харагдах зургийг сонгох хэрэгтэй.

6

Мөн энэ төрлийн сурталчилгааг Instagram-д байршуулах боломжтойг дээрх зургаас харж болно.

Анхаарах зүйлс:

Чанартай зураг ашиглах

Нэг ижил хэмжээ, харьцаатай зургууд ашиглах нь зүйтэй. Хамгийн тохиромжтой хэмжээ нь 1280 x 720 pixels буюу 16:9  эсвэл 4:3 харьцаатай зургууд.

Ингээд зөвхөн зурган сурталчилгаа биш харин илүү өндөр үр дүнтэй ХӨДӨЛГӨӨНТ сурталчилгаа хийх боломжтой боллоо. Танд амжилт хүсье.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ