Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook хайлтын түүх хэрхэн устгах вэ?

Та ер нь Facebook хайлтын цонхонд юу хайдаг вэ? Өмнө хийж байсан бүх хайлтын түүхээ эргэж нэг харж байсан уу? Таны хэзээ нэгэн цагт хийж байсан бүх Facebook хайлтын түүх хадгалагдаж байдаг. Хэдийгээр нууцлалын хувьд тохиргоо нь “зөвхөн танд харагдахаар” хийгдсэн байдаг хэдий ч Facebook хайлт ороод харахад бэлэн байсаар байдаг. Энэ нь зарим хүмүүст тийм ч таатай биш байдаг болов уу. Хэрэв тийм бол маш хялбараар бүхий л хайлтын түүхээ устгах боломжтой байдаг. Бид доор хэрхэн бүхий л хайлтын түүхээ хялбар аргаар устгах зааврыг орууллаа.

1. Profile руугаа ор.

Facebook хайлт
Facebook profile-аа нээн зурагт үзүүлснээр COVER зургийн баруун доод буланд байрлах “View Activity log” товчыг дараарай.

2. Activity Log

http---mashable.com-wp-content-gallery-how-to-delete-your-facebook-search-history-f2
Activity log нь таны постын лист, хайлтын түүх гээд таны Facebook дээрх үйлдлийн жагсаалтыг агуулж байдаг.

3. Нэмэлт сонголтыг гарга

Facebook Хайлт
Дараа нь зурагт харуулснаар цонхны зүүн гар талд байрлах “Photos,” “Likes” болон “Comments” сонголтуудын доор байрлах “More” товч дээр дарна уу.

4. Хайлтын хэсгийг ол

Facebook хайлт
Доош гүйлгэн “Search” гэсэн цэс гарч ирэх хүртэл үргэлжлүүлээрэй.

5. Facebook хайлтын түүхээ олж ав

Facebook хайлт
За одоо өөрийн Facebook хайлтын түүхийг харах боломжтой боллоо. Он цагийн дарааллын дагуу харуулсан байгаа. Одоо “Clear Searches” товч дарахад л хангалттай.

6. Баталгаажуулах

Facebook хайлт
Дараагийн алхам: зураг дээрх баталгаажуулах цонх гарч ирнэ. “Clear Searches” товчыг даран баталгаажуулна уу.

7. Одоо таны Facebook хайлт ямар нэг эрт урдын мэдээллыг агуулахгүй цэвэр боллоо

Facebook хайлт
Ингээд Facebook хайлтын түүх тань цэвэрхэн боллоо!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP