CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Зураг, видео, линк Twitter-н 140 тэмдэгтийн тоонд тооцогдохгүй болно.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
зураг, видео, линк

Интернэтэд энэ сарын эхээр цацагдаад байсан мэдээг Twitter албан ёсоор батлалаа. Энэ нь тун удахгүй хийгдэх томоохон өөрчлөлт бөгөөд энэхүү өөрчлөлтөөр зураг, видео, линк болон @ mention зэрэг нь 140 тэмдэгтийн тоонд тооцохоо зогсоох юм байна.

Дээрхээс гадна 2 томоохон өөрчлөлт хийгдэх гэж байгаа талаар мөн Twitter өөрийн блогт мэдээлсэн байна:

Өөрийн жиргээг Retweet болон Quote хийх: Тун удахгүй жиргээчид өөрийн жиргээний доор Retweet гэсэн товчтой болно. Ингэснээр өөрийнхөө жиргээг Retweet эсвэл Quote Tweet хийх боломжтой болох юм. Хэрэв таны жиргээ дахин хүмүүст хүрэх хэрэгтэй гэж үзсэн эсвэл арай өөр байдлаар тайлбарлах хэрэг гарсан үед хэрэгтэй функц.

Сүүлийн үед Twitter хэрэглэгчиддээ үзэл бодлоо илэрхийлэх илүү өргөн орон зай олгох шинэ шинэ өөрчлөлтүүд ихээр хийж байгаа. Жишээ нь “retweet with comment” функц, DM буюу мэссэжийн тэмдэгтийн хязгаарыг үгүй болгох гэх мэт. Одоо хэрэглэгчид нь хоорондоо мэссэж бичих бол 10,000 хүртлэх тооны тэмдэгт ашиглах боломжтой болсон.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ