CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Хайлтын системийн маркетинг: Жижиг, шинэ бизнеснүүдэд зориулсан 5 арга

/ / SEO, БЛОГ
хайлтын системийн маркетинг

Хайлтын системийн маркетинг гэх шинэ төрөл үүсэн, хөгжих хэмжээнд интернэт хайлт хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Том, жижиг гэж ялгахгүйгээр бүхий л бизнесийн байгууллагын хувьд зөвхөн вэб хуудастай байх биш харин хайлтын системийн маркетинг, вэб дэх мэдээлэл нь хайлтын системийн хайлтын үр дүнгийн илэрц дунд хаана гарч ирж байна гэдэг чухал асуудал болжээ.

Томоохон байгууллагууд олон линк холбоос, олон жилийн турш бүтээсэн контент, хандалтын тоо гээд хайлтанд дээгүүр байрших шалгуур үзүүлэлтүүдийг аль хэдийнэ бий болгочихсон байдаг. Ямар ч салбарын хувьд ийм өрсөлдөгч бий. Танайхаас урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа, илүү маркетингийн төсөвтэй, хүний нөөцтэй энэ нөөц, боломжоо ч онлайн дахь мэдээлэл, хайлтын системд өртөх магадлалаа сайжруулах чиглэлд ашиглаж чаддаг тийм өрсөлдөгчид.

Харин шинэ, туршлага багатай, нөөц боломж хязгаарлагдмал жижиг, дунд эсвэл шинэхэн бизнесийн байгууллагуудын хувьд интернэт ертөнцөд өрсөлдөх боломж бий юу?

Сайн мэдээ нь ТИЙМ боломж БИЙ. Одоохондоо Монголд ихэнх байгууллага энэ тал дээр тун тааруу анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл танд бүүр их боломж бий. Нөгөө сайн мэдээ нь хайлтын системийн оновчлол-search-engine optimization (SEO) нь хэмжээний тухай ойлголт биш болсон. Өөрөөр хэлбэл хэр урт хугацаанд вэб хуудас ажиллуулж байгаа, хэр их хандалт авч ирэх линктэй (inbound link), хэн их контенттой гэдэг тийм чухал биш болсон. Харин хэний вэб тухайн хайлт хийж буй хүнд хэрэгтэй, хамгийн их хамааралтай контенттой вэ гэдэг нь чухал болсон. Өөрөөр хэлбэл бидэнд том, хүчтэй өрсөлдөгчтэй эн тэнцүү өрсөлдөх боломж бий болсоон гэсэн үг.

1. Маш тодорхой (niche) чиглэлээр мэргэш.

Жижиг бизнесийн хувьд гол давуу тал нь нэг л зүйлээр дагнах боломж. Хайлтын системийн оновчлол, хайлтын системд өрсөлдөх гэхээр бүх л түлхүүр үгээр хайвал танай вэб гарч ирж байх нь чухал юм шиг санагдаж байна уу? Жишээ нь барилгын салбарын гэвэл халаалт, сантехник, дээвэр, барилга угсралт, өрөлт, засал гэх мэт маш олон чиглэлээр хайлт хийхэд танай байгууллага өөрийн мэдээллийг дээгүүр байршуулах боломж бол бий, онолын хувьд.

Гэхдээ хэрэв та томоохон өрсөлдөгчтэй тулсан бол нэг л чиглэлээр дагнах нь илүү үр дүнтэй арга. Хэд хэдэн чиглэлээр хайлтын системд өрсөлдөх бол та олон түлхүүр үгээр Google хайлтанд өртөх хэрэгтэй болно. Энэ нь эсрэгээрээ олон түлхүүр үгэнд анхаарах нь тухайн түлхүүр үг бүрт таны хамааралтай байдлыг саармагжуулах аюултай. Харин та нэг эсвэл маш цөөн тооны түлхүүр үгэнд бүхий л анхаарлаа хандуулж ажиллавал таны хайлтын илэрцэд дээгүүр эрэмблэгдэх боломж тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

Жишээ нь сантехникийг сонгосон бол бусад барилгын салбарын түлхүүр үгээр хайхад өртөхгүй байх боловч сантехниктэй холбоотой хайлтын хувьд хамгийн дээр байрлах боломж илүүтэй гэсэн үг.

2. Хайлтын системийн маркетинг: УРТ СҮҮЛТ түлхүүр үгийн стратеги.

Урт сүүлт түлхүүр үг” (long-tail keyword) стратеги нь зөвхөн нэг чиглэлээр дагнахтай ижил үр дүнг авч ирдэг. Тодруулбал, төвлөрөх нь олон түлхүүр үгээр биш харин нэг л түлхүүр үгэнд анхаарах бол “урт сүүлт түлхүүр үг” нь нийтлэг түлхүүр үгээр биш дэлгэрэнгүй, тодорхой түлхүүр үгээр илүү хандалт авах тухай ойлголт юм.

Урт сүүлт түлхүүр үг нь нэлээд дэлгэрэнгүй хайлтаас Google хайхад зориулагдсан. Жишээ нь “Сошиал медиаг рестораны маркетингт хэрхэн ашиглах вэ” гэдэг хайлтанд богино, нийтлэг, илүү олон хүмүүс ашигладаг “сошиал медиа маркетинг” гэсэн хайлтаас илүү анхаарал хандуулна гэсэн үг. Урт сүүлтэй түлхүүр үгээр хайсан хайлтын үр дүнд дээгүүр байрлах нь богино, хүн бүрийн хийдэг нийтлэг хайлтанд дээгүүр байрлахаас хэд дахин хялбар байдаг бөгөөд танай вэб рүү авч ирэх хандалтын тооны хувьд хэдийгээр бага ч тун чухал хэрэглэгчдийг авч ирэх боломжтой.

Та яг өөрт тохирох урт сүүлт түлхүүр үгийг Webmaster Tools ашиглан тодорхойлох боломжтой бөгөөд нөгөө талаас чанартай контент нийтлэлүүдийг бэлтгэн вэбдээ байршуулах нь хайлтын системийн маркетинг-н хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга байдаг. Яагаад гэвэл бэлтгэсэн нийтлэл тань өөрөө урт сүүлт түлхүүр үгийг багтаачихсан байдаг учраас.

3. Байршилын давуу талаа ашиглах.

Өрсөлдөгчөө буулгаж авах хайлтын системийн маркетинг-н бас нэгэн арга нь тухайн байршилд буй хэрэглэгчдэдээ хандах. Тухайн орон нутгийн мэдээллийг хайлтын систем хамгийн чухал, тухайн хайлт хийж буй хүнд хамгийн өндөр хамааралтай гэж үздэг болсон. Тиймээс Эрдэнэт хотод байрлах сантехникийн үйлчилгээ үзүүлэгч Эрдэнэтийн хэрэглэгчдэд улсын хэмжээний хамгийн том сантехникийн байгууллагаас илүү хамааралтай гэж Google үзэх болсон гэсэн үг.

Холбоотой: Вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулах бүтээлч арга (IT-н өндөр мэдлэг шаардлагагүй)

Мэдээж улс дамнасан томоохон корпораци, брэндүүдтэй харьцуулахад, тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд давуу тал гарах боломжтой болсон. Байршлын давуу талаа ашиглах боломжууд ч бий.

Тухайн орон нутгийн арга хэмжээнд оролц, энэ мэдээллээ нийтэд хүргэ. Тухайн орон нутагт зохион байгуулагдаж буй арга хэмжээ, үзэсгэлэн, худалдаа, конферэнцид тухай бүрт нь оролцож бай. Энэ нь танд давхар, давхар ач холбогдолтой нэгт, тухайн орон нутгийн хэрэглэгчидтэй холбогдон, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах нь борлуулалт нэмэгдүүлэх боломж олгоно. Хоёрт, тухайн арга хэмжээнд оролцсон талаарх мэдээлэл онлайнд байрлах нь хайлтын системд өртөх магадлалыг нь тань нэмэгдүүлнэ.

Өөрийн вэб хуудсан дээрээ тухайн орон нутгийн нэрийг оролцуулсан нийтлэл, мэдээ бэлтгэн байршуул. Ингэхдээ өөрийн байгууллагын талаарх мэдээлэл, оролцсон оролцоо зэргийг багтаахын хамт тухайн орон нутгийн томоохон мэдээллийн хэрэгсэлд ч уг мэдээгээ илгээ. Орон нутгийн томоохон мэдээллийн хэрэгсэл танай вэб хуудасны холбоосыг байрлуулах нь хайлтын системд өртөх боломжыг тань нэмэгдүүлнэ шүү.

Хэрэглэгчдийн үнэлгээ, хайлтын системийн үр дүнд хэрэглэгчдийн үнэлгээний сайтууд чухал үүрэгтэй болсон. Гэхдээ Yelp, TripAdvisor гэх мэт сайттай өрсөлдөх Монгол сайт тун ховор тиймээс эдгээр сайтууд хайлтын системд тун чухал үүрэгтэй болоод байгааг анхааралдаа авахаас өөр аргагүй. Ялангуяа гадаад жуулчид, гадны мэргэжилтнүүдийн хувьд гол зорилтот сегмент чинь бол.

Энэ нь жижиг, шинэ бизнесийн байгууллагуудын хувьд контент бэлтгэх, холбоос линкүүд гэх мэтэд санаа зовохоосоо уг сайтууд дээр хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авах нь илүү чухал болоод байнаа гэсэн үг.

Холбоотой: Контент маркетинг ба Google-н хайлт хоорондын хамаарал

4. Сошиал медиаг ашигла.

Орон нутгийн давуу талаас гадна томоохон байгууллагын хувьд хэрэглэгч нэг бүртэй “тулж” ажиллах асуудал дээр жижиг байгууллагуудаас сул байх нь бий. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүрт хүрч үйлчлэх, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах нь том байгууллагын хувьд бараг л боломжгүй бол жижиг бизнесийн хувьд гол давуу тал нь болж болно.

Сошиал медиа ашиглан өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллээ хүргэх, хэрэглэгчдийг татах, хэрэглэгчдээ бөөцийлөх, санал хүсэлтийг хүлээн авч шийдэх нь мөн л Google-д хайлтын үр дүнд дээгүүр байрлахад тань тус болно. Сошиал медиаг маркетингтаа ашиглах, өөрийн гэсэн хэрэглэгчдийг бий болгох нь Google-д эерэг сигнал өгдөгийг ашиглах хэрэгтэй. Зарим тохиолдолд хайлтын илэрцэд хайж буй байгууллагын чинь Facebook хуудас, вэб хуудаснаас нь дээр эрэмблэгдсэн байдаг нь үүний тод жишээ.

5. Танигдсан, итгэж болох контент үйлдвэрлэгч бол.

Брэндээ таниулах, үнэнч хэрэглэгч бий болгох, тэдний итгэлийг хүлээхийн тулд тогтмол, чанартай контент, нийтлэл бэлтгэх тун чиг чухал. Байгууллагуудын хувьд өөрийн вэб хуудсан дээрээ блог хөтлөх, хэрэглэгчдэд зориулсан, тэдэнд хэрэгтэй мэдээлэл бэлтгэн хүргэх, ингэхдээ зөвхөн нийтлэл биш цахим ном, видео, аудио хичээл гэх мэт бүхий л хэлбэрээр хүргэх ажлыг сүүлийн нэлээд хийж эхлэж байгаа нь харагдаж байна. Энэ нь Google-д, хайлтын системд өрсөлдөх том давуу талыг бий болгодог.

Контент маркетинг ашиглан брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, борлуулалтын сэжим үүсгэх, үнэнч хэрэглэгчид бий болгоход хамгийн гол анхаарах зүйл нь контетын чанар бас тогтвортой давтамж. Түүнээс гадна бэлтгэсэн контент бүрээ хамгийн олон хүнд хүргэх, үр дүнг нь нэмэгдүүлэх талаар хичээх хэрэгтэй.

Холбоотой: БИДНИЙ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ДИЖИТАЛ МАРКЕТИНГ СУРГАЛТ

Эцэст нь

Хайлтын системийн илэрцэд дээгүүр байр эзлэх нь тийм ч хялбар зүйл биш, ялангуяа том хүчтэй өрсөлдөгч байгаа бол. Гэхдээ л дээр дурьдсан хайлтын системийн маркетинг-ийн аргууд болох байршилын давуу тал, чанартай контент бэлтгэл, тодорхой түлхүүр үгэнд төвлөрөх, нийтлэг биш нарийвчласан чиглэл, сэдвийг сонгосноор хайлтын системд өрсөлдөх, өрсөлдөөнд ялах боломж бий.

Бидний анхаарал хандуулах гол зүйл нь сэдэв, агуулгаа нарийвчлан тодорхойлж, сонгосон түлхүүр үгээр өрсөлдөх нь чухал. Томчуултай ижил бүх үгээр хайлт хийхэд хамгийн түрүүнд гарч ирэхгүй ч өөрт хамгийн чухал цөөн тооны түлхүүр үгээ сонгон өрсөлдөх нь танд илүү боломж олгоно шүү. Гэхдээ яг одоохондоо хайлтын системд Монгол түлхүүр үгүүд дээр хүчтэй өрсөлдөөн байхгүй байгаа гэдгийг анхаарч, өнөөдрөөс хайлтын системийн маркетинг, хайлтын системийн оновчлол (SEO) дээрээ ажиллаж эхлэвэл та бусдын түрүүнд давуу талыг олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсэе.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ