Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

FACEBOOK ХАЙЛТ: МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Та Facebook хайлт хийдэг үү? Хайлтын боломжыг нь бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу? Facebook-н хайлтын функцыг Graph Search гэж нэрлэдэг бөгөөд маркетингийн зорилгоор ашиглаж болох маш өргөн мэдээллийн сангаас хайлт хийх чадвартай. Та дээрх зургаас Facebook-г үндэслэгчийн ард харагдаж буй тоо мэдээллийг харж байгаа байх. Энэ нь хайлт хийх боломжтой мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Facebook нь хэдэн тэрбумаар тоологдох мэдээллээс хайлт хийх боломж бүхий маш том хайлтын систем болон хөгжиж буй харж болно.

Facebook хайлт – Graph Search-ыг ашигласнаар танай байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ? Үүнд:

  • Зураг бусад мэдээлэл хайх
  • Хэрэглэгчийн зан төлөвийн мэдээлэл
  • Өрсөлдөгчийн талаарх мэдээлэл
  • Медиа мониторинг хийх

FACEBOOK ХАЙЛТ: Зураг хайлт

Facebook хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг постын төрөл нь зураг. Эдгээр хэдэн зуун тэрбумаар тоологдох зургаас хайлт хийх боломж ч маш өндөр байдаг. Жишээ нь та 1990 оноос өмнө Улаанбаатарт авсан зураг хайх хэрэгтэй бол “Photos taken in Ulaanbaatar, Mongolia before 1990” гэсэн хайлт хийх боломжтой үр дүн нь дараах байдлаар харагдана. Та өөрийн хайж буй зургийн талаарх мэдээллийг Facebook-н хайлтын систем ойлгохуйцаар л оруулахад таны хайж буй үр дүнг гаргаад л ирнэ.

FACEBOOK ХАЙЛТ

Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа

Хэрэглэгчидийнхээ сонирхол, хэрэглээний талаарх мэдээллийг та хаанаас авдаг вэ? Facebook хамгийн олон хэрэглэгчтэй, хэрэглэгчид нь маш идэвхтэй харилцаа, холбоо үүсгэж байдаг сошиал медиа сүлжээний хувьд танай хэрэглэгчдийн талаар ч маш их мэдээллийг өөртөө агуулж байдаг. Энэ нь бизнес эрхлэгчид, маркетеруудад хэрэглэгчийн судалгаа хийх өргөн боломж олгодог. Жишээ нь рестораны бизнес эрхлэгчдийн хувьд таны найзууд ямар газраар үйлчлүүлдэгийг харж болно.

FACEBOOK ХАЙЛТ

Эсвэл танай өрсөлдөгчид хэн бэ гэдгийг харах боломжтой.

FACEBOOK ХАЙЛТ

Мөн танай Facebook хуудсыг дагагчид ямар сонирхолтойг мэдэж авах боломжтой. Энэ нь та контент төлөвлөлт хийх үед хамгийн хэрэгтэй мэдээллийн нэг байж болох юм. Өөрөөр хэлбэл танай хэрэглэгчид юу сонирхдогийг мэдэж байгаа тохиолдолд та ямар пост хамгийн үр дүнтэй байж болохыг мэдэж авна шүү дээ.

FACEBOOK ХАЙЛТТүүнээс гадна танай хэрэглэгчид өөр ямар Facebook хуудсыг дагадаг талаарх мэдээлэл хэрэглэгчдийн сонирхол, зан төлөвийн судалгаанд чухал мэдээлэл байж болох юм.

FACEBOOK ХАЙЛТ

 

Өрсөлдөгчийн талаарх мэдээлэл хайх, Медиа мониторинг хийх

Өрсөлдөгчийн талаарх эсвэл байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдийн санал, бодлыг мониторинг хийх чухал хэрэглүүр нь Facebook дэх хайлтын хамгийн шинэхэн боломжын нэг ПОСТ ХАЙЛТ байх бүрэн боломжтой. Жишээ нь хөгжмийн сургуулиудын талаарх постуудыг хайсан хайлтын үр дүн дараах байдлаар илэрч байна.

FACEBOOK ХАЙЛТ

Мөн өөрийн байгууллага, брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэрээр хайлт хийн хэрэглэгчдийн санаа бодлыг сонсох нь маркетингийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд тань үнэлж баршгүй өгөөжтэй мэдээлэл болно. Гүүгл хайлтын системтэй бодьтой өрсөлдөх магадгүй цорын ганц хайлтын систем болох Facebook хайлтыг өөрийн маркетингийн үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ашиглахад тань бага ч гэсэн тус болсон гэдэгтээ итгэж байна. Магадгүй ТА илүү үр дүнтэйгээр энэхүү хайлтын системыг ашигладаг бол манай Facebook хуудсан дахь энэ нийтлэлийн талаарх пост дээр коммент хэлбэрээр үлдээн бусадтайгаа туршлагаасаа хуваалцаарай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP