CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

“Facebook Page хөгжүүлэлт”-г тань шинэ түвшинд гаргах 29 апп

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
Facebook Page хөгжүүлэлт

Facebook маркетинг, Facebook Page хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээгээ шинэ түвшинд гаргая, илүү идэвхтэй, үр дүнтэй болгоё гэвэл ТА доорх аппликейшнуудыг заавал туршиж үзээрэй.

Эдгээр Facebook Page хөгжүүлэлт-н аппууд ашиглахад хялбараас гадна ажлын ачааллыг тань эрс бууруулж, цаг хугацаа хэмнэж, таныг бизнесийн бусад үйл ажиллагаандаа анхаарал хандуулах боломж гаргаж өгнө. Танай байгууллагын Facebook хуудсыг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, тэдэнд түргэн шуурхай мэдээлэл өгч, үйлчлэх талбар болгон өөрчлөх боломж олгох 29 аппыг танилцуулж байна. Зориулалт, төрлөөр нь ангилав.

Facebook Page хөгжүүлэлт – цогц аппууд

1. Heyo

Heyo хэмээх энэхүү апп Facebook хуудсаар дамжуулан уралдаан, тэмцээн гэх мэт идэвхжүүлэлтийн кампанит ажил зохион байгуулахад зориулагдсан бөгөөд бэлэн загваруудаас нь сонгон ашиглах боломжтой.

2. Ripe Social

Ripe Social нь Facebook Page хөгжүүлэлтэд зориулсан нийтдээ 11 апп санал болгодог. Апп бүгдийг нь хамтад нь эсвэл зөвхөн өөрт хэрэгтэй апп тус бүрээр нь сонгон хэрэглэж болно.

Facebook tab apps

3. Pagemodo

Pagemodo танд өөрийн Facebook Page хуудсандаа Custom Tabs үүсгэхэд хэрэг болно. Хэрэглэгчдэдээ зориулсан “Угтах хуудас“, Газрын зураг, Бүтээгдэхүүн, Урамшууллын тусгай хуудас байгууллагынхаа Facebook хуудсанд гаргах бол хялбархан шийдэх боломжыг энэхүү апп олгодог.

4. Tabfoundry

Tabfoundry мөн л уралдаан, тэмцээн зохион байгуулах, тусгай хуудас-custom tab үүсгэх функцыг Facebook хуудсанд тань нэмнэ. Өгөгдсөн загвар гэхээсээ хялбар зөөж байршуулах функц бүхий талбар дээр та ажиллах болно. Хэрэв та Hootsuite ашигладаг бол Tabfoundry Campaigns app ҮНЭГҮЙ.

5. TabSite

TabSite нь Facebook хуудсандаа уралдаан, тэмцээн, сугалаа, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах гэх мэт идэвхжүүлэлтийн хуудас үүсгэх боломж олгоно. Ашиглахад хялбар, энгийн.

Имэйл, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах апп

6. MailChimp

MailChimp-г өөрийн Facebook Page-тэйгээ холбосноор хэрэглэгчийн имэйл жагсаалтаа нэмэгдүүлж, сурталчилгаа ч явуулах боломжтой.

7. AWeber

AWeber нь таныг имэйл маркетингийн кампанит ажлаа Facebook хуудастайгаа холбох боломж олгоно. Түүнчлэн AWeber-н хэрэглэгчийн бүртгэлийн хуудсыг ч Facebook Page дээрээ байршуулах боломжтой.

Холбоотой: Facebook page хөгжүүлэх ажлыг хөнгөвчлөх хамгийн хэрэгтэй аппликейшнууд

Facebook онлайн худалдааны аппууд

8. Facebook Shop

Facebook Shop хэмээх энэхүү аппыг Shopify-с Facebook Page-д зориулан гаргасан юм. Уг апп Facebook хуудаснаасаа шууд борлуулалт хийх боломж олгодог.

9. Storefront Social

Storefront Social нь Facebook дэлгүүр нээн борлуулалт хийх боломжыг танд олгоно. Facebook Shop-тоо бүтээгдэхүүнээ байрлуулан, хямдрал, урамшууллын мэдээлэл тэр ч байтугай шууд борлуулах функцийг тохируулж болно.

10. Shopial

Shopial мөн хялбархаан хэдхэн үйлдлээр л өөрийн онлайн шопоо Facebook хуудастайгаа холбоход туслах болно. Дээрээс нь энэхүү аппыг ашиглан бүтээгдэхүүнээ сурталчилах, төлбөртэй сурталчилгаа үүсгэх, үр дүнг нь хянах ч боломж бий.

Facebook уралдаан, тэмцээн, идэвхжүүлэлтийн апп

11. Woobox

Woobox апп нь Facebook хуудсаараа дамжуулан сугалаа, купон олгох, уралдаан, тэмцээн явуулахад хэрэгтэй. Мөн like&comment уралдааны ялагч тодруулах хялбар функцтэй.

12. Shortstack

Shortstack ашигласнаар уралдаан, тэмцээн, урамшууллын кампанит ажлыг Facebook хуудсаараа дамжуулан хийх боломж олгоно. Уралдаанд санал өгөх, оролцох нөхцөл, хязгаарлалтуудыг ч өөрийн хүссэнээр тогтоож өгч болно.

13. Wishpond

Wishpond апп нь Facebook хуудсаар дамжуулан сошиал медиа идэвхжүүлэлтийн кампанит ажил зохион байгуулах 10 аппыг санал болгодог. Сугалаат худалдаа, зургийн болон видео уралдаан, хямдрал гэх мэт.

Facebook сонжоо, санал асуулгын апп

14. Polls for Facebook

Facebook хуудсаараа явуулах санал асуулга үүсгэх нь Polls for Facebook аппыг ашигласан тохиолдолд тийм ч хүнд ажил биш.

15. Polldaddy

Polldaddy нь судалгаа, сонжоо, санал асуулгыг Facebook Page-рээ дамжуулан хийх боломж олгоно.

Facebook видео дамжуулах аппууд

16. Livestream

Livestream-г live видео Facebook хуудаснаасаа шууд дамжуулахад ашигладаг. Хурал, зөвлөгөөн, ТВ нэвтрүүлэг, хичээл, зөвлөгөө ямар ч төрлийн видео байсан Facebook хуудаснаасаа шууд дамжуулж болно.

17. YouTube Tab

YouTube Tab-г ашиглан өөрийнхөө YouTube channel-н бичлэг, видеог Facebook Page дээрээ байршуулах боломжтой.

Facebook блог, RSS аппууд

18. Networked Blogs

Networked Blogs-г ашиглан өөрийн блогт нэмэгдсэн шинэ нийтлэл бүрийг Facebook хуудсандаа нийтлэж болно.

19. Dlvr.it

Dlvr.it блогийн тань RSS feed-г таны Facebook Pageтэй холбож өгнө. Зөвхөн Facebook ч биш бусад бүх сошиал медиа сүлжээнд ч блогийнхоо нийтлэлүүдийг тархаахад хэрэгтэй болно.

20. Page Yourself

Page Yourself нь блог, вэб хуудсаа өөрийн Facebook хуудсандаа нэмэлтээр оруулах боломж олгоно.

Холбоотой: СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР АЖЛАА ХЭРХЭН ХӨНГӨВЧЛӨХ ВЭ?

Facebook пост төлөвлөх, цаг товлох аппууд

21. Hootsuite

Бид энэхүү аппыг бүхий л сошиал сүлжээний пост төлөвлөх ажилдаа ашигладаг. Hootsuite-н пост төлөвлөх сонголтын хувьд өөрийн сонгосон цагт эсвэл auto-schedule буюу автоматаар хамгийн олон хүнд хүрэх цагт пост хийх, Facebook, Twitter, Instagram, LinkedIn, GooglePlus, Pinterest гэх мэт сошиал сүлжээнд нэг зэрэг нэг дороос пост хийх, төлөвлөх боломж олгодог.

Facebook fan апп

22. Fan of the Week

Fan of the Week апп нь хэрэглэгчдийг танай хуудсанд хэр идэвхтэй байснаар оноо өгч, шалгаруулдаг апп. Танай хуудасны хамгийн идэвхтэй гишүүдийн жагсаалтыг гаргаж өгнө.

Facebook Page-д зориулсан хэрэглэгчийн үйлчилгээний апп

23. Zendesk

Zendesk app for Hootsuite нь хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийг нэг дороос, хэрэглэгчийн гомдол саналыг бүртгэх, удирдах, шаардлагатай хэсэгт нь шилжүүлэх ажлыг хийх боломж олгодог.

24. Live Chat for Facebook

LiveChat нь хэрэглэгчийн үйлчилгээг танай Facebook хуудастай холбож, хэрэглэгчидтэй Facebook хуудсаар эсвэл вэб хуудсаараа дамжуулан харилцах боломж олгоно. Вэб хуудасны чат хэсэгт хэрэглэгчид Facebook хаягаараа холбогдож болно.

Facebook анализ хийх апп

25. 76Insights

76Insights app for Hootsuite нь аль пост, нийтлэл, мэдээ танай хэрэглэгчдэд хамгийн их хүрч байгааг харуулдаг.

26. Hootsuite Analytics

Hootsuite analytics танай сошиал медиа маркетингийн үр дүнг хэмжих, тайлагнах боломжтой.

Facebook ажлын байрны апп

27. Work for Us

Work for Us нь ажлын байрны мэдээллээ Facebook хуудсаараа дамжуулан нийтлэж, хүсэлт, өргөдөл хүлээн авах боломж олгоно.

28. Smartjobboard

Smartjobboard-н Facebook-т зориулсан функц нь танай ажлын байрны талаарх мэдээллийг багтаасан Facebook хуудас үүсгэн байршуулах боломжтой.

29. Jobcast

Jobcast мөн өөрийн гэсэн ажлын байрны хуудас Facebook хуудас дотроо үүсгэн сошиал постоо автоматжуулах боломж олгодог.

Өөрийн бизнестээ тохирсон, шаардлагатай Facebook Page аппуудаас сонгох нь 

Бүх апп танд, танай бизнест шаардлагагүй байж болно. Яг тохирсон аппаа олж ашиглаж чадвал таны үнэтэй цагаас маш сайн хэмнэж, хэрэглэгчидтэйгээ харилцах ажлыг тань нэг шат ахиулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр аппуудаас заримыг нь хэрхэн ашиглах талаарх танилцуулгыг бид өөрсдийн тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтын үеэр мөн танилцуулдаг.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ