CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook хуудасны Use App товч: олон URL хаяг оруулах хялбар арга

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Use App товч

Танай байгууллага өөрийн гэсэн аппликейшнтай бол Facebook хуудсаныхаа Call to Action хэсэгт Use App товч байршуулах нь үр дүнтэй арга. Гэхдээ Use App товчинд ганц л URL хаяг оруулдаг нь зарим маркетеруудын хувьд асуудал болдог. Жишээлбэл тухайн хэрэглэгч iOS эсвэл Android үйлдлийн системтэй утас, компьютероос хандаж байгааг ялган App Store-ийн, Play Store-ийн, вэб хуудасны өөр өөр URL хаяг санал болгох хэрэгцээ байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг танд Smarturl вэб сайт шийдэж өгнө.

Алхам 1.

Manage.smarturl.it  хуудас руу ханд.

Алхам 2.

Доош гүйлгэн Default URL хэсэгт тусгайлан заагаагүй төхөөрөмжөөс энэ тохиолдолд iOS, Android үйлдлийн системтэй төхөөрөмжөөс бусад төхөөрөмжөөр болон компьютероор хандах хэрэглэгчдэд харагдах вэб хуудасны URL хаягыг оруулна.

Алхам 3.

Device Destination хэсэгт iPhone, iPad болон Android үйлдлийн системтэй утаснаас хандаж буй хэрэглэгчтд хандах линкыг тус бүрт нь зааж URL хаягыг оруул.

Алхам 4.

iOS, Android үйлдлийн системтэй төхөөрөмж болон бусад төхөөрөмж, компьютероос хандах үед хэрэглэгчийг чиглүүлэх URL хаягыг тус бүрт нь өөртөө агуулсан шинэ, ухаалаг  URL хаягыг бид одоо бүтээх гэж байна. Тухайн хаягаа өөрийн хүссэнээр Organize хэсгийн hyperurl.co хэсэгт 20 тэмдэгтэд багтаан оруулаарай.

Алхам 5.

Шинэ, ухаалаг хаягаа Save smartURL дээр даран хадгалаад аваарай.

Ийнхүү таны шинэ, ухаалаг хаяг бэлэн болох ба Copy товчин дээр дарж Use App товчны URL хаяг оруулах хэсэгт дараах зааврын дагуу оруулан хадгалаарай.

Мөн энэхүү вэб хуудсыг ашиглан өөр, өөр төхөөрөмжөөс хандаж буй хэрэглэгчдээс гадна өөр, өөр улсаас хандаж буй хэрэглэгчдэд ялгаатай хаягуудыг санал болгох боломжтой байдаг. танд амжилт хүсье.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ