CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook видео постын хувьд цоо шинэ шинэчлэлүүд хийжээ.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА

Өнгөрсөн өдрүүдэд Facebook видео постын хувьд хэд хэдэн чухал шинэчлэлүүд хийснээ зарлалаа. Зарим нь хэрэгтэй, зарим нь тийм ч чухал биш шиг санагдсан.

Эхнийх гэхдээ тааруухан шинэчлэл: Facebook видео автоматаар тоглохдоо дуутай тоглуулах юм байна. Тэгэхээр Facebook-т хэсч байгаа бол эргэн тойрноо сайтар ажиглаарай. Үзэж байгаа бичлэгийн тань дуу чимээ бусдад тийм ч сайхан санагдахгүй байж магадгүй.
Facebook-н хувьд энэхүү өөрчлөлтийг тодорхой хугацаанд турших явцад хэрэглэгчдээс эерэг сэтгэгдэл хүлээн авсан бөгөөд нэвтрүүлэхдээ ч болгоомжтой, шат дараалалтай байх гэнэ. Мөн news feed-ээ гүйлгэх явцад дуу нь тодорч, бүдэгрэх бөгөөд энэ нь гэнэт чанга дуутай бичлэг гарч ирэхээс хамгаалах юм гэнэ. Мөн утас тань silent mode-д байх үед дуу гарахгүй байхаар тохируулсан гэнэ.

Сануулахад энэхүү функцыг идэвхгүй болгохын тулд Facebook аппынхаа Settings дотор “Videos in News Feed Start With Sound” цэсийг идэвхгүй болгоорой.

Бусад өөрчлөлтийн хувьд хэрэгтэй өөрчлөлтүүд гэж болно. Босоо бичлэгийн хувьд дэлгэц дүүрэн тоглуулах боломжтой болжээ.

Түүнчлэн бичлэг үзэх цонх гаргаж өгснөөр News Feed-ээ гүйлгэх явцдаа бичлэгээ үзэж байх боломж нээж өгсөн байна.
Уг цонхыг утасны дэлгэцийнхээ хаана байрлуулж болох бөгөөд Андройд хэрэглэгчдийн хувьд Facebook аппыг хаасан үед ч бичлэгээ үргэлжлүүлэн үзэх боломжтой гэнэ. Андройдын YouTube апп ч ийм боломж байхгүй шүү дээ.

Мөн Facebook тусдаа video апп Apple TV-д зориулан гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан байна. Эрс өөр салбарт хүчээ мэдрүүлэхээр шийдэв бололтой. Good luck Facebook!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ