CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Instagram сурталчилгаа: 15 биш 60 секундийн бичлэг оруулах боломжтой болжээ.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Instagram дахь постыг хэзээ оруулснаар нь биш харин эрэлтээр нь дараалуулах тухай ид яригдаж буй энэ үед Instagram өөрийн платформд хэрэглэгчдэд таалагдах шинэ функц нэмжээ. Энэ нь видео бичлэгийн постын хугацааг 15 секундээс 60 секундийн хугацаатай болгох өөрчлөлт. Ингэснээр видео сурталчилгаа, контентоо 15 секундэд багтаан засах, хасах шаардлага харьцангуй багасах нь мэдээж.

ХОЛБООТОЙ: Сошиал медиа маркетинг: Instagram сурталчилгаа хэрхэн явуулах вэ?

Instagram-н хувьд ч мөн адил хэрэглэгчдийн хамгийн ихээр сонирхон үздэг видео контент нэмэгдэх, маркетерууд илүү сонирхолтой контентууд оруулах нөхцөл бүрдэх боломжтой. Статистик мэдээллээс харахад сүүлийн 6 сард Instagram дахь бичлэг үзэлт 40% нэмэгдсэн гэнэ.

Video Creators on Instagram from Instagram on Vimeo.

Түүнээс гадна хэд хэдэн богино бичлэгээс нэг урт бичлэг үүсгэх функц гаргасан бөгөөд энэ нь зөвхөн одоогоор iOS хэрэглэгчдийн хувьд л ашиглах боломжтой гэнэ. Хэрэв та хамгийн анхны 60 секундийн бичлэгүүдээс сонирхохыг хүсвэл Selena Gomez-н өөрийн Instagram аккаунтад оруулсан бичлэгийг энд дарж үзэж болно.

Бидний хувьд энэхүү өөрчлөлт ямар нөлөө үзүүлэх бол? Instagram сурталчилгаа идэвхтэй ашигладаг байгууллага, брэндийн хувьд маш таатай мэдээ болох нь ойлгомжтой. Харин та урт бичлэг оруулах уу?

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ