CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook Page, Event үүсгэн хэрхэн нэг товч даран бүх Facebook найзуудаа УРИХ вэ?

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Бүх Facebook найзуудаа урих

Та хэзээ нэг цагт Facebook Page, Event үүсгэж байсан уу? Хэрэв тийм бол бүх найзуудаа өөрийн дөнгөж үүсгэсэн Facebook Page, Event-дээ урих гэдэг тийм ч хялбар арга биш гэдгийг мэдэж байгаа байх. Харин яг одооноос та нэг товч дараад л бүх Facebook найзуудаа УРИХ боломжтой боллоо. Цаг хэмнэнэ, ажлыг хялбарчлана гэдэг ямар ч үед тун хэрэгтэй зүйлийн нэг байдаг шүү дээ.

Нэгхэн товч дараад бүх Facebook найзуудаа урих арга

Алхам #1. Chrome extension татаж авах хэрэгтэй. Нэр нь Invite All Friends on Facebook. Татаж авах ЛИНК: Invite All Friends on Facebook

Алхам #2. Дээрх линк дээр дарахад дараах цонх гарч ирэх бөгөөд Add to Chrome хэмээх цэнхэр товч дээр дар.

Бүх Facebook найзуудаа урих

Алхам #3. Татаж авч, суулгах процесс тодорхой хугацаанд үргэлжлэх бөгөөд дууссан бол таны интернэт хөтөчийн баруун дээд буланд доорх зурагт харуулсан товч бий болно.

Бүх Facebook найзуудаа урих

Энэ нь бэлтгэл ажил дууслаа гэсэн үг.

Алхам #4. Одоо Facebook дээрээ Page эсвэл Event-ээ нээ. Найзуудаа урих гэсэн сонголтыг олж хулганаа дарахад найзуудаа сонгон урих цонх гарч ирнэ.

Алхам #5. Харин одоо өмнө суулгасан extension-н товч дээр дарах л үлдлээ.

Бүх Facebook найзуудаа урих

Алхам #6. Таны бүх найзуудыг урихад тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэй. Олон найзтай бол илүү удаан хугацаа зарцуулна гэдгийг анхаарна уу.

Бүх Facebook найзуудаа урих

Бүх найзуудад тань УРИЛГА илгээж дууссан бол дараах цонх гарч ирэх болно.

Бүх-Facebook-Найзуудаа-урих-4

Ердөө л энэ. Та бүх л Page, Event-д найзуудаа урихад энэ аргыг ашиглаж болно. Найзуудаа урих цонх гараад ирчихвэл бусдыг нь дээрх аппликейшн хийчихнэ.

Хэрэв та Firefox ашигладаг бол дараах линкээр Invite All (for Facebook) Opera ашигладаг бол энэхүү аппликейшныг ашиглаж болно.

 

Танд амжилт хүсье. Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол Facebook, twitter-т #SHARE хийж бусад хэрэгтэй хүмүүст мөн хүргэхээ мартавзай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ