CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook хэрэглэгчид Live Video ашиглахад илүү хялбар болгожээ

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
Live Video

Facebook хэрэглэгчид Live Video ашиглахад илүү хялбар болгожээ.

Facebook хэрэглэгчдэд өнгөрсөн 7 хоногт ажиглагдаж эхэлсэн нэгэн өөрчлөлт нь Facebook мобайл аппд”Live video” товч хэнд ч ойлгомжтой, хялбар байрлалд байрлах болсон нь юм.

facebook live 1

Facebook мобайл аппын хамгийн дээр байрлах пост хийх хэсэгт байрлах “LIVE” товч дээр дарсанаар доорх LIVE видео дамжуулах цонх руу шууд хандах боломжтой болжээ.
facebook live 2

 Эндээс “Go Live” товч дээр дарахад л та шууд видео цацах боломжтой. Тэгэхээр сүүлийн үед бараг бүх Facebook хэрэглэгчид чадварлаг ашиглаж буй LIVE видеог улам илүү хялбар болгож өгсөн байна.

Ямартай ч Facebook-н энэхүү өөрчлөлт өнгөрсөн жил s Periscope болон Meerkat аппуудын эхлүүлсэн шууд бичлэг цацах трендийг Facebook хэрэглэгчдийн нэгэн чухал хэрэглээ болсоныг батлаж байх шиг. Twitter ч мөн адил Periscope ашиглахыг хялбаршуулах ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн нь харагдаж байна билээ. Маркетерүүд ч мөн адил зорилтот сегментдээ мэдээлэл хүргэх, хэрэглэгчийн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах бас нэгэн үр дүнтэй арга хэрэгсэл болгон ашиглах нь эрс нэмэгдсэн байгааг өдөр тутам ажиглаж болно. Харин та хэрхэн LIVE видеог ашиглаж байгаа вэ?

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ