CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Mөнгөний талаарх таны бодлыг өөрчлөх TED Talks-н 9 илтгэл

/ / БЛОГ, ХЭРЭГТЭЙ

Мөнгөний асуудал тун ярвигтай, зөвхөн гарт баригдах цаасан мөнгө гэхээсээ илүү санхүүгийн гүн мэдлэг шаардах зүйл. Азаар энэ талаар мэдлэг олгох ном зохиол, илтгэл, ярилцлагууд хангалттай байдаг нь олзуурхам шүү.

Энэ удаад мөнгө, түүнийг хэрхэн олох, хадгалах, зарцуулах талаарх таны бодлыг өөрчлөж чадах 9 TED Talk илтгэлийг танилцуулж байна:

Neha Narula: Ирээдүйн мөнгө

“Мөнгө бол биет зүйл огт биш” хэмээн ярих илтгэгч Neha Narula нь Digital Currency Initiative байгууллагын судалгаа хариуцсан захирал юм. Түүнийхээр мөнгөний үнэ цэнэ гэдэг хүмүүсийн хоорондох зөвшөлцлийн үр дүнд тогтдог гэнэ.

Өнөөгийн Bitcoin зэрэг цахим мөнгө нь энэ ойлголтыг улам лавшруулан, бидний мөнгийг үнэлэх үнэлгээ, солилцох үйл явцыг эрс өөрчлөх болно гэнэ.

David Burkus: Та яагаад хамт ажиллагсдынхаа цалинг мэдэж байх ёстой вэ?

Энэ удаад David Burkus дараах асуултыг тавьжээ. “Бидний цалин хөлс бүхэлдээ ШИЛЭН байсан бол юу болох байсан вэ?”

Burkus-ийн нэлээд хэдэн жилийн судалгааны дүнгээс харахад цалин, хөлс нь нээлттэй ил байдаг байгууллагын ажилтнууд илүү оролцоотой, ажилдаа дадлагажиж сайжрахын тулд шаргуу ажилладаг, дээр нь ажлаас гарах нь бага байдаг гэнэ. Харин цалин хөлс нь нээлттэй биш байгууллагын хувьд ажилтнууд нь өөрсдийгөө хангалттай цалин авдаггүй, ялгаварлагддаг гэж үзэх нь нийтлэг байдаг байна. Burkus хэмээх энэхүү эрхэмийн нээлттэй биш цалин хөлс нь байгууллагыг хэрхэн сүйрэлд хүргэх талаарх тун ч сонирхолтой судалгааны үр дүнтэй танилцаарай.

Courtney Martin: Шинэ Америк мөрөөдөл

Сэтгүүлч мэргэжилтэй Courtney Martin-н АНУ-н түүхэнд анх удаа эцэг, эхчүүдийн дийлэнх хувьд нь тэдний үр хүүхэд тэднээс илүү сайхан амьдарч чадахгүй нь гэсэн гутаринга бодол төрөх болсон өнөө үед ИЛҮҮ САЙХАН амьдрал гэдгийг юу гэж тодорхойлох талаарх сонирхолтой илтгэл танд лавтай таалагдана.

Shlomo Benartzi: Маргаашдаа зориулан хадгалах нь

Хадгалах ёстойг мэдэх нэг хэрэг, харин хадгалах нь тэс өмнөө хэрэг. Бид хадгалах талаар боддог, хадгалах ёстой гэдгийг мэддэг, гэхдээ өнөөдөр бид гараад л мөнгөө үрчихдэг. Үр дүнд нь Америкчуудын 1/3 нь л тэтгэврийн хадгаламжтай байдаг бол ердөө 10% нь л хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чаддаг ажээ. Benartz-ний бид яагаад ирээдүйдээ зориулсан шийдвэрийг гаргаж чаддаггүй шалтгааныг эрэлхийлсэн энэхүү илтгэл таны ирээдүйд ч хэрэг болох болов уу.

Keith Chen: Таны ярьдаг хэл мөнгө хадгалах чадварт нөлөөлдөг үү?

UCLA-н Эдийн засгийн ухааны профессор Keith Chen бидний ярьдаг хэл хэрхэн биднийг баян болохоос маань хойш нь татаж байдаг талаар ярьсан сонирхолтой илтгэл. Ирээдүй цагийг заадаг хэлээр ярьдаг хүмүүс ирээдүйнхээ талаар ч төлөвлөж чаддаг талаар өгүүлэхдээ, ирээдүй өнөөдрөөс хэт хол сонсогдох тусам түүнд зориулан мөнгө хадгалах нь бага байдаг талаар тайлбарлажээ.

Cameron Herold: Хүүхдүүдээ энтрепренерүүд болгон өсгөцгөөе!

Хэрэв та өөрийн хүүхдээ баян хүн болоосой гэж хүсдэг бол Cameron Herold-н энэхүү TED talk илтгэл санаа авах зүйлсээр дүүрэн байх болов уу. “Миний бодлоор бид хүүхдээ хуульч биш харин энтрепренер болгон өсгөх ёстой. Бизнес сэтгэлгээ, чадвартай хүүхдийг багаас нь илрүүлж, тэдэнд энтрепренер байна гэдэг нь cool гэдгийг харуулж, ойлгуулж чаддаггүй юм шиг санагддаг” гэх түүний хувьд багаасаа л бизнес сэтгэлгээтэй хүүхэд байжээ.

Daniel Goldstein: Одоогийн ба ирээдүйн БИ-гийн хоорондын тулаан

Бид 2 байдаг: нэг нь одоогийн БИ, нөгөө нь ирээдүйн БИ. Бид өдөр бүр ирээдүйн өөртөө сайн сайхан эсвэл тааруухан зүйл авч ирэх шийдвэр гаргаж байдаг. Ихэндээ өнөөдрийн БИ-гээ сэтгэл хангалуун үлдээхийн тулд ирээдүйгээ хорлох шийдвэр гаргах нь бий хэмээн тайлбарлах Goldstein-ий хувьд хамгийн тод жишээ нь хадгаламж гэнэ.

Geoff Mulgan: Илүү сайхан ертөнцөд хөрөнгө оруулалт хийх нь

Эдийн засгийн хямралын дараа хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ шийдэж чадахгүй байгаа бол Geoff Mulgan энэ илтгэлээрээ хариуг өгөх гэнэ. Түүнийхээр эдийн засгийн хямрал эерэг өөрчлөлтийг авч ирдэг бөгөөд түүнийг хэрхэн ашиглах талаар бидэнд танилцуулах болно.

Michael Norton: Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ?

“Бидний олонхи нь аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй” гэх нь бий. Харин Michael Norton-ыхоор энэ нь алдаатай бодол. Та үнэхээр тэгж бодож байгаа бол мөнгөө зөв зарцуулахгүй л байна гэсэн үг гэнэ шүү. Мөнгө аз жаргалыг авч ирэхгүй байгаа шалтгаан нь бид мөнгөө өөрсдөдөө л зориулж байгаагаас болдог гэнэ. Аз жаргалыг хэрхэн худалдаж авдаг талаар та ч бас сонирхоод үзээрэй.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ