Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Дэлхийн өнцөг буланд хаана, хаанаас Facebook Live video цацаж байгаа харах боломжтой болжээ

Facebook Live Video хэмээх шууд видео дамжуулах үйлчилгээндээ үнэхээр маш их анхаарал хандуулж байгаа аж. 2-р сард бүх хэрэглэгчиддээ энэхүү үйлчилгээгээ нээлттэй болгосноос хойш даруй хэд, хэдэн томоохон өөрчлөлтийг оруулж, шинэчлэлт, шинэ функцууд нэмсээр байгаа билээ.

Харин өнгөрсөн 7 хоногт Facebook компьютерээс холбогдож буй хэрэглэгчиддээ зориулан Live Video функцыг гаргажээ.

Та Facebook-т холбогдон зүүн гар талын Apps хэсгийн хамгийн дээд талд Live Video гэсэн цэс саяхан нэмэгдсэнийг анзаарсан уу? Энэхүү цэсийг сонгосноор Facebook хэрэглэгчид Live Video хаана, хаанаас цацаж байгааг харуулах дэлхийн газрын зургийг олж харах болно.

Уг газрын зураг нь энгийн харагдацтай бөгөөд хаанаас (www.facebook.com/livemap хаягаар хандах боломжтой) Live video цацаж байгааг хөх цэгүүдээр төлөөлүүлэн харуулжээ. Хэдэн хүн уг видеог үзэж байгаагаар нь цэгүүдийг томруулж, жижгэрүүлсэн гэнэ. Газрын зургийг томсгож, багасган тодруулах боломжтой бөгөөд баруун гар талын хэсэгт сонгосон зарим live video-г байрлуулсныг харж болно.

Facebook Live video шууд дамжуулалт

Гэхдээ дэлгэцэнд яг одоо цацагдаж буй бүх Live video-г оруулсан эсэх нь тодорхой биш. Магадгүй дэлгэц дээрх цэгийн тооноос харахад бүгд биш байх магадлалтай. Гэхдээ яг одоо хаанаас илүү их Live Video цацаж байгааг харуулах нь мэдээж. Энэ дүгнэлтийг гаргахдаа цагийн зөрүүг тооцох хэрэгтэй нь мэдээж.

Жишээ нь доорх screenshot-с харахад Тайланд, Витнам зэрэг оронд маш олон цэг байршиж байгааг харж болно.  Энэ хуудас одоогоор зөвхөн компьютераас хандаж болж байгаа бөгөөд гар утаснаас хандах үед “page not found” гэсэн алдаа заах болно.

Facebook Live video

 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP