Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа менежерүүдэд: Контент маркетингийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Сошиал медиа ертөнцөд “контент маркетингийн төлөвлөгөө“-гөө урьдчилан гаргаж, бүгдийг цагт нь амжуулдаг байх нь “сошиал медиа менежерүүд”-ийн хувьд хүндхэн даваа байдаг. Тэгвэл ажлаа төлөвлөхөд чинь туслах нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Та аль нэг өөрийн хэрэглэх дуртай, хэрэглэхэд хялбар календарь ашиглан төлөвлөгөөгөө хөтлөж эхэл.

Контент маркетингийн төлөвлөгөө

2. Хэрэв улирал, сар, 7 хоногийн төлөвлөлт гаргах бол тухайн сар, улиралд тохиож буй онцгой, тэмдэглүүштэй өдөр, урамшуулал, эвент зохион байгуулахад таатай огноог тэмдэглэ.

Контент маркетингийн төлөвлөгөө

3. Тэмдэглэсэн өдрүүдтэй холбож хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа зориулан ямар үйл ажиллагаа зохион байгуулахаа товло.

Контент маркетингийн төлөвлөгөө

4. Тэмдэглэсэн ажлын хүрээнд ямар, ямар контент бэлтгэж чадахаа жагсааж, бас ямар хугацаанд амжуулахаа тооцоолох хэрэгтэй.

Контент маркетингийн төлөвлөгөө

5. Үүний дараа зорилтот зах зээл чинь хаана байгааг судалж, бэлтгэсэн контентоо сошиалд хэрхэн түгээхээ төлөвлө.

Контент маркетингийн төлөвлөгөө

6. Мөн хэрэглэгчээ залхаах биш яг тохирсон цагт, тохирсон давтамжтайгаар контентоо хүргэ.
Жишээлбэл: Фейсбүүк- өдөрт- 3 пост гэх мэт…

Контент маркетингийн төлөвлөгөө

Харин одоо календарчилсан төлөвлөлт гаргахад ямар аппликейшн илүү тохиромжтой вэ гэж үү?

1. Trello – багаараа нэг дор ажилаа төлөвлөж, календарчилж тайлагнахад илүү тохиромжтой. https://trello.com/

2. Google Calendar – хувь хүн, баг хамт олноороо төлөвлөгөөгөө гаргаж, хянахад тохиромжтой.

Coschedule- хувь хүн болон баг хамт олноороо маркетингийн бүхий л талын төлөвлөгөө гаргахад илүү тохиромжтой. http://coschedule.com/

Outlook календар ч мөн хэрэглэхэд хялбар, байнгын албан хаягаа ашигладаг хүмүүст илүү тохиромжтой.

Asana- багаар хамтран маркетингийн төлөвлөлтөө гаргаж, бүгд зэрэг ажлаа хянаж, хоорондоо харилцахад илүү тохиромжтой. https://asana.com/

Эцэст нь зөвлөхөд та төлөвлөсөн бүх ажлаа Check list хийж, үр дүнгээ хараарай. Мөн бидний бэлтгэсэн дараах зөвлөгөөнүүдийг уншихыг зөвлөж байна. http://nathouse.mn/social_media/142, http://nathouse.mn/social_media/953. Танд амжилт хүсье!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP