CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

2017 оны эхний хагас жил: nathouse.mn хуудасны хамгийн эрэлттэй 10 нийтлэл

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА, Хэрэгтэй зүйлс

Өдөр хоног гэрлийн хурдаар ээлжилсээр 2017 оны 2 дахь хагас жил хэдийнэ эхэлчихжээ. Уламжлал болгон бид www.nathouse.mn вэб хуудасныхаа 2017 оны эхний хагасын хамгийн эрэлттэй, олон хандалттай, хамгийн олон хүн уншсан 10 нийтлэлээ нэгтгэн та бүхэнд хүргэж байна, хүлээн авна уу!

1.Facebook хэрэглээ Монголд 2017 – Инфографик

FACEBOOK ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД

Infographic: FACEBOOK ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2017

Facebook хэрэглээ Монголд: Монгол Улсад сошиал медиа ялангуяа Facebook хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэн эрчимтэй өсч байна. Энэ нь хүн амын мэдээлэл хүлээн авах аргыг өөрчлөөд зогсохгүй бизнес эрхлэгчдийн хувьд ч зорилтот зах зээлдээ маркетингийн мэдээлэл хүргэх арга барилд ч мөн адил томоохон өөрчлөлт авч ирж байгаа билээ. Харин энэхүү цахим уудам орон зайд Монгол Улсаас идэвхтэй холбогддог 1.7 сая хэрэглэгчдийн нас, хүйс, зан төлвийн талаарх мэдээлэл маркетингийн үйл ажиллагаанд ашиглагдах маш чухал мэдээлэл юм. Тийм ч учраас бид та бүхэнд энэхүү Facebook хэрэглээ Монголд 2017 Инфографик мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

2. Зураг татах дизайнер бүрийн мэдэж байх ёстой 9-н шилдэг вэб

зураг татах шилдэг вэб хуудас
Сошиал медиаконтент маркетингийн ажилд хамгийн хэрэгтэй зүйл бол чанартай бас зохиогчийн эрхийн асуудалгүй зураг татах хэрэгтэй болдог. Танд ч яг ийм асуудал тулгарч байгаа бол өндөр чанартай зургуудын ҮНЭГҮЙ татаж авах боломжтой дараах шилдэг вэб хуудас-нуудыг хадгалж авахыг зөвлөж байна.

3. Шинэ оны зорилго? Бизнесийн ҮНЭГҮЙ онлайн сургалтаар эхэлбэл ямар вэ?

Шинэ оны зорилго
Хэрэв та 2017 онд өөрийн мэдлэг, чадвараа хөгжүүлж, шинэ зүйл сурах зорилго тавьсан бол энэ сар л шинэ оны зорилго тийш эхний алхмаа хийх ёстой сар шүү. Санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, бизнесийн хэлээр ярихаар шийдсэн байгаа бол University of Michigan-н Financial Markets and Institutions эсвэл Rice University-н Global Financial Markets and Instruments зэрэг сургалтууд. Байгууллагынхаа ирээдүйг тодорхойлох технологийн талаарх мэдлэгийг University of Virginia-н Marketing Analytics сургалтаас авч болох бол, үйл ажиллагааны удирдлага сонирхолыг тань татдаг бол MIT-н Supply Chain Technology and Systems гэх мэт сургалтууд таныг хүлээж байна.

4. Facebook page хөгжүүлэх ажлыг хөнгөвчлөх хамгийн хэрэгтэй аппликейшнууд


Facebook page хөгжүүлэх, хуудас хөтлөх, сошиал медиа маркетингийнхаа үр дүнг дээшлүүлэх,  хэрэглэгчдээ идэвхжүүлэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол дараах Facebook page хуудас хөтлөх үед хэрэг болох хамгийн хэрэгтэй аппликейшнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. Хуудсаа илүү нэмэлт функцуудаар баяжуулах боломжыг ч мөн танд энэ төрлийн аппликейшнүүд  олгодог. Танд хэрэг болох аппликейшнүүдийг доор жагсаалаа. Бизнесийн зорилгоор Facebook page хөгжүүлэх хүн бүрт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

5. Шинэ зүйлс сурахад туслах 49 шилдэг ҮНЭГҮЙ онлайн хичээл бүхий вэбүүд

онлайн хичээл сургалт
Өмнө нь ямар нэг зүйл шинээр сурах хэрэгтэй бол төлбөр төлж, сургууль, сургалтын төвд суралцах болдог байсан бол одоо тийм шаардлага үгүй болж. Интернэтийн энэ эринд маш олон апп, вэб сайтууд, байгууллагууд мэдлэг олгох төрөл бүрийн онлайн хичээл, сургалтыг ихэвчлэн үнэгүйгээр дэлхийн хаанаас ч хамрагдаж болохуйцаар санал болгодог болсон. Дор жагсаасан вэб хуудас, аппликейшнууд танд програм бичих, хоол хийхээс эхлээд зөвшилцөх гээд сурч болох бүхнийг зааж чадна.

6. Вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулах бүтээлч арга (IT-н өндөр мэдлэг шаардлагагүй)

Вэб хуудсаа хайлтын системд
Онлайн контентоо идэвхжүүлэх, тархаах, олон хүнд хүргэх нь богино хугацаанд дараах давуу талуудтай байдаг. Үүнд: -Одоогийн болон шинэ хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх; -Сошиал медиа хүртээмж, идэвхжүүлэлт; -Вэб хуудасны хандалт нэмэгдэх гэх мэт. Түүнээс гадна урт хугацаанд энэ нь мөн танай вэб хуудасны хайлтын системийн оновчлолд өөрөөр хэлбэл вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршилд гарч ирэхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэгийг та мэдэх үү?

7. Сошиал медиа маркетинг: Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах боломж

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах
Шинэ оны маркетингийн төлөвлөгөө, зорилго, зорилт, сурталчилгааны төсөв гээд оны эхний өдрүүдийн маркетерүүд цагаа зарцуулж буй гол ажлуудын нэг болов уу. Жилээс жилд дижитал маркетингийн тэр дундаа сошиал медиа сурталчилгааны төсөв нэмэгдэж байгаа энэ үед Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах хялбар аргыг та бүхэнд танилцуулж байна.

8. Бүх төрлийн Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (бэлэн загвар PSD файл татаж авахаар)

Facebook пост бэлтгэх
Хамгийн анх Facebook пост бэлтгэх үед ямар асуудал гардаг байсныг санаж байна уу? Зургийн хэмжээ, постын төрөл гээд толгой эргүүлэх зүйлс мундахгүй байсан л байх. Оруулсан зураг хагас дутуу харагдах, гар утас хэрэглэгчдэд нэг өөр, компьютер хэрэглэж байгаа хүмүүст бас өөрөөр харагдахаас гадна таны сонгосон постын төрлөөс хамааран анхаарах ёстой хэмжээ, харьцаа гээд заавал сурах ёстой зүйлс контент бэлтгэх явцад олон тохиолддог. Тийм ч учраас энэхүү нийтлэл маань энэ бүх асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилготой юм. Энгийн зурган постуудаас гадна хамгийн сүүлийн Canvas хүртлэх бүхий л төрлийн пост бэлтгэх үед заавал анхаарах зургийн хэмжээ, харьцааг эндээс харж бас сурч аваарай. Танд амжилт хүсье.

9. Эдгээр зүйлсийг онлайнаар төлбөр төлөхгүйгээр авах боломжтой!

төлбөр төлөхгүйгээр
Шинэ он эхлэж буй энэ үед та бүгд 2017 оныхоо зорилтуудыг гарган, өмнөө тавьчихсан мэдээж зарим нь хэрэгжүүлээд эхлэчихсэн байгаа байх. Энэ дунд санхүүгийн зорилтууд хамгийн чухал байр суурийг эзэлж буй болов уу? Энэ удаад бид хамгийн хямдаар эсвэл бүр үнэгүй авч болох онлайн үйлчилгээнүүдийг санал болгож байна.

10. ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ХҮМҮҮСИЙН ӨГЛӨӨ БҮР БАРИМТЛАДАГ 8 ЗУРШИЛ


Өндөр бүтээмжтэй хүмүүс өдрийг хэрхэн эхлэж, ажлыг яаж үдийн цайнаас өмнө дуусгахаа мэддэг. Тэгээд ч өглөөг хэрхэн эхлэх нь тухайн өдрийг бүхэлд нь үр бүтээлтэй өнгөрөөхөд тусладаг гэнэ.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ