CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа менежер-н ажилд ороход танд хэрэгтэй 5 ур чадвар

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
Сошиал медиа менежер

Хэдхээн жилийн өмнө л “СОШИАЛ МЕДИА МЕНЕЖЕР” гэдэг ажлын байр огт байдаггүй байсан. Харин өнөөдөр байгууллага бүрт сошиал медиа хариуцсан мэргэжилтэн шаардлагатай болжээ. Ядаж л тусдаа орон тоо гаргадаггүй юм гэхэд ажил үүргийн хувьд хэн нэгэнд заавал хариуцуулах шаардлага гарч байна. Жижиг байгууллагын хувьд маркетинг, ПР хариуцсан ажилтнууд, харин томоохон байгууллагын хувьд бие даасан баг байх нь ч бий.

Тэгэхээр сошиал медиа менежер яг юу хийдэг юм бэ? Магадгүй зарим хүмүүст зүгээр л Facebook, Twitter-т пост хийж, хүмүүсийн асуултанд хариулах төдий ажил санагддаг байх. Мэдээж ажил үүргийн хуваарьт нь эдгээр ажил байх ёстой ч асуултанд хариулж, LIKE цуглуулахаас илүү өргөн хүрээг хамрах ажил шүү дээ.

Сошиал медиа менежерийн хувьд Facebook, Twitter-г зөвхөн ашиглах төдий мэдлэг хангалттай биш харин аливаа сошиал медиа маркетингийн үйл ажиллагааны үр дүнг хянах, дүгнэх, дүгнэлтдээ тулгуурлан дараа, дараагийн компанит ажлуудаа сайжруулах чадварыг бүрэн эзэмшсэн хүн байх хэрэгтэй байдаг.

Тэгэхээр та энэхүү ажлын байранд тэнцэх ажилтан хайж байгаа бол эсвэл ТА өөрөө ийм ажлын байранд анкет бөглөх гэж байгаа аль нь боловч энэхүү нийтлэлийг анхааралтай уншаарай. Сошиал медиа менежер ямар, ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

1. Зорилтот харилцаа

Сошиал медиа менежерийн зорилго нь брэндийн дуу хоолой болж одоогийн болон боломжит хэрэглэгчидтэйгээ үр дүнтэй харилцаа бий болгох. Гэхдээ сошиал ертөнцийг яг ижил мэдээллээр бүрхэх биш харин сошиал медиа платформ тус бүрт нь тохирсон ялгаатай контентууд бэлтгэх нь чухал.

Тэгэхээр ур чадварын хувьд Facebook-т, Twitter-т, Instagram-т болон бусад сошиал сувгуудад, тэдний хэрэглэгчдэд ямар контент тохирох вэ гэдгийг тодорхойлох, ингэснээр илүү үр дүнтэй контентыг бэлтгэн хүргэх чадвартай байх.

2. Бүтээлч чадвар

Сошиал медиа менежерийн ажил үүрэгт контент, нийтлэл бичихээс гадна зурган, хөдөлгөөнт эсвэл видео контент бэлтгэх ажлууд зайлшгүй ордог. Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийн 80% нь сошиал медиаг маркетингийн зорилгоор ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн анхаарлыг татах контент бэлтгэхгүй бол өрсөлдөөн маш ширүүн гэсэн үг.

Тэгэхээр бусдаас ялгарахын тулд сошиал медиад өөрийн гэсэн өнгө төрхийг шингээсэн хүчтэй ялгарал бүхий брэнд бий болгох хэрэгтэй. Мөн постын төрөл бүрийг хослуулах төлөвлөлт ч мөн чухал. Ялгаатай контентуудаар маркетингийн үйл ажиллагаагаа бүрдүүлснээр илүү амжилт олох боломжтой болно.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд сошиал медиа дизайн бэлтгэх нь тийм ч хялбар ажил биш болчихдог. Ялангуяа хүний анхаарал татах сайн дизайн хамгаас чухал энэ үед. Тийм үед хэрэгтэй дизайны хамгийн хялбар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ арга хэрэгслийн нэг Canva байдаг. Facebook, Twitter, Instagram пост, бусад шаардлагатай дизайны эх бэлтгэл, тэр ч байтугай хэвлэх, тараах материал, нэрийн хуудас, танилцуулгын эхийг ч Canva ашиглан бэлтгэх боломжтой.

3. Маркетинг, сурталчилгааны мэдлэг, туршлага

Сошиал медиа менежерийн ажил үүрэг одоогийн болон ирээдүйн  хэрэглэгчдэд брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хүргэх сурталчилгааны ажлаар үргэжилнэ. Өөрөөр хэлбэл та бүхний бэлтгэж буй контентууд зөв хүндээ, бүрэн дүүрэн хүрч чадаж байгаа эсэх чухал. Тиймээс хамгийн түрүүнд Facebook-н илүү мэргэжлийн түвшний сурталчилгаа үүсгэх хэрэгсэлт болох Power Editor-н ашиглаж сурсан байх хэрэгтэй.

Нэг үгээр сошиал медиа менежерийн хувьд Facebook сурталчилгааны маш сайн мэдлэгтэй байх ёстой. Энэ талаар суурь мэдлэг олж авахыг хүсвэл бидний уламжлал болгон зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН сургалтанд хамрагдах боломжтой. Энэхүү сургалт маань 2 жил орчим хугацаанд олон тооны том, жижиг бизнесийн байгууллагуудын маркетингийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид хамрагдсан үр дүнтэй сургалт болж чадсан.

4. Сошиал медиа менежер мэдрэмжтэй байх ёстой.

Зөвхөн дагагч, LIKE-н тоог нэмэгдүүлэх нь сошиал медиа маркетингийн ажил биш болоод удаж байна. Сошиал медиа нь хүмүүсийн талаар бизнесийн байгууллагуудад чухал шаардлагатай маш гүн гүнзгий дэлгэрэнгүй мэдээллийг хадгалж байдаг.

Сошиал медиа менежерийн хувьд ямар мэдээлэл танай байгууллагад хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Дараа, дараагийн маркетингийн компанит ажилд тун хэрэгтэй учир хэрэглэгчдийн и-мэйл хаягийг цуглуулах уу? Зах зээлийн судалгааг сошиал медиагаар дамжуулан хийх үү?

Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах хамгийн хялбар арга нь урамшуулал, бэлэгтэй уралдаан, тэмцээн байдаг. И-мэйл хаяг гэх тун хэрэгтэй мэдээллийг эдгээр арга хэмжээг ашиглан цуглуулан авах боломжтой гэсэн үг.

Тэгэхээр таны хувьд урамшуулал, уралдаан, тэмцээн зохион байгуулах, ялагчийг шалгаруулах, мэдээлэл цуглуулах форм хэрхэн бий болгох гэх мэт арга техникт суралцах шаардлагатай гэсэн үг.

5. Дүн шинжилгээ

Мэдээж хийж буй ажлынхаа үр дүнг шинжлэх чадвар заавал байх ёстой. Сошиал медиа менежерийн хувьд хамгийн наад зах нь хэзээ, аль өдөр, аль цагт постоо нийтлэх хамгийн үр дүнтэй байна, хэрэглэгчид тань ямар төрлийн контентыг жишээ нь зураг эсвэл видеог алийг нь илүү таалан үзэж байна, зохион байгуулж буй уралдаан тэмцээний хувьд ямар үр дүнг авч ирж байна гэх мэт мэдээллийг дүгнэн шинжлэх хэрэгтэй болно.

Хэдэн жилийн өмнө бол энэ төрлийн арга хэрэгсэл тун хомс байдаг байсан бол одоо хангалттай хэмжээнд ашиглах боломжтой үнэтэй болоод үнэгүй арга хэрэгслүүд бий болсон. Тэдгээрээс та хэд, хэдийг нь бүрэн ашиглаж чадах хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай.

Мэдээж ашиглаж буй сошиал медиа платформоосоо шалтгаалан өөрийнх нь болон гуравдагч этгээдийн аналитик хэрэгслүүдийг жишээ нь Google Analytics-г ашиглаж сурах нь чухал. Бидний зүгээс нэн тэргүүнд Facebook Insights, Google Analytics, Hootsuite болон Buffer-г ашиглаж сурахыг санал болгож байна.

Сошиал медиа менежерийн орон тоо бүхий л бизнесийн байгууллагын хувьд заавал байх хэмжээнд хүрчихсэн одоо үед таны зүгээс шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшчихсэн, шинэ, шинэ арга, аргачлалыг цаг тухайд нь сурч мэдэн, туршиж үзсэн байх нь таныг аль ч байгууллагын хувьд үнэ цэнэтэй мэргэжилтэн болгох нь мэдээж.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ