CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Контент маркетинг ашиглах 4 чухал шалтгаан

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Контент маркетинг

Мэргэжилтнүүдийн хувьд КОНТЕНТ МАРКЕТИНГ хамгийн сүүлийн тренд гэдэгтэй нэгэн дуугаар санал нийлцгээдэг. Контент маркетингт зарцуулах төсөв сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэн, контент маркетингийн зах зээл ч тогтвортой өсч байна.

Эдийн засгийн олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд контент маркетингийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, үр дүнтэй ашиглах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Харин яагаад?

Мэдээж контент маркетинг уламжлалт маркетингтай харьцуулахад тун бага зардлаар тухайн байгууллагын хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлэн орлого, ашигт нь эерэг нөлөө үзүүлж байгаа. Энэ удаад контент маркетинг хэрхэн байгууллагын хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэн, орлогыг өсгөх боломжтой талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Чанартай контент Google хайлтын үр дүнгийн илэрцэд сайн нөлөө үзүүлдэг

Жил ирэх бүр Google хайлтын системдээ өөрчлөлт оруулан хэрэглэгчдийнхээ хайлтыг илүү үр дүнтэй болгох алхам хийж байдаг. Эдгээрийн нэг нь тааруухан контентыг “ТҮЛХҮҮР ҮГЭЭР” тоглон хайлтын үр дүнд дээгүүр гаргах оролдлоготой хийж байгаа тэмцэл юм. Өмнө нь иймэрхүү оролдлого амжилттай хэрэгжиж чаддаг байсаан. Өөрөөр хэлбэл тодорхой аргачлал ашиглан тааруухан контентыг хайлтын системд дээгүүр эрэмблүүлэх боломжтой байлаа. Харин Google алгоритмоо өөрчлөн хайлтын үр дүнг зөвхөн түлхүүр үгээр биш харин контентын чанараар эрэмблэх болгосон.

Энэ нь чанартай контент бий болгох ёстойг л бидэнд сануулж байгаа хэрэг. Мэдээж чанартай контент л хайлтын үр дүнгийн илэрцэд танай вэб хуудсыг хамгийн түрүүнд байрлуулах болно гэсэн үг. Энэ нь хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлэх, цаашилбал борлуулалт болон хувирах боломжтой.

Контент маркетинг нэг удаагийн зардлаар урт хугацаанд өсөн нэмэгдэх өгөөжийг бий болгодог.

Урт хугацаандаа контент маркетинг нь вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх, борлуулалт өсгөх хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Мэдээж контент маркетингийн үр дүн шууд тэр дороо мэдэгдэхгүй байж болох хэдий ч дараах 2 зүйлийг анхаарах хэрэгтэй:

  • Нэгэнт бэлтгэн нийтлэсэн контент тухайн байгууллага шаардлагагүй гэж үзэн вэбээсээ авах хүртэл л танай маркетингийн нэг хэсэг болон ажлаа хийсээр байх болно.
  •  Тодорхой хугацаанд олон контент бэлтгэгдснээр танай байгууллагын талаарх бүхэл түүхийг өгүүлэх цогц мэдээлэл бүрэлдэн бий болдог. Энэ нь танай зорилтот сэгмэнтэд ч, Google-н хайлтын алгоритмд ч хэрэгтэй зүйл.

Контент нь хэрэглэгчийн урсгалыг борлуулалт болгон хувиргах хамгийн үр дүнтэй арга

Судалгааны үр дүнгээс харахад интернэт хэрэглэгчид ялангуяа залуус сурталчилгаа, шууд борлуулалт хийх оролдлогод тааламжтай ханддаггүй гэдэг нь харагддаг. Харин контент маркетинг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хэрэгтэй талаас нь илүү тэдэнд хүртээмжтэй байдлаар хүргэх боломжыг олгодог. Түүнээс гадна контент нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зүгээр л борлуулах гэхээсээ илүү итгүүлэх, үнэмшүүлэх, үнэнч хэрэглэгчдийг бий болгох арга хэрэгсэл болдог юм шүү.

Контент маркетинг хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, брэндийн танигдсан байдлыг өсгөх гайхалтай арга

Контент маркетингийн бас нэгэн өгөөж нь брэндийн танигдсан байдал бөгөөд энэ нь уламжлалт сурталчилгаатай харьцуулахад илүү урт хугацааны турш өгөөжөө өгөх зүйл юм. Мөн контент маркетинг нь сошиал медиа сүлжээ болон бусад арга хэрэгслээр дамжуулан хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийг байгууллагатай болон хэрэглэгч хоорондоо харилцах боломжыг олгох чухал хэрэгсэл болж өгдөг.

Эцэст нь хэлэхэд контент маркетинг нь хэрэглэгчдэд тань хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл олгосны үндсэн дээр итгэл үнэмшлийг бий болгож чаддаг үр дүнтэй арга учраас л дэлхийн өнцөг булан бүрт маркетерүүд хэрэглэж байгааг дурьдах нь зүйтэй.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ