Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

ОЛОН ХҮНД ХҮРЭХ КОНТЕНТ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Маркетингийн үр дүнтэй контент бэлтгэх нь маш их хугацаа, хичээл зүтгэл шаардсан ажил байдаг. Мэдээж хүн бүр л контент бэлтгэх чадвартай ч хүмүүс бусадтайгаа хуваалцан, цааш нь түгээхүйц чанартай контент л бизнест тань илүү өгөөж өгнө. Үнэхээр сайн контент бэлтгэхийн тулд мэдээж тухайн контентийг нийтлэхээсээ өмнө хүмүүс цааш нь бусадтайгаа хуваалцах сэдэл төрөх нь үү гэдэг асуултыг заавал өөртөө тавьж байх хэрэгтэй. Сошиал медиа маркетингийн хувьд бэлтгэсэн контент бүр л олон хүнд хүрч байх нь чухал гэхдээ яаж хүн бүр цааш нь бусадтай хуваалцах КОНТЕНТ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ??

1. Онцгой контент бэлтгэх.

Танай зорилтот хэрэглэгчдэд хамгийн их үнэ цэнэ нэмж байхаар контентоо бэлтгэх нь олон хүнд хүрэх чанартай контентийн гол шинж чанар. “Хамгийн хувийн чанартай зүйлс нийтийн сонирхолыг хамгийн ихээр татдаг” гэдэг хэллэг энд таны гол анхаарах зүйл байх ёстой.

Хэрэглэгчдийнхээ “Хөндүүр цэг”-ийг олох, уг хэрэгцээ, шаардлагыг хангах контент бэлтгэх. “Хөндүүр цэг”-ийг олсноор контентийн гарчиг ч мөн адил та ямар асуудлыг хөндөж байгаа, хэрхэн шийдэж байгаа талаар шууд илэрхийлэхүйц байх хэрэгтэй.

Жишээ нь та сошиал медиа маркетингийн үйлчилгээний талаар контент бэлтгэж байгаа бол таны хэрэглэгчдийн нэг нь өөрийнхөө бизнест сошиал медиаг хэрхэн ашиглах талаар нэлээд хугацаанд бодож байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй явж байгаа байж болно. Тэгвэл яг тийм хэрэглэгчдийн анхаарлыг “Сошиал медиа маркетинг хийх хамгийн эхний 3 алхам” гэсэн гарчигтай контент татах боломжтой. Анхаарал татсан контентийг уншин энэ нь үнэхээр хэрэгтэй мэдээлэл байсан тохиолдолд бусадтай хуваалцах сэдэл төрөх болно.

Ийм маягаар зорилтот бүлгээ тодорхойлох, тэдний “хөндүүр цэг”-ийг олох, тэрхүү хөндүүрийг илааршуулах нь тэдэнд таны контентийг бусадтай хуваалцах, цааш нь дамжуулахад сэдэл болно.

2. Хялбар байх.

Таны контентыг хүмүүс бусадтай хуваалцахад хялбар байх хэрэгтэй. Хэн нэгэн таны гаргасан мэдээллийг уншаад үнэхээр таалагдсан бол нэг л товч дараад бусадтайгаа хуваалцах боломжтой байх хэрэгтэй. Тиймээс Facebook, Twitter, LinkedIn гэх мэт сошиал сүлжээний “Share – Хуваалцах, бусдад түгээх” товчуудыг контент бүр дээр оруулж өгөх хэрэгтэй.

Ихэнх сошиал медиа сайтууд интернэт дэх мэдээ, мэдээллийг түгээх хялбар боломжыг контент бүтээгчдэд зориулан гаргасан байдаг ба текст дундах мэдээллийг түгээх TweetDis гэх мэт үйлчилгээг ашигласнаар тухайн контентын тодорхой хэсгийг салган авч, Твиттерт share хийх боломжтой болох юм. Мөн Shareaholic-г ч мөн судлаж үзэж болно.

3. Асуу.

“Хүн хэлэхээс нааш” гэдэг үгийг битгий март. Ямар нэг пост, контентынхоо төгсгөлд энэ мэдээлэл танд таалагдсан бол бусдадаа хуваалцахаа мартав аа гэж сануулга оруулж бай. Зарим үед энгийн ийм сануулга л хүмүүсийг бусдад түгээх сэдэл болж өгдөг.

Мөн уншигч ямар нэг олон нийтийн сүлжээнд таны контентыг share хийсний дараа тухайн контентыг унших боломжтой болдог “сошиал түгжээ” хэлбэрийн арга хэрэгслийг ашиглаж болно. Бүх контент дээр ашиглах нь тийм ч үр дүнтэй биш байх хэдий  ч хамгийн эрэлттэй контент дээр ашиглах нь таны контентыг олон хүнд хүргэхэд туслах нь зайлшгүй.

Та ч бас энэхүү нийтлэл таалагдсан бол SHARE хийгээрэй. Баярлалаа.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP