CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook Live видеонд MSQRD-н маск ашиглах боломж нэмлээ

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА

Facebook өөрийн хамгийн сүүлийн шинэхэн бүтээгдэхүүний нэг Facebook Live видеогоо илүү олон хүнд хүргэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд саяхан бас нэг шинэ функц нэмсэн байна. Ингэснээр илүү олон хэрэглэгчид, маркетерүүд шинэ бүтээгдэхүүнийг нь ашиглаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Ингээд ямар шинэ нэмэлтүүд хийгдэж байгааг танилцуулъя.

MSQRD интеграци

Өнгөрсөн 3 сард Facebook MSQRD хэмээх видео бичлэгт маск нэмэх гэх мэтээр өөрчлөлт оруулдаг аппыг худалдаж авсан нь Snapchat-н алдартай Lenses-тэй өрсөлдөх боломжтой болгосон юм. Дашрамд дурдахад өдөрт 10 сая Snap буюу ийм масктай бичлэгтэй төстэй бичлэгүүд share хийгддэг гэнэ.

Тухайн үед MSQRD-г Facebook Live-тэй холбох байх гэж таамаглацгааж байсан мэргэжилтнүүдийн зөв болж тун удахгүй Facebook хэрэглэгчид MSQRD-н төрөл бүрийн сонирхолтой маск, эффэктүүдийг шууд бичлэг хийхдээ хэрэглэж болох юм байна.

Facebook Live видеонд

Энэхүү нэмэлт нь өдөр ирэх тутам хурдтай өсч буй Snapchat-тай өрсөлдөх бас нэг сонголтуудын нэг гэж үзэж болох юм. Snapchat-н 150 сая идэвхтэй хэрэглэгчид өдөрт 10 тэрбум бичлэг үздэг гэсэн үзүүлэлт л өөрөө энэхүү платформыг Facebook-н онцгой өрсөлдөгч болох боломжтой гэдгийг харуулж байгаа гэж болно.

Тэгэхээр бид төрөл бүрийн масктай хүмүүсийн Live бичлэг үзэх үе тун удахгүй ирэх нь. Жишээ нь доорх  Trump-ынхтай ижил.

Facebook Live видеонд trumpm

Оролцогч нэмэх

Mark Zuckerberg хамгийн анх Facebook Live бичлэг хийхдээ бусад хүмүүсийг оролцуулах ялангуяа асуулт, хариултын бичлэгийн үеэр асуулт асууж буй хүн нь бичлэгт орж ирэх боломжын талаар дурьдаж байсан. Харин одоо тийм функц тун удахгүй нэмэгдэх гэнэ.

Яг ийм функц Meerkat хэмээх бас нэгэн live бичлэгийн аппд байдаг бөгөөд ‘Cameo’ гэдэг гэнэ.

Facebook Live видеонд

Live хүлээлгийн өрөө

Дараагийн шинэ функц нь хүлээлгийн өрөө. Ихэнх Facebook Live хийж байгаа хүмүүс хангалттай тооны үзэгч байхгүй бол бичлэгээ эхлэхгүй хүлээх тохиолдол их байдаг гэнэ. Яг ийм тохиолдолд ашиглах ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ мөн шинээр нэмэхээр болсон байна. Live бичлэг эхлэхээс өмнө үзэгчдийг хүлээлгэх боломж бий болж байна гэсэн үг.

MSQRD интеграци нь ойрын үед бэлэн болох бол оролцогч нэмэх нь verified хэрэглэгчдэд удахгүй нээгдэх гэнэ. 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ