CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

2016 оны хамгийн эрэлттэй 10 нийтлэл: nathouse.mn вэб хуудас

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
2016 оны хамгийн эрэлттэй

2016 он дуусахад 7 хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Байгууллага, хүн бүрийн хувьд өнгөрч буй оны ажил, амжилтаа дүгнэн, шинэ оны төлөвлөгөө, зорилтоо тодорхойлох өдрүүд үргэлжилж байна. Натхауз Крейтив компанийн хамт олон бидний хувьд ч 2016 оны ажлаа дүгнэн, ололт, амжилтаа дүгнэж байна. Өнөөдөр бид www.nathouse.mn вэб хуудасныхаа 2016 оны хамгийн эрэлттэй олон хандалттай, хамгийн олон хүн уншсан 10 нийтлэлээ нэгтгэн та бүхэнд хүргэж байна, хүлээн авна уу!

1. Шинэ зүйлс сурахад туслах 49 шилдэг ҮНЭГҮЙ онлайн хичээл бүхий вэбүүд

онлайн хичээл сургалт

Өмнө нь ямар нэг зүйл шинээр сурах хэрэгтэй бол төлбөр төлж, сургууль, сургалтын төвд суралцах болдог байсан бол одоо тийм шаардлага үгүй болж. Интернэтийн энэ эринд маш олон апп, вэб сайтууд, байгууллагууд мэдлэг олгох төрөл бүрийн онлайн хичээл, сургалтыг ихэвчлэн үнэгүйгээр дэлхийн хаанаас ч хамрагдаж болохуйцаар санал болгодог болсон. Дор жагсаасан вэб хуудас, аппликейшнууд танд програм бичих, хоол хийхээс эхлээд зөвшилцөх гээд сурч болох бүхнийг зааж чадна.

2. Facebook хэрэглээ : МАШ ИХ ХЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДДЭГГҮЙ 13 ФУНКЦ

Facebook хэрэглээ
Facebook хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед хэрэглэгч танд хэрэг болох функцуудыг танилцуулж байна.

3. GMAIL-Н ГАЙХАЛТАЙ ХЭРНЭЭ ХҮМҮҮСИЙН МЭДДЭГГҮЙ 10 ФУНКЦ

gmail
Та Gmail-г тодорхой хугацаанд хэрэглэж байгаа болохоор ихэнх боломжыг нь хэрхэн ашиглахаа мэддэг болсон гэж бодож байгаа байх. Гэхдээ л хүн болгон ашиглах боломжтой ч тэр бүр хүмүүс мэддэггүй олон гайхалтай функц Gmail-д байдаг юм байна. Тэдгээрээс 10-г нь сонгон танилцуулж байна.

4. Facebook 360 зураг хэрхэн бэлтгэх вэ?

facebook 360 зураг
Facebook 360 зураг нь ердийн зурган посттой харьцуулахад илүү сонирхолтойгоор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, салбар, байршил, дотоод зохион байгуулалтыг хэрэглэгчдэдээ хүргэх, танилцуулах боломжыг маркетерүүдад олгодог.

5. Дизайнер бүрийн мэдэж байх ёстой 9-н шилдэг вэб хуудас

шилдэг вэб хуудас
Сошиал медиа, контент маркетингийн ажилд хамгийн хэрэгтэй зүйл бол чанартай бас зохиогчийн эрхийн асуудалгүй зураг хэрэгтэй болдог. Танд ч яг ийм асуудал тулгарч байгаа бол өндөр чанартай зургуудын ҮНЭГҮЙ татаж авах боломжтой дараах шилдэг вэб хуудас-нуудыг хадгалж авахыг зөвлөж байна.

6. Бүх төрлийн Facebook пост бэлтгэх явцад анхаарах ёстой зургийн хэмжээ, харьцаа

Facebook пост бэлтгэх
Хамгийн анх Facebook пост бэлтгэх үед ямар асуудал гардаг байсныг санаж байна уу? Зургийн хэмжээ, постын төрөл гээд толгой эргүүлэх зүйлс мундахгүй байсан л байх. Оруулсан зураг хагас дутуу харагдах, гар утас хэрэглэгчдэд нэг өөр, компьютер хэрэглэж байгаа хүмүүст бас өөрөөр харагдахаас гадна таны сонгосон постын төрлөөс хамааран анхаарах ёстой хэмжээ, харьцаа гээд заавал сурах ёстой зүйлс контент бэлтгэх явцад олон тохиолддог. Тийм ч учраас энэхүү нийтлэл маань энэ бүх асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилготой юм. Энгийн зурган постуудаас гадна хамгийн сүүлийн Canvas хүртлэх бүхий л төрлийн пост бэлтгэх үед заавал анхаарах зургийн хэмжээ, харьцааг эндээс харж бас сурч аваарай. Танд амжилт хүсье.

7. КОНТЕНТ БЭЛТГЭЛ-д тань тус болох 5 ҮНЭГҮЙ аппликейшн

КОНТЕНТ БЭЛТГЭЛ
Сошиал медиа маркетинг, контент бэлтгэл гэхээр нэг л хооронд салгах боломжгүй мэт сонсогдож байна уу? Үнэхээр ч тийм. Уламжлалт сурталчилгаа ялангуяа сошиал медиад тийм ч үр дүнтэй байдаггүй. Тиймээс КОНТЕНТ БЭЛТГЭЛ өнөөгийн маркетерүүдийн өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг хэдийнэ болжээ. Энэ удаад танд ҮНЭХЭЭР хэрэг болох 5 ҮНЭГҮЙ аппликейшныг танилцуулж байна. Зураг, хөдөлгөөнт пост, видео, танилцуулга гээд бүхий төрлийн контент бэлтгэхэд тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

8. Байгууллагын брэндбүүк ТАНИЛЦУУЛГА хийх өндөр чанартай ҮНЭГҮЙ 20 темплейт (mockup)

branding_corporate_identity_mockup_free_10
Байгууллагын брэндбүүк болон хувийн брэндингт ашиглах боломжтой өндөр чанартай mockup темплейтуудыг хүргэж байна. Эдгээр нь бүгд PSD форматтай файлууд бөгөөд та өөрийн хүссэнээр засах, хэмжээг өөрчлөх, өөрийн брэндэд тохируулан ашиглах боломжтой. Мөн бүх файлууд өндөр чанартай тул Байгууллагын брэндбүүк – brandbook танилцуулга бэлтгэхэд нэн тохиромжтой юм байна. Та өөрт тохирсон загварыг татаж аваад шууд ашиглах боломжтой.

9. Canvas: Маркетерүүдэд хэрэгтэй Facebook сурталчилгааны шинэ боломж

Facebook Canvas жишээ
Facebook сурталчилгааны шинэ боломж болох Facebook Canvas-н талаар ТА сонссон уу? Facebook Canvas сурталчилгаа хэрхэн хийхээр төлөвлөж байна уу? Facebook Canvas мобайл төхөөрөмж хэрэглэгчдэд зориулсан зураг, видео, текст, үйлдэлд дуудсан товч гээд бүгдийг нэг дор хамтад нь багтаасан нэг бүхэл Facebook сурталчилгааны хэрэгсэл болж чадсан байна.

10. Бизнес эрхлэгч таны заавал үзэх ёстой 5 TED Talk

Бизнес эрхлэгч
Хэрэв та өөрийн бизнесийг удирдаж байгаа бизнес эрхлэгч бол онлайн видео үзэх нь жинхэнэ цаг үрсэн ажлуудын нэг байх. Гэхдээ танд, танай бизнест хэрэгтэй бол цөөн хэдэн видео үзэхэд цаг гаргана биз ээ. Ялангуяа жижиг бизнесийн хувьд жилийн хамгийн оргил цагуудын нэг нь шинэ жилийн өмнөх энэ үе. Энэ үед л бизнес эрхлэгч танд зөв хүнээ таньж ажилд авах, зорилго, зорилтоо тодорхойлох, сошиал медиа маркетингийн үр дүнгээ нэмэгдүүлэх талаарх дараах TED talks-н бичлэгүүд цоо шинэ санааг өгнө гэдэгт итгэлтэй байна. 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ