CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

2018 оны 6, 7, 8-р сар: Сошиал маркетерүүдийн төлөвлөгөөнд тэмдэглэгдэх өдрүүд.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ, ХЭРЭГТЭЙ

2018 оны 1-р сарын эхний хагаст манай вэб хуудсаар зочлосон хүмүүсийн олонхи нь “Сошиал медиа маркетингийн төлөвлөгөө” гэсэн түлхүүр үгээр Google-р хайлт хийн хандсан байсан. Тийм ч учраас бид энэ сараас эхлэн сар бүрийн СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ-н төлөвлөгөөнд тэмдэглэгдэх өдрүүд – КАЛЕНДАРЬ гаргаж байхаар шийдлээ. Зорилго нь энгийн: Сошиал медиа маркетер таны төлөвлөгөөнд заавал тэмдэглэгдэх ёстой өдрүүдийг тань сануулах, контент төлөвлөгөө гаргахад тань туслах. Бидний бэлтгэсэн календарьт тусгагдсан өдрүүдээс гадна таны, танай байгууллагын, салбарын хувьд онцлон тэмдэглэх өдрүүдээ та өөрөө тодруулаад авна биз ээ.

Жилийн бүрийн 8 дугаар сар маркетерүүдийн хувьд амралтын дараах их ажлын сар. Амралт дуусч, оюутан сурагчдын хичээлийн бэлтгэл эхлэх энэ үе сошиал маркетерүүдийн ид ажлын саруудын нэг.

Татаж аван хэвлээд (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газраа хадаарай.

2018 оны 7 дугаар сард Үндэсний их баяр наадам, Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шувтаргын тоглолтууд, Wimbledon, Tour de France, олон, олон салбарын ажилтнуудын өдрүүд сошиал маркетерүүдийг завгүй бас бүтээлч байхыг шаардах болов уу.

Татаж аван хэвлээд (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газраа хадаарай.

Энэ 6 дугаар сард  Эх, үрсийн баяр, World Cup 2018, Russia-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд жинхэнэ олныг хамарсан баяр, тэмдэглэлт ой тохионо.

Татаж аван хэвлээд (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газраа хадаарай.

Энэ 5 дугаар сард Аваргуудын лиг, MTV Movie & TV Awards, Олон улсын ээжүүдийн өдөр, Billboard Music Awards, NBA Play-Offs-н финалын эхний тоглолт, Газрын теннисны алдартай тэмцээн Францын нээлттэй тэмцээн гээд сошиал маркетеруудад хэрэглэгчдийнхээ оролцоог өсгөх, тэдний сонирхолд нийцсэн контент бүтээх сэдэв олон байх нь.

Татаж аван хэвлээд (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газраа хадаарай.

Бонус:

Инээдмийн баяр, Эх дэлхийн өдөр, Аваргуудын лиг, NBA Play-Offs гээд сошиал маркетерүүдэд хэрэглэгчдийнхээ оролцоог өсгөх, тэдний сонирхолд нийцсэн контент бүтээх сэдэв олон байх нь. #FoolsDay, #EarthDay, #PlayOffs энэ бол дөрөвдүгээр сар.

төлөвлөгөөнд тэмдэглэгдэх өдрүүд

Татаж аваад (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газар хадчихвал…

Бонус:

Жил бүрийн гуравдугаар сар баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд, урлаг, спортын онцлох өдрүүдээр дүүрэн байдаг. #WomensDay, #Март, #Oscar, #ЦэргийнБаяр #Наурыз гээд л сошиал маркетерүүдэд тэмдэглэж аваад бэлтгэх өдрүүд олон байх нь. Энэ л өдрүүд Facebook-с саяхан зарласан NewsFeed өөрчлөлтийн хувьд чухалчлах ХҮМҮҮС ХООРОНДЫН харилцааг үүсгэх шалтгааныг Сошиал медиа маркетер танд олгох болно гэдэгт итгэлтэй байна.

Татаж аваад (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газар хадчихвал…

Бонус:

Хоёрдугаар сар спортын, уламжлалт баярын болоод залуусын хувьд тэмдэглэх өдрүүдээр мундахгүй нь. #Olympics2018, #Цагаансар, #BeMyValentines гээд л цуварч өгөх бололтой. Энэ л өдрүүд Facebook-с саяхан зарласан NewsFeed өөрчлөлтийн хувьд чухалчлах ХҮМҮҮС ХООРОНДЫН харилцааг үүсгэх шалтгааныг Сошиал медиа маркетер танд олгох болно гэдэгт итгэлтэй байна.

Татаж аваад (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрийн хэрэгтэй өдрүүдийг мөн тэмдэглээд нүдэнд харагдах газар хадчихвал…

Бонус:

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ