CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Энэ 4-р сард эхлэх ШИЛДЭГ онлайн маркетингийн курсууд

/ / БЛОГ, Хэрэгтэй зүйлс
маркетингийн курсууд

4-р сард эхлэх шилдэг онлайн менежмент, маркетингийн курсуудыг танилцуулж байна. Хэзээ ч, хаанаас ч суралцах энэхүү боломж хүн бүрийн өмнө нээлттэй.

Ирэх сард Copenhagen Business School сургуулиас өөрийн нэрийн хуудас болсон “Social Entrepreneurship” онлайн курсээ Coursera дээр эхлүүлэх гэж байна. Энэхүү 12-долоо хоногийн курс нь сошиал энтерпринерүүдийн хамгийн эхний сургалт байх ёстой гэнэ. Суралцагсад зах зээл түүний боломжыг илэрүүлэх, бизнес модел бий болгох, бизнес төлөвлөгөө гаргах, хөрөнгө оруулагчдыг татах гэх мэт сэдвээр суралцах болно. Гэхдээ хамгийн гол нь эдгээрийг нийгэмд хандсан, түүнийг өөрчлөхөд чиглэсэн арга барилын хамт сурах болно.

Түүнчлэн энэхүү курс нь зөвхөн уншихаас иүүтэй онлайн харилцаанд илүү тулгуурласан байх бөгөөд суралцагсад нь багаар хамтран сошиал байгууллага бий болгох дээр ажиллах гэнэ. Ингэснээр суралцагсад нь бие биенээ сэдэлжүүлэн дэлхийн өнцөг булан бүр дэх ижил хүсэл зорилготой хүмүүстэй холбоо тогтоох боломжтой болох юм байна.

Үүгээр ч зогсохгүй өөрсдийн төлөвлөгөөгөө илүү бодитой болгох үүднээс хамт суралцагсад болон багш нараасаа зөвлөгөө, тусламж авах боломж ч бий юм. Илүү бодитой онцгой төслүүдийн хувьд хөрөнгө оруулагчидтай ч холбож өгөх боломжтой гэнэ.

Гэхдээ Social Entrepreneurship нь энэ сард эхлэх цорын ганц сонирхолтой курс биш. University of California-Irvine хэлэлцээр, шийдвэр гаргалт, менежмент гэх мэт сэдэв бүхий 9 курсыг эхлүүлж байна.

Түүнчлэн “Finance for Non-Financial Professionals буюу Санхүүгийн мэргэжлийн бус хүмүүст зориулсан САНХҮҮ” гэдэг курсыг хувьд энэ хаврын хамгийн эрэлттэй курс байх магадлалтай гэнэ.

Coursera-тай хамтран University of California-Irvine мөн менежмент сертификаттай курсуудыг ч гаргаж байгаа юм байна.

Wharton School ч мөн өөрийн гаргадаг хамгийн алдартай курс болох Introduction to Marketing болон Introduction to Operations курсуудээ энэ сард эхлүүлнэ. Эдгээр курс нь Бизнесийн удирдлагын шилдэг програмын зах зухаас нь суралцагсдад танилцуулах болно.

IE Business School ч мөн “Critical Perspectives on Management” хэмээх бидний менежментийн талаар бодлыг эрс өөрчлөх сонирхолтой курсыг эхлүүлнэ. Эдгээрээс гадна дараах жагсаалтаас Public speaking-Илтгэх урлаг, Entrepreneurship гэх мэт сэдвээрх олон сонирхолтой курсууд ирэх сард эхэлнэ.

Эдгээр курсын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах, бүртгүүлэх бол доорх линкүүд дээр дараарай:

AN INTRODUCTION TO MARKETING / 4 сарын 6 / WHARTON SCHOOL OF BUSINESS

SOCIAL ENTREPRENEURSHIP / 4 сарын 7 / COPENHAGEN BUSINESS SCHOOL

FINANCE FOR NON-FINANCIAL PROFESSIONALS / 4 сарын 6 / U.C.-IRVINE

AN INTRODUCTION TO OPERATIONS MANAGEMENT / 4 сарын 6 / WHARTON SCHOOL OF BUSINESS

ESSENTIALS OF ENTREPRENEURSHIP: THINKING & ACTION / 4 сарын 6 / U.C.-IRVINE

EFFECTIVE PROBLEM-SOLVING AND DECISION-MAKING / 4 сарын 6 / U.C.-IRVINE

HIGH IMPACT BUSINESS WRITING / 4 сарын 6 / U.C.-IRVINE

ART OF NEGOTIATION / 4 сарын 6 / U.C.-IRVINE

INNOVATION AND ENTERPRISE / 4 сарын 6 / LOUGHBOURGH UNIVERSITY

WORK SMARTER, NOT HARDER: TIME MANAGEMENT FOR PERSONAL AND PROFESSIONAL PRODUCTIVITY / 4 сарын  6 / U.C.-IRVINE

COMMUNICATION IN THE 21ST CENTURY WORKFORCE / 4 сарын 6 / U.C.-IRVINE

TECHNOLOGY ENTREPRENEURSHIP: PART 2 / 4 сарын 14 / STANFORD

FUNDAMENTALS OF MANAGEMENT / 4 сарын 6 / U.C.-IRVINE

THE POWER OF MACROECONOMICS: ECONOMIC PRINCIPLES IN THE REAL WORLD / SELF-PACED / U.C.-IRVINE

DQ 101: INTRODUCTION TO DECISION QUALITY / 4 сарын 16 / STRATEGIC DECISIONS GROUP

INTRODUCTION TO PUBLIC SPEAKING / 4 сарын 7 / UNIVERSITY OF WASHINGTON

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ