CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

АЖИЛ ТӨЛӨВЛӨЛТ, БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИЛДЭГ ТУСЛАХ: TRELLO

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА
ажил төлөвлөлт

Хэрэв та ажил төлөвлөлт, ажлын жагсаалтаа цэгцтэйхэн гаргах, наадаг цаасан дээр хийх ажлаа эсвэл гэнэт орж ирсэн гайхалтай санаагаа бичин жагсаах дуртай юу? Тийм бол Trello ТАНД яг тохирно.

Trello нь хүн бүрт нээлттэй, ҮНЭГҮЙ дээр нь хэрэглэхэд хялбар, энгийн боловч маш өргөн боломж бүхий төслийн удирдлага, ажлын төлөвлөлт, багийн хамтын ажиллагааны систем. Бидний ихэнх нь төслийн удирдлагын систем гэхээр хэрэглэхэд хэцүү дээр нь болхи интерфейс бүхий сонирхолгүй аппликейшн санаанд ордог бол Trello эрс өөр сэтгэгдэл танд төрүүлэх болно. Яг л наадаг цаасан тэмдэглэлүүдийг самбарт нааж, цэгцлэхтэй адил.

trello- ажил төлөвлөлт

Хөгжүүлэгчдийнхээр нь бол Trello нь “ердийн жагсаалтуудаас бүрдсэн вэб хуудас”. Гэхдээ эдгээр жагсаалтыг үүсгэхэд хялбар, тус, тусад нь төсөл (самбар буюу boards гэж нэрлэдэг) үүсгэх, энэхүү төсөлдөө ажлын жагсаалт (карт буюу cards гэж нэрлэгдэг) нэмэх боломжтой. Хэрэв танд зөвхөн ийм хийх ажлын жагсаалт үүсгэх боломж бүхий аппликейшн хэрэгтэй байгаа бол Trello таны хэрэгцээг бүрэн хангах болно. Гэхдээ дээр нь багийн хамтын ажиллагаанд үнэхээр чухал хэрэгтэй функцуудыг нэмчихвэл бүр ч чухал хэрэгтэй шийдэл болох нь тодорхой.

Багийн гишүүдэд ажил, үүргээ хуваарилах, хийгдсэн ажлуудад хавсаргах бусад материалыг оруулах, бусдын саналыг хүлээн авах гэх мэт функцууд нь ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах явц, төслийн удирдлагыг хялбар болгож өгдөг. Багаар ажиллах төслын хувьд та өөрийн хамтрагчаа тухайн төслийн “Самбар”-таа урьж оруулах боломжтой. Ингэснээр та хэн, ямар төсөл дээр ажиллаж байгааг мэдэх (хамгийн гол давуу тал нь энэ асуудлыг шийдсэн явдал) боломжтой болно.  Товчхондоо Trello ТАНД яг одоо ямар ажил хийгдэж байна? хэн юун дээр ажиллаж байна? аль ажил хаана, ямар гүйцэтгэлтэй явж байна? гэх мэт асуултуудын хариултыг харуулах болно.

ажил төлөвлөлт -Trello

Энгийн хувилбар нь ҮНЭГҮЙ бөгөөд Trello Gold буюу байгууллагуудад зориулсан үнэтэй хувилбар нь илүү том хэмжээтэй файл хавсаргах гэх мэт нэмэлт боломжуудтай. Гэсэн хэдий ч ажил төлөвлөлт, төслийн удирдлагын хамгийн чухал функцууд нь үнэгүй хувилбарт нь байдаг. Энэхүү төслийн удирдлагын системийг манай байгууллагын хувьд өдөр тутмынхаа ажил ашигладаг ба олон улсын томоохон байгууллагууд жишээ нь The New York Times, Tumblr гэх мэт хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн байгууллагууд ч ашигладаг гэнэ. Мэдээж үнэгүй учир уншигч та ч өөрийн байгууллагын өдөрт тутмын үйл ажиллагаанд ашиглахаар туршиж үзэхэд болохгүй зүйлгүй байх гэж бодож байна.

Хүний нөөц бүрдүүлэлтийн явцад хэрхэн ашиглаж болох жишээг доороос харж болно.

Sample-Recruitment-Dashboard-Trello ажил төлөвлөлт

Харин сарын ажил төлөвлөлт жишээг дараах зургаас харна уу. cal-month ажил төлөвлөлт

Мөн iOS, Android үйлдлийн системд зориулсан аппликейшн нь таны зөвхөн ажлынхаа өрөөнөөс бус хаанаас ч ажил төлөвлөлт, гүйцэтгэлийн явцаа хянахад туслана.

Хялбар хэрэглээ, найдвартай ажиллагаа нь энэхүү программыг энгийн ажлын жагсаалт үүсгэхээс эхлээд төслийн болон багийн үйл ажиллагааны систем хэлбэрээр ашиглах хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг болгож байгаа юм. Танд амжилт хүсье.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ