fbpx

МАРКЕТЕРУУДЫН АШИГЛАЖ БОЛОХ ХАМГИЙН БОЛОМЖИЙН 5 ЗУРГИЙН САН: ҮНЭГҮЙ

Маркетингийн өдөр тутмын ажилд түүний дотроо контент маркетингийн үйл ажиллагаанд фото зураг хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг. Яагаад гэвэл “нэг зураг мянган үгнээс хүчтэй” гэдэг билүү? Сошиал медиа ч контентын ялангуяа зургийн хэрэгцээг улам бүр л нэмэгдүүлж байгаа нь лавтай. Завгүй маркетерүүд, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд хэрэгтэй бас чанартай зураг хайна гэдэг цаг зав зарсан хүнд ажил. Дээр нь төлбөр төлбөл бүр ч хатуу. Тиймээс та бүхний цаг завыг хэмнэх үүднээс дараах үнэгүй ЗУРГИЙН САН-г танилцуулж байна.

Flickr– ХАМГИЙН ТОМ ЗУРГИЙН САН

Flickr нь фото зургийн хадгалж, хуваалцах хамгийн том сан. Түүнчлэн үнэгүй зургийн. Дэлхийн хамгийн шилдэг зурагчдыг багтаасан сая, сая гэрэл зурагчдын уран бүтээлээс сонголт хийх боломжтой. Гэхдээ уран бүтээлч бүр өөрийн бүтээлээ бизнесийн зорилгоор ашиглахыг зөвшөөрдөггүй тул ашиглах гэж буй зургийнхаа оюуны эрхийн талаар нь судлах шаардлагатай шүү.

Morguefile

Morguefile нь уран бүтээлчид фото зургаа бүтээлч төслүүдэд ашиглах боломжтойгоор үнэгүй байрлуулдаг сайт юм. Эднийх ашигласан зургийнхаа уран бүтээлчийн талаар дурьдахийг хүсдэг. Хялбар хайлтын систем нь таныг хүссэн зургаа олоход туслах болно.

StockPhotos.io

StockPhotos.io нь өндөр чанартай зургуудыг үнэгүй байрлуулдаг хуудас. 27 мянга гаруй фото зураг байрлуулсан байгаа ба таны хайж буй зураг байх магадлал тун өндөр. Энд байрлуулсан бүх зургийг бизнесийн зорилгоор ашиглах боломжтой бөгөөд гагцхүү уран бүтээлчийнх талаарх мэдээллийг заавал дурьдах шаардлагатайг анхаарна уу. Зураг хэрхэн татах зааврыг FAQ цэснээс нь харна уу.

RGB Stock

RGB Stock нь мөн л олон тооны өндөр чанар бүхий фото зураг, график болон ханын зургуудыг санал болгодог. Бүх зураг нь үнэгүй мөн хувийн болон бизнесийн зорилгоор ашиглах боломжтой.

Openphoto

Openphoto зургийн сан нь 1998 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тул хамгийн арвин сонголт бүхий зургийн цуглуулга болжээ. Энгийн загвар нь хайж байгаа зүйлээ олоход туслахаас гадна түлхүүр үг ашиглан хүссэн зургаа хайх боломжтой.

Freeimages

Харахад хэт энгийн мэт дизайн бүхий уг сайт нь таны хайж буй зүйлийг гаргаад л ирэх байх. Мөн ямар ч байдлаар ашигласан тохиолдолд уран бүтээлчийг нь дурьдах шаардлагатай. Хамгийн гол давуу тал нь нийт 6000 гаруй зургийн ихэнх нь зөвхөн энэ сайтад зориулан авагдсан байдаг.

Танд амжилт хүсье!

TOP