CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийхэд тань хэрэгтэй 3 ҮНЭГҮЙ онлайн хэрэгсэл

/ / БЛОГ, Дижитал маркетинг
Зорилтот хэрэглэгчдийн судалгаа

Технологи, интернэт маркетерүүдийн хувьд зөвхөн мэдээлэл түгээх, сурталчилгааны сувгаас гадна олон зүйлээр тун хэрэгтэй. Дижитал маркетинг, Facebook сурталчилгаа, байгууллагын вэб хуудас гээд л маркетингийн хувьд хэрэглэгчдийг татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, бизнесээ өсгөх хүчирхэг хэрэгсэлүүд бий. Гэхдээ эдгээр нь онлайн ертөнц дэх зорилтот хэрэглэгчдээ таниж мэдэхгүйгээр тус болох нь юу л бол. Тиймээс зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийх тэдний талаарх ул үндэстэй мэдээлэл, судалгаа зайлшгүй хэрэгтэй зүйл.

Зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийж нас, хүйс болон бусад хүн ам зүйн үзүүлэлтүүд, сонирхол, зан төлвийг тодорхой гаргаснаар:

  • Тэднийг онилж, тэдэнд зориулсан оновчтой маркетингийг үр дүнтэй хийж, борлуулалтаа өсгөх боломжтой.
  • Зөвхөн маркетингийн ч биш борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ төлөвлөлт, үйлдвэрлэл гээд бүхий л чиглэлээр илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэх болно.

Зорилтот сегментээ тодорхойлж, тэднийг ойлгохгүйгээр бизнесийн өсөлтийн тухай асуудал үгүй биз. Тиймээс маркетерүүдийн хувьд хэзээд хялбар биш ажилд тооцогддог хэрэглэгчийн ПЕРСОНА буюу Buyer persona бий болгох ажилд тань тус болох 3 технологийн туслахыг танд танилцуулж байна.

Холбоотой: 

Бидний зохион байгуулдаг Дижитал маркетингийн сургалтын хөтөлбөртэй эндээс танилцаарай

2. Facebook Audience Manager

Facebook-н нийт 1,6 тэрбум, тэр дундаа Монгол дахь 1,6 сая хэрэглэгчид өдөр тутам Facebook-т холбогдон өөрсдийн хүн ам зүйн үзүүлэлтүүдээс гадна юу сонирхдог, юунд дуртай гэх мэт олон төрлийн мэдээллийг өгч байдаг.

Хэрэв та Facebook хуудас хөтөлдөг бол Audience Insights хэсэгт хандах эрхтэй байдаг, эндээс та дараах мэдээллийг авах боломжтой:

  • Everyone on Facebook – Энэ нь танд тухайн зах зээлийн талаарх ерөнхий мэдээллийг өгөх болно.
  • People connected your Page – Харин эндээс та өөрийн зорилтот сегментийн талаарх мэдээлэл авах боломжтой.
  • Any custom list of emails and/or phone numbers that you upload – Энд та өөрийн хэрэглэгчдийн утасны дугаар эсвэл имэйл хаягийн жагсаалтыг оруулан тухайн хэрэглэгчдийн талаарх мэдээллийг харах боломжтой.

facebook-insights-Зорилтот хэрэглэгчдийн судалгаа

Дээрх сонголтуудын аль нэгийг сонгоход Facebook танд тэдний тухай ажил эрхлэлт, боловсрол, нас, хүйс, байршил, сонирхол гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгөх болно.

3. Twitter Audience Insights

Хэрэв та Twitter хаягтай бол мөн л дээрхтэй адил Twitter-н хэрэглэгчдийн мэдээллийг судалгаанд ашиглах боломжтой. Эндээс та хүн ам зүйн үзүүлэлтүүд, сонирхол, мэргэжил гэх мэт олон тооны үзүүлэлтээр мэдээлэл гарган авч болно.

Ийм төрлийн судалгааг өөрийн дагагчдын дунд эсвэл Твиттер сурталчилгаанд ашиглаж болно.

twitter-insights-Зорилтот хэрэглэгчдийн судалгаа

Мөн Facebook-тэй ижил өөрийн хэрэглэгчдийн имэйл хаяг, утасны дугаарыг Twitter-т оруулан тэдний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж ч бий.

Өөрийн хэрэглэгчдийн талаарх судалгаа хийх, тэднийг таньж мэдэх нь маркетерүүдийн хувьд амжилттай ажиллах чухал нөхцөлийн нэг. Энэ зорилгод тань эдгээр онлайн ҮНЭГҮЙ хэрэгсэлүүд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой:

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ