Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook 360 зураг оруулахад илүү хялбар болгожээ.

Маркетерүүдийн хувьд Facebook 360 зураг оруулах нь орчин тойрноо танилцуулах, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга хийх гээд маш олон ажлыг илүү сонирхолтой бүтээлч хэлбэрээр харуулах боломж олгодог. Гэхдээ 360 зураг оруулах нь тийм ч амар биш. Харин өнөөдөр Facebook зарим зүйлийг нь хялбаршуулж өгчээ.

Одоо бид 360 зураг оруулахдаа ‘intial view’ буюу эхний харагдах хэсгийг нь сонгох боломжтой болжээ. Жижигхэн гэхдээ маш хэрэгтэй функц. Өмнө нь 360 зураг оруулахад Facebook автоматаар харагдах хэсгийг сонгодог байсан бөгөөд хамгийн сонирхолгүй хэсэг таарчихвал тийм ч таатай биш байдаг байсан. Өөрөөр хэлбэл хүмүүс нээж үзэх сэдэл төрүүлэхүйц хэсгийг одоо бид өөрсдөө сонгон тохируулах боломжтой болсон гэсэн үг.

Эхний харагдах хэсгийг 2 аргаар тохируулж болно. Эхнийх нь пост хийхээсээ өмнө зургаасаа тохирох кадрыг тааруулах. Дараагийх нь пост хийснийхээ дараа ‘edit’ товч дээр дараах хүссэн өнцгөөсөө 360 зургаа харуулах байдлаар тохируулах боломжтой.

Түүнчлэн Facebook 360 зургийг ердийн зургийн альбомд байрлуулах, ердийн зурагтай хамт пост хийх боломжуудыг нээсэн байна.

>Facebook 360 Community on Facebook

 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP