CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Twitter-н хэрэглэгчдээ хамгаалах дараагийн арга хэмжээ: ӨНДӨГНҮҮДИЙГ автоматаар mute хийх функц

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА, Хэрэгтэй зүйлс
Twitter-н хэрэглэгчдээ

Сүүлийн үед Twitter худал мэдээ, гүтгэлэг, доромжлолын шинжтэй жиргээнээс хамгаалах шат дараалсан алхамуудыг хийж байгаа билээ. Twitter-н хэрэглэгчдээ хамгаалах дараагийн арга хэмжээ нь хэрэглэгчдэдээ хүлээж авахыг хүсэхгүй байгаа жиргээгээ хаах-mute хийх хэд, хэдэн боломжыг гаргажээ.

Эдгээрийн нэг нь хэрэв Twitter ямар нэг аккаунтаас олон нийтэд тархаах зорилготойгоор эсвэл спам хэлбэрээр байнга жиргээд байгааг анзаарвал тэдний жиргээг зөвхөн дагагчдад нь л харуулахаар хязгаарлах гэнэ. Өөрөөр хэлбэл янз бүрийн худал мэдээ тараадаг нөхдүүдийн хувьд жиргээг нь олон хүнд хүргэх боломжгүй болгох арга хэмжээг Твиттер авч эхэлж байна гэсэн үг.

Дараагийн энэ чиглэлд хийгдсэн нэгэн өөрчлөлт нь тодорхой түлхүүр үг орсон жиргээг MUTE хийх. Ингэхдээ тодорхой түлхүүр үг сонгохоос гадна ямар хугацаанд mute хийхээ ч тохируулах боломжтой болсон байна.

Twitter-н хэрэглэгчдээ хамгаалах арга

Түүнчлэн Твиттер хэрэглэгчид профайл зураггүй өөрөөр хэлбэл ӨНДӨГ хэвээр байгаа эсвэл утас, имэйл хаягаа баталгаажуулаагүй аккаунтаас илгээж буй жиргээг хүлээж авахгүй байхаар тохируулах боломж гаргажээ. Шинэ аккаунт үүсгэн төрөл бүрийн хуурамч мэдээ, гүтгэлэг хийдэг хүмүүсээс өөрсдийгөө хамгаалах боломжыг хэрэглэгчдэдээ олгож байгаа нь энэ юм байна. 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ