CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

“My Activity”-г ашиглан Google хэрэглэгчид өөрийн талаарх бүх мэдээллийг устгах боломжтой

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА

Google хэрэглэгчид нь юунд дуртай, юу хийдэг болон юу бодож байгааг мэдэж байх тун өндөр магадлалтай.  Ямар нэг зүйл хайхад, Gmail ашиглахад, YouTube дээр видео үзэхэд гээд Google-н  аль нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрт Google таны талаарх мэдээллийг цуглуулж байдаг бөгөөд үүнийгээ танд зориулсан сурталчилгаа хүргэхэд ашиглаж байдаг.

Харин өөрийнх нь талаар яг ямар мэдээллүүд байдаг талаар хэрэглэгчдэд тодорхой ойлголт өгөх үүднээс Google шинээр My Activity хэмээх үйлчилгээг гаргасан бөгөөд эндээс та өөрийн хайлтын болон YouTube видео үзэлт, Google газрын зураг ашиглалт гэх мэт үйлдлийнхээ жагсаалтыг цаг хугацааны дарааллаар нь харах боломжтой.

Үүний тулд myaccount.google.com хуудсанд хандан “My Activity” товч дээр дараарай.

Өөрийн талаарх энэхүү мэдээллийг өдөр, өдрөөр нь эсвэл үйлдэл нэг бүрээр нь харах, устгах боломжтой. Тухайн мэдээллийн ард байрлах 3 цэг бүхий цэс дээр даран илүү дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл устгах сонголтыг хийх боломжтой. Харин бүх жагсаалтыг бүтнээр нь устгах бол My Activity хуудасны баруун дээд буланд байрлах 3 цэг бүхий цэс дээр даран “Delete activity by” товч дээр даран “All time” гэсэн сонголтыг хийгээрэй.

Google хайлт

Харин энэхүү мэдээллийг устгасан тохиолдолд Google сурталчилгаа хүргэхэд зориулан ашигладаггүй гэнэ. Та өөрийн талаарх мэдээллийг хугацаа болон бүтээгдэхүүнээр нь хайлт хийх боломжтой юм байна. 

Үүнээс гадна та өөрийн сурталчилгааны тохиргоог өөрчлөх боломжтой гэнэ. Үүний тулд Google-н таны талаарх мэдээлэл дээрээ үндэслэн гаргасан сэдвүүдийн жагсаалтыг агуулсан “Manage ads” хэсэгт хандах хэрэгтэй. Хэрэв та Google-г сурталчилгаа хүргэх зорилгоор таны мэдээллийг ашиглахыг зөвшөөрөхгүй гэвэл энэхүү функцыг нь идэвхгүй болгох боломжтой.

Google хэрэглэгчид

Google хэрэглэгчдээ өөрийн талаарх мэдээлэл, сурталчилгааны тохиргоог харах, өөрчлөх боломжыг олгоод багагүй хугацаа өнгөрсөн ч яг ийм байдлаар нэг дороос бүхий л мэдээллээ харах боломжгүй байсан. Энэ удаагийн өөрчлөлт нь хэрэглэгчдэд өөрийн талаарх мэдээллийг удирдах илүү их эрх мэдэл өгч буй тун чухал өөрчлөлт болсон гэнэ.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ