CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook сурталчилгааны үр дүн хэмжих хамгийн чухал 2 үзүүлэлт

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА
Facebook сурталчилгааны үр дүн хэмжих
Хэн нэгнээс Facebook гэж юу вэ? гэж асуувал ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ гэх байх. Харин бизнес эрхлэгчдээс энэ асуултыг асуувал зар сурталчилгааны хамгийн том платформ гэх вий. Маркетерүүдийн хувьд Facebook-г МАШ ТОМ БОЛОМЖ гэж харах нь бий. Томоохон зар сурталчилгааны платформын хувьд Facebook нь олон давуу талтай нь мэдээж. Жишээ нь маш олон хүнд мэдээлэл хүргэх боломж. Мөн 1,5 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээний хувьд Facebook бизнес эрхлэгчид, маркетерүүдэд зорилтот сегментээ нарийвчлан тодорхойлж, Facebook сурталчилгааны үр дүн нэмэгдүүлэх боломжыг олгодог. Гэхдээ энэ боломжыг ашиглахын тулд дараах 2 асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Нэг, ихэнх тохиолдолд сурталчилгаа явуулж буй хүмүүс өөрийн зорилтот сегментээ нарийвчлан тодорхойлохдоо асуудалтай тулгардаг. Өөрөөр хэлбэл манай хэрэглэгч яг хэн бэ гэдгээ тэр бүр сайн мэддэггүй. Хоёр, хэдийгээр зорилтот сегментээ тодорхойлчихсон ч тэдэнд мэдээллээ хүргэх маш олон сонголт гарч ирдэг.  Жишээ нь зорилтот сегментээ сонирхолоор нь, байршлаар нь, ажил эрхлэлтээр нь, төстэй бүлгүүдээр нь онилох боломжтойгоос гадна хугацаа, байршил, сурталчилгааны мэссэж гэх мэт маш олон үзүүлэлтийг харгалзан үзэх хэрэгтэй болдог. Энэхүү олон сонголт, үзүүлэлтийг харгалзах шаардлагын улмаас маркетерүүд Facebook сурталчилгааны үр дүн хэмжих, дүгнэх шатанд хүндрэлтэй тулгардаг. Маш олон хүчин зүйлийн улмаас яг ижил сегментэд зориулсан, нэг ижил сурталчилгаа ч үр дүн нь өөр өөр гарах магадлалтай байдаг. Түүнчлэн сурталчилгааны үр дүн өрсөлдөөн, улирлын хүчин зүйл гэх мэт хүчин зүйлсээс хамааран өөрчлөгдөж байдаг.

Тэгвэл Facebook сурталчилгааны үр дүнгээ хэрхэн хянаж байх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Facebook сурталчилгааны үр дүнг хянах хамгийн чухал 2 үзүүлэлтийг танилцуулж байна.

1. Facebook сурталчилгааны үр дүн хэмжих CLICK-THROUGH RATE (CTR)

Facebook-н алгоритм ердийн органик хүртээмж, төлбөртэй хүртээмжийн аль алинд ижил байдлаар ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл таны сурталчилгааны click-through rate буюу сурталчилгаан дээр дарах хувь бага бол уг сурталчилгаа зорилтот хүмүүст тийм ч сонирхолтой биш байгааг илэрхийлэх болно.

Ийм тохиолдолд ердийн постын хувьд Facebook хүртээмжийг нь (REACH) багасган танай Facebook хуудсыг LIKE дарсан бүх хүмүүст хүргэхгүй байх болно. Харин төлбөртэй сурталчилгааны хувьд Relevance score буюу Хамааралтай оноо нь буурч таны сурталчилгааны зардал (CPC/Impression costs) нэмэгдэх болно.

Тиймээс таны Faceboook сурталчилгааны CTR оноо нь бага бол ямар нэг юм засах шаардлагатай байна гэсэн үг. Зорилтот сегмент эсвэл сурталчилгааны зураг, текст гэх мэт.

2. FREQUENCY буюу Давтамж

Энэ нь таны сурталчилгааг 1 хүн дундажаар хэдэн удаа харсан бэ гэсэн үзүүлэлт. Энэ үзүүлэлт 1-с бага байгаа бол таны сурталчилгаа амжилттайгаар шинэ, шинэ хэрэглэгчдэд хүрч байгаа илэрхийлнэ. Харин 1-с дээш гарсан тохиолдолд 1 хүнд олон удаа давтан харагдаж магадлалтай гэсэн үг.

Энэ нь дараах хүчин зүйлсээс хамаардаг. Эхнийх нь уг сурталчилгаа таны сонгосон зорилтот сегментэд бүгдэд нь хүрсэнийг харуулж болно. Эсхүл таны санал болгосон үнэ сурталчилгааны хүртээмжийг тань хязгаарлаад байгааг харуулж байж болно.

Харин Frequency буюу давтамж өндөр байх нь ямар асуудал дагуулах вэ? Эхлээд та хэрэглэгчдийг сурталчилгаагаар бөмбөгдөж байгаа бөгөөд сурталчилгаа тань спам хэлбэртэй болж байгааг илтгэнэ. Ийм тохиолдолд хүмүүс таны сурталчилгааг спам хэмээн Facebook-т мэдүүлж эхэлнэ. Энэ нь сурталчилгааны зардлыг өсгөх гол шалтгаан болно. Дээр нь тэртээ тэргүй таны сурталчилгааг хараад click хийж мэдээллээ авчихсан хүмүүст дахин дахин орж харах шаардлага байхгүй. Харин өмнө нь сурталчилгааг тань хараад сонирхоогүй хэрэглэгчийн хувьд олон дахин сурталчилгаагаа харуулах нь click хийх магадлалыг нэмэгдүүлэхгүй. Ингэснээр дээр дурьдсан CTR буюу сурталчилгаан дээр дарах хэрэглэгчийн хувь эрс буурч эхэлнэ. Мэдээж энэ нь сурталчилгааны нэгжийн зардал өсөх шалтгаан болно.

Тэгэхээр үр дүнтэй Facebook сурталчилгаа CTR өндөр, Frequency буюу давтамж нь тогтвортой байж олон хэрэглэгчид хүрэх ёстой. Хэрэв давтамж өсч эсвэл CTR буурч эхлэвэл сурталчилгаагаа зогсоох дахин шинэчлэх шаардлагатай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ