CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook видео бүтээгчдэд зориулсан “Creator” хэмээх шинэ аппаа гаргалаа.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА

Сүүлийн үед маш их анхаарал хандуулж буй видео бүтээгчдэд чиглэсэн бас нэгэн ээлжит шинэчлэлээ Facebook зарлалаа. Энэ нь хуучин Mentions аппаа шинэчлэн ‘Facebook Creator’ хэмээх шинэ апп болгон гаргажээ.

 

Энэхүү шинэ апп нь видео бүтээгчдэд зориулсан олон төрлийн шинэлэг функцуудтай юм бна. Жишээ:

  • Live видеоны эхлэл, төгсгөл бэлтгэхэд зориулсан функцууд
  • Custom Reactions – ердийн 6 сонголтын нэгийг нь өөрийнхөөрөө өөрчлөн орлуулах боломж
  • Facebook, Instagram болон Messenger-т ирсэн комментуудыг нэг дор багтаасан Inbox
  • Facebook Stories-т шууд пост хийх, Facebook-с Instagram-таа пост хийх боломж
  • Апп өөр дээрээ видеоны үзэлт, оролцоог харуулах статистик мэдээллийг агуулсан.

Ингэснээр өмнө нь тийм ч олон боломжтой байгаагүй Live видео-г илүү мэргэжлийн түвшинд өндөр чанартай дамжуулалт хийх боломж гаргаж өгч байгаа юм. Түүнчлэн live видеондоо эхлэл, төгсгөл оруулах, үйлдэлд дуудах товч нэмэх зэрэг боломжтой болсон нь сошиал маркетерүүдэд илүү таалагдах байх.

Үүнээс гадна Facebook-н зүгээс видео бүтээгчдэд зориулан ‘Facebook for Creators’ вэб хуудас нээсэн бөгөөд энэ нь видео бүтээх, хэрэглэгчидтэй хэрхэн үр дүнтэй харилцаа тогтоох гэх мэт сэдвээр зөвлөгөө мэдээллийг агуулсан онлайн мэдээллийн сан.

Яг одоо бол энэхүү вэб сайтаас Facebook Creator аппыг хэрхэн ашиглах заавар, зөвлөгөөнөөс гадна бусад контент бүтээгчид хэрхэн амжилттай ашиглаж буй жишээг харж болох гэнэ.

Өмнө нь Mentions апп нь зөвхөн баталгаажсан аккаунт бүхий олны танил хүмүүс л ашиглах боломжтой байсантай харьцуулахад шинээр гаргасан Creator аппын хамгийн чухал өөрчлөлт нь Facebook хэрэглэгч бүхий л хүмүүст нээлттэй болсон явдал. Харин бизнесийн зорилгоор ашиглагдаж буй Facebook Page хуудаснуудын хувьд одоохондоо уг аппыг ашиглах боломжгүй. Гэхдээ удахгүй нээлттэй болох байх гэсэн хүлээлт мэргэжилтнүүдийн дунд байгаа юм байна.

 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ