CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook органик хүртээмж (Facebook Organic Reach) буурах 5 шалтгаан

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
Facebook Organic Reach

Тиймээ бид бүгд мэдэж байгаа… Фейсбүүк хуудасны органик хүртээмж (Facebook Organic Reach) сүүлийн жилүүдэд эрс буурч буйг. Энэ нь Сошиал медиа маркетинг ялангуяа Facebook-г маркетингийн зорилгоор ашигладаг хүн бүрийн хувьд тийм ч таатай асуудал биш. Та өөрийн Фейсбүүк хуудас-д хийсэн постынхоо зүүн доод буланд байрлах …. people reached хэмээх үзүүлэлтийг байнга анзаарч, уг тоог өсгөхийг хүсдэг л биз дээ?

Доорх графикт сүүлийн жилүүдэд Фейсбүүк хуудасны органик хүртээмж хэрхэн буурч буйг харуулжээ:

Facebook Organic Reach_Chart

Facebook-н хувьцааны үнийн өсөлт, органик хүртээмжийн бууралттай шууд хамааралтай байгааг ч харж болно. Нэг бодлын бидний нийтлэж буй постын хүртээмжийг бууруулснаар төлбөртэй сурталчилгаанд мөнгө төлөхөд хүргэж байгаа мэт. Энэ нь мэдээж нэг талаар үнэнийн хувьтай ч биднээс хамаарч буй асуудлууд ч бас бий.

Бодит байдал: 2015 оны 3-р сард гаргасан судалгаанаас харахад дундаж Фейсбүүк хуудасны органик хүртээмж 2.6% байгаа аж. Өөрөөр хэлбэл танай хуудсыг LIKE дарсан нийт хүмүүсийн 2.6% нь л таны постыг харах магадлалтай гэсэн үг. 100,000 LIKE-тай хуудасны хувьд 2,600 хүнд уг хуудасны нийтлэсэн пост харагдах бөгөөд үлдсэн 97,400 хүнд харагдахгүй байх магадлал өндөр гэнэ.

Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй бөгөөд энэ нь “ДУНДАЖ” гэдэг үг. Зарим хуудасны хувьд органик хүртээмж нь 2.6%-с өндөр, заримын хувьд бүр бага ч байгаа гэсэн үг. Мэдээж бидний хувьд нийтлэж буй мэдээллээ дундажаас олон хүнд хүргэхийг хичээх нь мэдээж. Тэгэхээр үүний тулд юу хийвэл зохих вэ? Хамгийн түрүүнд юунаас хамаарч органик хүртээмж өсч, буурдаг шалтгааныг ойлгох нь чухал.

Facebook Organic Reach хүртээмж юунаас хамааран өөрчлөгддөг вэ?

Хүртээмж (Facebook Organic Reach)-ээ нэмэгдүүлэхээс өмнө энэхүү үзүүлэлт юунаас хамааран өөрчлөгддөгийг ойлгох нь зүйтэй. Хамгийн эхлээд Facebook яагаад постын хүртээмжийг хязгаарладаг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Яагаад хүн бүрт өөрсдийнх нь LIKE дарсан бүх хуудасных нь бүх пост харагдаж болохгүй гэж?

Facebook Organic Reach органик хүртээмжийг хязгаарлаж буй 2 үндсэн шалтгаан бий. Эхнийх нь мэдээж төлбөртэй сурталчилгаанаас орлого олох ёстой. Харин хоёрд дахь нь биднээс хамаарсан асуудал. Энэ нь Facebook өөрийн платформыг хэрэглэгчдэд ээлтэй талбар болгох гэсэн бодлого. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийнхээ хувьд хэт их биш, хэт бага биш яг өөрт нь хэрэгтэй хэмжээний шинэ мэдээллийг хүргэхээр програмчлагдсан гэсэн үг. Хэрэв тухайн хэрэглэгчийн хувьд хүлээн авах мэдээлэл нь хэт их бол хэрэгтэй зүйлсээ олж авч чадахгүй, харин хэт бага бол тийм ч сонирхолтой газар биш болно.

Хэрэглэгчийнх нь болон тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж буй байгууллагын тоо өсөхийн хэрээр хэт их мэдээлэл Facebook-т нийтлэгдэж эхэлсэн. Тиймээс зарим постуудын хүртээмжийг бууруулан хэрэглэгчдэд хэт их мэдээлэл очихоос сэргийлэх арга хэмжээ авсан гэж ойлгож болно.

Facebook-EdgeRank_гэж_юу_вэ

Тэгэхээр тухайн хэрэглэгчид ямар мэдээлэл харагдахыг хэрхэн тодорхойлдог юм бол?

2010 онд Facebook нэгэн шинэ алгоритм гаргаж ирсэн. Уг алгоритмыг “Edgerank” гэж нэрлэдэг. Уг алгоритмын хамгийн гол үүрэг нь хэнд, ямар пост харуулахыг шийдэх. Гэхдээ дараах 3 хүчин зүйлийг харгалзан үздэг гэнэ.

  1. Хоорондын харилцаа
  2. Харилцаа, оролцооны хүндийн жин
  3. Цаг хугацааны хүчин зүйл

Ерөнхийдөө тухайн хүнд хамгийн сонирхолтой мэдээлэл нийтлэдэг, байнгын харилцаатай байдаг хуудасных нь постыг сонгон харуулдаг гэсэн үг. Зөвхөн 1 удаагийн төлбөртэй сурталчилгаагаар LIKE дарсан хэрэглэгчийн хувьд тухайн хуудасны пост дахиж хэзээ ч харагдахгүй байх магадлал маш өндөр гэж ойлгож болно. Жишээлбэл, тухайн хэрэглэгчид 100 пост харагдах боломжтой бол тэднээс энэхүү алгоритмын дагуу хамгийн өндөр оноотой нь хэсэг нь л хамгийн түрүүнд харагдана. Тэгэхээр танай хуудасны хувьд байнгын идэвхтэй харилцаа, оролцоо бүхий хэрэглэгчидтэй биш бол таны нийтлэж буй пост тийм ч олон хүнд хүрэхгүй. Хэдийгээр энэхүү EdgeRank хэмээх алгоритм маш олон тооны хүчин зүйл бүхий хувьсагчтай хэдий ч дор биднээс хамаарах зүйлсийг нь дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ.

Ерөнхийдөө таны нийтлэж буй постын органик хүртээмжийг тодорхойлох хамгийн чухал 5 хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлсон байна.

#1 – Тухайн хэрэглэгч танай Facebook хуудастай өмнө нь харилцаж байсан эсэх:

Хэрэв тухайн хэрэглэгч таны гаргадаг пост бүрт LIKE дарж, коммент үлдээн, SHARE хийдэг бол уг хэрэглэгч танай гаргаж буй контентыг үнэхээр сонирхдог гэж үзэж болно. Тийм ч учраас Facebook тухайн хэрэглэгчдийн танай хуудасны нийтлэсэн өмнөх постуудыг сонирхож байсан эсэхийг анхаардаг. Хэрэв уг хэрэглэгч танай постуудыг өмнө нь тийм ихээр сонирхож байгаагүй бол танай оноо буурна гэсэн үг. Хэдийгээр тийм ч төгс биш ч гэсэн Facebook энэхүү үзүүлэлтийг танай контентын чанарыг хэмжих үзүүлэлт болгон сонгодог.

#2 – Тухайн хэрэглэгчийн тодорхой постын төрлүүдтэй харилцаж байсан түүх:

Хэрэглэгчид аль хуудасны мэдээллийг сонгон үзэхээс гадна тодорхой төрлийн постыг сонгон илүү сонирхдог байх магадлалтай.

Хэрэв тухайн хэрэглэгч видео бичлэг илүү сонирхон үздэг бол Facebook таны нийтлэж буй бичлэгүүдийг тухайн хэрэглэгчийн хувьд харагдах магадлалыг илүү өндөр болгодог гэсэн үг.

Хэрэв та өөрийн Facebook хуудасныхаа постуудыг илүү олон хүнд хүргэхийг хүсч байгаа бол манай дараах нийтлэлийг уншихыг санал болгож байна. Сошиал медиа маркетинг: Facebook постынхоо LIKE-г нэмэгдүүлэх үр дүнтэй 8 арга

#3 – Тухайн постод хандаж буй бусад хэрэглэгчдийн хандлага:

Таныг ямар нэг шинэ пост нийтлэхэд Facebook уг постыг тань цөөн тооны хэрэглэгчдэд харуулдаг (25-100 хүнд).

Эндээс тухайн бүлэг хэрэглэгчдэд хэр зэрэг таалагдаж байгаагаас нь хамааруулан цаашид хэр олон хүнд хүртээхээ шийддэг гэнэ. Тэгэхээр сонирхолтой пост л нийтлэхгүй бол хамгийн эхний энэ шалгуурыг давахгүй байх магадлалтай байх нь.

Харин сонирхолтой пост бэлтгэдэг бол энэ шат танд ҮНЭХЭЭР том давуу тал олгоно гэсэн үг. Мөн та өөрийн Facebook хуудасны Insights хэсгээс таны нийтлэдэг постуудаас ямар төрлийн пост нь олон хүнд хүрдэгийг харж болно.

#4 – Гомдол, сөрөг коммент:

Өмнөх хүчин зүйлтэй холбоотой. Хэрэглэгч Facebook-т ямар нэг пост харсан бол LIKE дарах эсвэл дахин ийм төрлийн пост дахин хармааргүй байгаагаа илэрхийлэх, тэр ч байтугай зохисгүй контент гэсэн гомдол мэдүүлэх эрхтэй байдаг.

Тухайн хэрэглэгчийн хувьд Facebook энэ төрлийн гомдлыг цаашид мөн хадгалаад авчихна гэсэн үг. Дахиад тухайн Facebook хуудасны постуудыг уг хэрэглэгчид харуулах магадлал эрс багасна. Мэдээж нэг ийм төрлийн сөрөг хандлага хэрэглэгчдээс олон тоогоор хүлээн авсан тохиолдолд органик хүртээмж ч эрс буурах нь мэдээж.

#5 – Хэзээ нийтлэсэн:

Цаг хугацааны хүчин зүйл, өөрөөр хэлбэл тухайн пост хуучирах тусмаа оноо нь буурч, хүртээмж нь багасна гэсэн үг. Энэ бол бүхий л постын хувьд тохиолдох асуудал.

Тэгэхээр бид Facebook Organic Reach-г тодорхойлдог хүчин зүйлсийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон тул бидний дараагийн нийтлэл “ХЭРХЭН ОРГАНИК ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?” гэсэн сэдэвтэй нийтлэлийг сонирхоорой.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ