CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook Page админуудад: “Танай Facebook хуудас ХААГДАХ гэж байна” гэсэн постонд ямар хариу өгөх вэ?

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
Facebook Page админуудад

Facebook Page админуудад: Сүүлийн үед танай Facebook хуудасны постыг SHARE хийж “Танай Facebook хуудас хаагдах, устгагдах аюултай байна. Хэн таны постуудын талаар гомдол мэдүүлсэн бөгөөд хэрэв та энэхүү хуудасны жинхэнэ эзэн нь мөн бол өөрийн аккаунтаа баталгаажуулна уу” гэсэн утга бүхий постууд ирж байна уу? Уг постуудын ТАНД мэдэгдэх хэлбэр нь ерөнхийдөө доорх байдлаар NOTIFICATION хэлбэрээр харагдах болно.

Facebook хуудас ХААГДАХFacebook хуудас ХААГДАХ

 

Яг ийм мэдээлэл бидний хөтөлдөг Facebook хуудаснууд дээр ч манай байгууллагын хуудас дээр ч нэлээд хэдэн удаа ирсэн. Мөн бидэнтэй холбогдон энэ талаар мэдээлэл авч байгаа хүмүүсийн тоо, Сошиал медиа маркетинг Facebook групп дээрх гишүүдийн асуултыг харахад энэ төрлийн халдлага бүхий л төрлийн Facebook хуудсанд түгээмэл байх шиг. Тиймээс бид энэ төрлийн постонд хэрхэн хариу үзүүлэх талаар зөвлөмж бэлтгэн хүргэж байна.

Хамгийн түрүүнд анхааруулахад ийм төрлийн постууд ТАНЫ FACEBOOK НЭР НУУЦ ҮГИЙГ АВАХ ЗОРИЛГОТОЙ БАЙДАГ. Бид нартай холбогдсон нэлээд хэдэн тохиолдолд хариуцан ажиллуулж байсан хуудас нь алга болсон өөрөөр хэлбэл нэр нууц үгийг чинь аваад таныг тухайн хуудасны админаас хасах, таны сурталчилгааны дансыг ашиглах өндөр төлбөртэй сурталчилгаа таны өмнөөс явуулах гэх мэт асуудлууд гарч байсан.

ХАРАГДАХ БАЙДАЛ

1.Ийм төрлийн халдлагын ерөнхий харагдах байдал бүгд төстэй өөрөөр хэлбэл ямар нэг Page Security, Facebook Security гэсэн нэр хуудаснуудаас танай постыг SHARE хийж, танай хуудас хаагдах гэж байгаа талаарх анхааруулга текст бүхий пост хийсэн байдаг. Энэ нь ердийн notification хэлбэрээр тухайн хуудасны админуудад харагддаг.

Facebook хуудас ХААГДАХ

2. Уг Facebook хуудас руу хандаж үзвэл дараах байдалтай харагдах нь элбэг. Доорх жишээнд маш олон Монгол бизнесийн байгууллагын Facebook хуудасны постуудыг share хийсэн байгааг харж болно.

 

Facebook хуудас ХААГДАХ Facebook хуудас ХААГДАХ Facebook хуудас ХААГДАХ Facebook хуудас ХААГДАХ

3. Мөн уг постынхоо текст дунд өөрийн аккаунтаа сэргээх, баталгаажуулах линк хэмээн вэб хуудасны линк багтаасан байх бөгөөд уг линк дээр дарснаар дараах цонх гарч ирнэ. Уг цонх нь таны Facebook аккаунтын email хаяг, нууц үгийг оруулах талбаруудтай бөгөөд ЯГ ОДОО баталгаажуулахгүй бол таны аккаунт хаагдах болно гэсэн анхааруулга мөн харагдаж байдаг.

Facebook хуудас ХААГДАХ

ТА ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Хамгийн эхний АЛХАМ: ердөө ч сандарч, айж, Facebook нэр, нууц үгээ оруулж болохгүй. Яагаад гэвэл энэ төрлийн постууд ихэвчлэн хуурамч, ердөө л таны Facebook ID, Password-г авах гэсэн оролдлогууд байдаг. Тиймээс дээрх байдалтай ердийн нэг Facebook хуудаснаас танай постыг share хийсэн пост бүхий анхааруулга байх юм бол дараах хариу үйлдлийг авахад л хангалттай.

  1. Хамгийн түрүүнд та бусад админууддаа анхааруулах хэрэгтэй. Ийм зорилготой хуурамч пост хийгдсэн байна гэдгийг.
  2. Харин хэн нэгэн админ чинь энэхүү постонд итгэн өөрийн Facebook нэр, нууц үгийг оруулсан байгаа бол маш яаралтай солих хэрэгтэй гэдгийг анхаар.
  3. Уг хуудсыг Report хийх нь зүйтэй. Ингэснээр Facebook-т ийм хуудаснаас хуурамч халдлага хийгдэж байна гэдгийг мэдээлдэг. Энэ төрлийн report-д Facebook  ч тун хурдтай хариу үйлдэл үзүүлэн уг хуудас богино хугацаанд хаагдсан байдаг.

ТӨГСГӨЛ

Энэ төрлийн халдлага нь сүүлийн үед маш их гарч байгаа тул өөрийн найз нөхөддөө ч мөн адил #SHARE хийж хүргээрэй. Мөн Facebook албан ёсоор таныг оюуны өмчийн холбогдолтой бусдын мэдээллийг өөрийн хуудсанд байрлуулсан талаар мэдэгдэн арга хэмжээ авч байгаа бол ердийн нэг хуудаснаас share хийх хэлбэрээр танд мэдэгдэхгүй гэдгийг анхаараарай.

Facebook, Twitter, Instagram-д пост бэлтгэх, контент төлөвлөх, төлбөртэй сурталчилгаа хийх гэх мэт сэдвүүдээр СОШИАЛ МЕДИА практик сургалтанд хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу! СОШИАЛ МЕДИА ПРАКТИК сургалт

Танд амжилт хүсье.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ