fbpx

Carousel Ads буюу Facebook олон бүтээгдэхүүний сурталчилгаа: Шинэ боломжууд

Бидний өдөр тутам хэрэглэдэг сошиал медиа платформууд дээрх жишээ нь Facebook сурталчилгааны төрөл өдрөөс өдөрт нэмэгдэн шинэчлэгдэж илүү олон боломжууд нэмэгдсээр байгаа нь танд ажиглагдаж байна уу? Facebook олон бүтээгдэхүүний сурталчилгаа – Carousel, гар утаснаас л харах боломжтой Canvas, Instant Articles гэх мэтээр Facebook дээрх сурталчилгаа зөвхөн зураг, видео, вэб линкээр хязгаарлагдахаа аль хэдийнэ больсон. Мэдээж сурталчилгааны шинэ төрөл, боломжууд нь маркетерүүдэд Facebook сурталчилгаанд илүү төсөв төлөвлөх, тэр хэрээр Facebook сурталчилгааны зах зээл дэх өөрийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 2016 онд Facebook интернэт сурталчилгааны баннер буюу display зах зээлд 20.6%-н зах зээлийн хувьтайгаар тэргүүлэх бол Google-нх 11.6% байх болно гэнэ. Харин мобайл интернэт сурталчилгааны хувьд Google тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд 2015 онд зах зээлийн 33.7%-г хянаж байсан бол Facebook-н зах зээлд эзлэх хувь 17.4% байсан байна.

Энэ удаад Facebook олон бүтээгдэхүүний буюу Carousel сурталчилгаандаа оруулсан анхаарал татах бас маркетерүүдийн туршиж үзвэл зохих 2 өөрчлөлтийн талаар танилцуулж байна.

1

Facebook олон бүтээгдэхүүний буюу Carousel сурталчилгаанд 10 хүртэлх тооны бүтээгдэхүүн танилцуулах боломж бий болгожээ. Өмнө нь 5 бүтээгдэхүүн танилцуулах л боломжтой байсан энэхүү сурталчилгаанд багтаах бүтээгдэхүүний тоого нэмэгдүүлсэн нь мэдээж тусдаа олон сурталчилгаа үүсгэхээс сэргийлэх, нэг сурталчилгаагаар олон тооны бүтээгдэхүүн хамтад нь багцлан танилцуулах боломж олгож байгаагаараа давуу талтай. Түүнээс гадна үр дүнгийн хувьд ч ердийн нэг зурагтай сурталчилгаанаас хэд дахин илүү байгаа нь манай доор үзүүлсэн сурталчилгаанаас харагдаж байна билээ.

2.

Дараагийн бас нэг чухал өөрчлөлт нь Facebook олон бүтээгдэхүүний буюу Carousel сурталчилгаанд видео ашиглах боломж нээж өгсөн нь юм. Өөрөөр хэлбэл 10 хүртлэх тооны видеог нэг сурталчилгаанд багтаах боломжтой боллоо гэсэн үг. Мөн дээр нь уг видео сурталчилгаанууд нь тус тусдаа тайлбар, линктэй байх боломжтой. Видеогоо илүү бүтээлч, сонирхолтой байдлаар бүтээсэн дараах сурталчилгааг мөн танд жишээ болгон хүргэж байна.

Сошиа медиа ашиглан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд, зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж буй маркетерүүд, бизнес эрхлэгч таныг ч мөн энэхүү шинэ төрлийн сурталчилгааг ашиглаж үзэхийг зөвлөж байна. Танд амжилт хүсье!

TOP