CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

GMAIL-Н ГАЙХАЛТАЙ ХЭРНЭЭ ХҮМҮҮСИЙН МЭДДЭГГҮЙ 10 ФУНКЦ

/ / БЛОГ, ХЭРЭГТЭЙ
gmail функц

Та Gmail-г тодорхой хугацаанд хэрэглэж байгаа болохоор ихэнх боломжыг нь хэрхэн ашиглахаа мэддэг болсон гэж бодож байгаа байх. Гэхдээ л хүн болгон ашиглах боломжтой ч тэр бүр хүмүүс мэддэггүй олон гайхалтай gmail функц-ууд байдаг юм байна. Тэдгээрээс 10-г нь сонгон танилцуулж байна.

Эдгээр функцыг ашиглахад маш хялбар:

Gmail-н цонхны баруун дээд буланд байрлах тохиргооны хэсгээс Settings цэс дээр товш. Эндээс Labs цэсийг сонгоход Gmail-н шинэ, туршилтын функцууд харагдах болно. Энэ бүх функцыг та хүссэн үедээ идэвхжүүлэн ашиглах боломжтой. Харин та идэвхжүүлснийхээ дараа цонхны доод хэсэгт байрлах “Save Changes” товчыг дарахаа мартав.

Баталгаажуулах тэмдэг- Authentication icon for verified senders:

Энэ нь төрөл бүрийн хуурамч и-мэйлээс хамгаалах ухаалаг арга. Идэвхжүүлснээр мэдээлэл цуглуулах зорилготой хуурамч и-мэйл илгээгчид ихэвчлэн ашиглахыг оролддог eBay, Amazon болон PayPal гэх мэт сайтуудаас ирсэн и-мэйлд баталгаажуулах тэмдэг байрлуулж өгдөг. Жишээ нь eBay-с илгээсэн гэгдэх и-мэйл ийм баталгаажуулах тэмдэг байхгүй бол хуурамч и-мэйл байх магадлалтай.

Бэлэн хариу илгээх-Canned Responses:

Хэрэв яг нэг ижил хариуг олон удаа илгээдэг бол “Бэлэн хариу” бэлтгээд нэг товч дараад л зохих хариуг нь дор нь илгээж байх функц.

Гүүгл календар-Google Calendar gadget:

Энэхүү функцыг идэвхжүүлснээр Gmail-н цонхны зүүн гар талд Гүүгл календарийн мэдээлэл харагдах цонх гаргаж өгөх болно. Мэргэжлийн түвшинд хэрэглэгчдэд заавал байх ёстой функц.

Гүүглийн газрын зурагт харуулах-Google Maps previews in mail:

Хэрэв хэн нэгнээс тодорхой хаяг агуулсан и-мэйл танд ирүүлсэн тохиолдолд автоматаар уг хаягийг Гүүглийн газрын зурагт харуулах болно.

Уншсан тэмдэглэгээ-Mark as Read Button:

Заавал уншихгүйгээр эсвэл устгахгүйгээр шинэ гэсэн тэмдэгээр тодруулсан и-мэйлийг хэдийн уншсан болгон харуулахад Mark as Read товч танд туслана.

Урьдчилан харах-Preview Pane:

Энэхүү функц и-мэйлээ бүрэн нээлгүйгээр агуулгыг нь харах боломж олгоно.

Түргэн холбоос-Quick Links:

Ямар нэг хэрэгтэй мэдээлэлтэй и-мэйлээ олохгүй байх үе танд тохиолддог уу? Санаа зоволтгүй. Энэ функц танд хэрэг болно. Ямар ч и-мэйлийг нэг товшилтоор гаргаж ирэх холбоосыг цонхны зүүн гар талд байрлуулж өгдөг.

Мессэжийг баруун гар талд шилжүүлэх-Right-side chat:

Маш энгийн үүрэгтэй функц. Ердөө мессежийн хэсгийг л баруун гар талд шилжүүлэн байрлуулна. Гэхдээ энэ нь ямар эвтэйхэн болохыг та туршиж үзээд мэднээ.

Илгээсэн и-мэйлээ буцаах-Undo send:

Илгээх товч дээр дарчихсан ч гэсэн буцааж болдог болоосой гэж харамсах үе гардаг бол танд яг тохирно. Ззаримдаа хэт сэтгэлийн хөөрлөөр бичсэн и-мэйлээ илгээхээр аль хэдийн SEND товч дээр дарчихаад хойноос нь харамсах тохиолдолд гардаг тийм хүмүүст заавал байх функц. 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ