CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Андройд утас гээсэн үү? Тийм бол Гүүглд!

/ / БЛОГ, ХЭРЭГТЭЙ

Андройд утас гээчихсэн үү? Тийм бол одооноос Гүүглдээд л байршлыг нь тогтоож болох юм байна.
Google-с юу ч хайсан олддог гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Гэхдээ ухаалаг утсаа хаячихсан тохиолдолд ч олж болно гэдгийг мэдэх үү? Яг л бусад зүйлс хайдагтай адилаар гээчихсэн утсаа Гүүглээр хайж болох нь. Яаж гэж үү? Доорх мэдээллийг анхааралтай уншаарай.
Lost your Android phone

Google-н хайлтын нүдэнд “Find my phone” гэж бичихэд л таны утас хаана байгаа нь газрын зураг дээр гарч ирнэ. Та утасныхаа хонхыг тоглуулах дохио өгсөн ч болно. Юмыг яаж мэдэх вэ? Гэрт тань эсвэл ажил дээр чинь хаа нэгтээ байгаа ч юм билүү!

Гэхдээ зарим анхаарах зүйлс бий. Таны утсанд дээр хамгийн сүүлийн хувилбар бүхий Google app суусан байх ёстой ба хайлт хийж буй интернэт хөтөч дээрээ та утасныхтайгаа ижил Google account-р холбогдогдсон байх хэрэгтэй. За ямартай ч маш хэрэгтэй үйлчилгээ Google гаргажээ.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ