fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ: FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХӨД ШААРДЛАГАТАЙ АППЛИКЕЙШНУУД -2

Үргэлжлэл. Эхлэлийг эндээс: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ: FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХӨД ШААРДЛАГАТАЙ АППЛИКЕЙШНУУД -1

Facebook хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжгүй эсвэл хязгаарлагдмал боломж бүхий функцуудыг (жишээ нь хэрэглэгчийн бүртгэл, санал асуулга, уралдаан тэмцээн зохион байгуулах, бусад сошиал медиа платформ дахь өөрийн дансыг холбох гэх мэт) өөрийн Facebook хуудсанд нэмэлт хэлбэрээр оруулж өгөхөд туслах хэд хэдэн төрлийн аппликейшныг өмнөх нийтлэлд танилцуулсан. Энэ удаад ч мөн дараах олон тооны аппликейшныг танд танилцуулж байна.

#7: Онлайн худалдаа

Онлайн худалдаа эрхлэгчдийн хувьд онлайн дэлгүүрээ Facebook хуудастайгаа холбох өргөн боломж бий. Гэхдээ мэдээж сошиал медиа хуудсаас илүүтэй өөрийн онлайн дэлгүүрийн вэб хуудсаа хөгжүүлэх нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нэн түрүүнд анхаарах асуудал. Харин Facebook нь бараа, бүтээгдэхүүнээ сурталчилах сувгуудын нэг. Доорх аппликейшнүүд вэб хуудастай ч мөн Facebook хуудастай ч маш сайн тохирч ажиллаж чаддаг.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ

EasySocialShop аппликейшн нь Ebay, Etsy болон Shopify зэрэг онлайн худалдааны сайтуудтай зохицож ажилладаг.

#8: Уралдаан, тэмцээн зохион байгуулах

Уралдаан, тэмцээн зохион байгуулах нь хэрэглэгчдийн оролцоог өсгөх, бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах (и-мэйл гэх мэт) гээд олон төрлийн ач холбогдолтой юм. Facebook хуудсаар дамжуулан ийм төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах, сугалаа явуулахад тус болох олон тооны аппликейшн байдаг. Хэдийгээр Facebook уралдаан зохион байгуулахад тавих шаардлагаа ойр ойрхон өөрчлөж байдаг ч эдгээр аппликейшны хувьд тэрхүү шаардлагыг хангаж ажилладаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

#9: Хямдралын купон

Хямдрал, урамшууллын купон гарган хэрэглэгчдэдээ хүргэх олон арга байдгийн нэг нь Facebook Offers. Гэхдээ илүү хялбар аргуудыг доорх аппликейшнууд санал болгодог тул та туршаад үзээрэй.

#10: Уулзалт, цаг товлох, төлөвлөх

Хэрэв хэрэглэгчтэйгээ уулзах цаг товлох хялбар арга хайж байгаа бол доорх аппликейшнуудыг судлаж үзнэ үү. Тусдаа цаг төлөвлөлтийн хэрэгсэл хэлбэрээр ашиглах боломжтой уг аппликейшнууд нь Facebook ТАБ хэлбэрээр ч танай байгууллагын хуудсанд байрлаж болно.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ

vCita уулзалтын цаг товлох функцыг Facebook хуудсанд.

#11: Үр дүнгийн үзүүлэлтүүд

Ихэнх Facebook аппликейшнууд өөрөө үр дүнгийн үзүүлэлтийг хэмждэггүй. Харин танай Facebook хуудасны үр дүнгийн хэсэгт нэвтрэн үзүүлэлтэд нь шинжилгээ хийн тайлан гаргахад туслах хэрэгслүүд байдаг.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ

Quintly танай хуудасны үр дүнг өрсөлдөгчдийнхтэй харьцуулан харуулдаг.

#12: Хэрэглэгчийн үйлчилгээ

Ихэндээ хэрэглэгчид танай байгууллагатай холбогдох хэрэгсэл болгон сошиал медиаг ашигладаг. Хэрэв та энэхүү харилцааг бүртгэн, хэрэглэгчийн үйлчилгээнийхээ үр дүнг хянаж байхыг хүсвэл Get Satisfaction танд туслана.

141414

Get Satisfaction хэрэглэгчийн үйлчилгээг улам ойртуулна.

#13: Ажлын байр

Хэрэв та хэд хэдэн ажлын байранд ажилтан хайж байгаа бол өөрийн Facebook хуудсаар нийтэд хүргэхэд болохгүй юм юу байх вэ? Яг энд зориулсан аппликейшнууд ч байна.

131313

Jobvite-Байгууллагын FB хуудсыг хүний нөөцийнхөн ч идэвхтэй ашиглах боломжтой.

 Жич:
Танай хуудасны зүүн гар талд APPS хэсэгт танай хэрэглэж буй аппликейшнууд харагдаж байдаг.

1010101

Танай хуудасны идэвхтэй ашиглаж буй бүх аппликейшн Cover зурагны доор байрлах “More” цэсийг дарснаар харагдах болно.

1212121

 

Та ямар нэг аппликейшн ашигладаг уу? Хамгийн үр дүнтэй нь аль нь вэ? Таны мэдэхгүй аппликейшн дээр дурьдагдав уу? 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP