CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

FACEBOOK УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛАХ НЬ?

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Олон маркетерууд Facebook уралдаан зохион байгуулах нь хэрэглэгчдээ идэвхжүүлэх онцгой үр дүнтэй аргуудын нэг гэдгийг маш сайн мэддэг. Харин хэрхэн зохион байгуулах, ялагчийг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр зарим хүмүүс тодорхой мэдлэг бага байдаг нь анзаарагддаг. Тиймээс дараах аппликейшныг танилцуулж байна.

Facebook уралдаан, тэмцээн зохион байгуулах хамгийн энгийн арга нь аль нэг пост дээр Like болон Comment бичсэн хэрэглэгчдийн дундаас азтаныг шалгаруулах байдаг. Энэ төрлийн тэмцээний хувьд дараах хэдэн асуудал заавал гарч ирдэг:

  • Ямар шалгуураар ялагч тодруулах вэ?
  • Маш олон оролцогчтой бол уралдааныг хэрхэн дүгнэх. Хэрэв танай уралдааны пост дээр 1000 like, comment цугларсан бол яах вэ?
  • Ялагчийг хэл амгүй тодруулах бас л асуудалтай?
  • Ялагчид хэрхэн мэдэгдэх вэ?

Facebook уралдаан

Энэ тохиолдолд ашиглах боломжтой шилдэг, үнэгүй аппыг танилцуулж байна: Woobox

Хэрхэн ашиглах вэ?

Алхам 1: Woobox.com ханд.

woobox-1

“Sign Up Using Facebook” сонголтыг ашиглан холбогдох боломжтой.

Хэрэв та үнэгүй данс нээгээгүй байгаа бол энэ сонголтыг ашиглан холбогдсноор өөртөө үнэгүй данс нээх болно. И-мэйлээр холбогдох сонголтыг ашиглах боломжтой хэдий ч Facebook сонголт нь хамаагүй илүү хялбар.

Мөн хэд хэдэн удаа танаас зөвшөөрөл асуух ба бүгдийг нь зөвшөөрөх хэрэгтэй.

Алхам 2: FACEBOOK УРАЛДААН зарласан хуудсаа сонго

Тэмцээн зохион байгуулж байгаа хуудсаа сонго:

woobox21-1

Алхам 3: Бүх постыг гарга

Хуудсаа сонгосон бол одоо бүх постуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Үүний тулд зурагт үзүүлснээр “Posts” товч дээр дарснаар уг Facebook хуудсанд нийтлэгдсэн бүх пост харагдах болно.

woobox3-1

Алхам 4: Facebook уралдаан-ы постоо сонго

Одоо зарласан Facebook уралдааныхаа постоо сонгон ялагч тодруулах цаг. Үүний тулд уралдааныхаа постонд харгалзах “Pick Winner” товч дээр дарахад л болно. Ингэснээр ялагчыг тодруулах боломжтой:

Дараагийн цонхонд дараах сонголтууд харагдана:

woobox4-1

Алхам 5: Ялагчаа тодруул

Дээрх зурагт үзүүлснээр ялагч тодруулах 3 сонголт гаргаж өгнө:

  • Like дарсан хэрэглэгчдээс
  • Коммент бичсэн хэрэглэгчдээс
  • Эсвэл хоёуланг нь хамтад нь сонгон ялагч тодруулах.

Аль ч сонголтыг хийсэн тухайн шаардлагыг хангасан хэрэглэгчдээс ялагчийг санамсаргүй байдлаар сонгох болно.

Эхний сонголтыг хийгээд “Pick a Winner” товчыг дарсан тохиолдолд дараах байдлаар үр дүн гарна:

66

Дээрх жишээнд бид “Pick another Winner” буюу Дараагийн ялагч тодруулах товч дээр даран 2 дохь ялагчийг тодруулсан байдлыг харж болно. Энэ мэтээр зөвхөн нэг биш хэд хэдэн ялагч тодруулах боломжтой. Мөн тухайн ялагч бусад шаардлагыг хангаагүй тохиолдолд Unpick товч дээр даран цуцлаж ч болно.

Алхам 6: Ялагчтай холбогдох

Ямар ч байдлаар ялагч тодруулсан Facebook уралдааныхаа ялагчтай шууд мэссэжээр Page хуудасныхаа нэрийн өмнөөс холбогдох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл Facebook Page хуудас хэрэглэгч эхлэж мэссэж бичээгүй тохиолдолд мэссэж бичих эрхгүй байдаг. Тиймээс ялагчтайгаа мэссэжээр холбогдохдоо админ нь өөрийн нэрийн өмнөөс мэссэж бичиж болно. Мөн тэмцээнийхээ ялагч тодруулсан пост дээр тухайн хэрэглэгчийг @ тэмдэгийн араас нэрийг нь бичин ТАГ хийж болно.

Woobox-д мөн “Unpick” буюу буцаах товч байдаг бөгөөд өмнө нь ялагч тодруулах процессыг туршиж үзэхэд эсвэл ялагчтай холбоо барьж чадаагүй тохиолдолд дахин шинэ хэрэглэгчийг тодруулах зэрэгт ч ашиглах боломжтой.

Гэхдээ ялагчийг тодруулах үйл явцын хувьд ямар нэг байдлаар хэрэглэгчдэдээ итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой бөгөөд ялагч тодруулах явцдаа дэлгэц дээрх үйлдлээ бичлэг хийн пост хийх эсвэл шууд LIVE хийх боломжтой.

Та доорх бичлэгээс Woobox ашиглан Facebook уралдааны ялагч тодруулж буй бичлэгийг харж болно.

Facebook маркетингийн практик сургалтанд хамрагдахыг хүсвэл ЭНД дарна уу!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ