CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Өөр хэн нэгний Instagram live видеонд нэгдэх хүсэлт илгээх боломжтой болжээ

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Instagram live видео хийдэг хэрэглэгчдэдээ зориулан цоо шинэ нэгэн функцыг нийтэд гаргасан байна. Одооноос эхлэн Instagram хэрэглэгчид өөр хэрэглэгчийн live видеонд нэгдэх хүсэлт илгээн хэрэв зөвшөөрөгдвөл зочин байдлаар хамтран оролцож болох гэнэ.

Live видеонд оролцох хүсэлт илгээхийн тулд коммент хэсэг дэх “request” товч дээр дарахад л болох юм байна. Харин нөгөө талаас live видео хийж байгаа хүн нь тэр дор нь хүлээж авах эсвэл татгалзах боломжтой. Мөн олон зэрэг хүсэлт зэрэг ирсэн тохиолдолд ирсэн хүсэлтийн жагсаалтаас сонголт хийж болох юм байна.

Instagram-д өмнө нь зөвхөн live видео хийж байгаа хүн нь найздаа урилга илгээх боломж нээлттэй байсан бол одоо нөгөө талаасаа мөн хүсэлт илгээх болсон нь мэдээж live видеоны хувьд үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх тун чухал арга хэмжээ болж байгаа болов уу.

Instagram live

Хэн нэгэн алдартай хүний хийж буй Instagram live видеонд оролцох хүсэлтэй фенүүд мундахгүй олон байх. Тэдгээрээс сонголт хийх, магадгүй оролцох хүсэлтэй хүмүүсийн дунд уралдаан зарлах гэх мэтээр live видеогоо илүү сонирхолтой болгох боломж нэмэгдэж байх шиг. Мөн дээрээс нь фенүүд, үзэгчдэд нь ч энэ нэмэлт оролцоо нь илүү их таалагдах байх.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ