CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Фейсбүүк SHOP – БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ

2016 оны сүүлийн сарууд уламжлал ёсоор худалдаа, үйлчилгээний салбарын хувьд идэвхтэй борлуулалтын сарууд байсан болов уу. Гэхдээ сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа нэгэн тренд бараа, бүтээгдэхүүн борлуулагчдад илүү хүчтэй мэдрэгдсэн сарууд болсон нь мэдээж. Энэ нь сошиал медиа, интернэт худалдааны өсөлт, үүгээр дамжуулан БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ. Манай улсын нийт Фейсбүүк хэрэглэгчдийн 65 хувь нь ямар нэг худалдааны групп, хуудсуудаар дамжуулан гоёлын даашинз, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, бэлэг, дурсгалын зүйлс гэх мэт бараа бүтээгдэхүүний мэдээлэл авч, худалдан авалт хийсэн байх дүр төрх харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид ямар нэгэн байдлаар онлайнаар худалдаа хийж дадаж байна гэсэн үг.

Фейсбүүк ч борлуулалт, маркетингийн цоо шинэ функцуудыг гарган борлуулалтыг идэвхжүүлэх ажлыг хялбарчилж өгч байгаа. Энэ удаад Фейсбүүкийн SHOP хэмээх функцыг бизнес эрхлэгчдэдээ танилцуулж байна. SHOP функц хэрэглэхэд хялбар мөн танай байгууллага вэб хуудасгүй бол бүтээгдэхүүнээ байрлуулах боломж олгож байгаагаас гадна хамгийн чухал нь танай хэрэглэгчид хамгийн их цагаа өнгөрөөдөг тэр л газар өөрөөр хэлбэл Facebook-т танай бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулж байгаа нь юм.
Түүнээс гадна тун удахгүй Цагаан сар болох тул энэхүү SHOP функцыг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

 

Facebook маркетинг, идэвхжүүлэлт хийх, сошиал медиа аккаунтаа хөгжүүлэх талаар зөвлөгөө, сургалт авах бол ЭНД дарж бидэнтэй холбогдоно уу.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ