CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Instagram Business Profile-тай хэрэглэгчид пост төлөвлөх боломжтой болжээ.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Instagram Business Profile

Өнгөрсөн шөнө нийтэд зарласан Instagram Graph API өөрчлөлтийн үр дүнд Business profile -Бизнес хаягтай байгууллагуудад хэд хэдэн шинэ боломж нээгдэж байгаа юм байна.

Үүнд:

  • Пост төлөвлөх
  • Өөрийн хаягийг нь меншн, таг хийсэн постуудыг харах
  • Бусад бизнес хаягуудыг харах.

Ийм өөрчлөлт орсноор өнгөрсөн жилийн өөрчлөлтөөр нэмэгдсэн постын үр дүн харах, коммент удирдах боломжуудын дараа орж буй томоохон чухал өөрчлөлт болж байна.

Манай байгууллагын сошиал медиа контент төлөвлөлт, хөгжүүлэлт, мониторинг хийхдээ ашигладаг Hootsuite аппликейшны зүгээс гаргасан мэдээллээс харахад уг аппын хэрэглэгчид Instagram постоо төлөвлөн, шууд пост хийх боломжтой болсон байна.

Hootsuite-н Захирал Ryan Holmes-н хэлснээр “Instagram постоо төлөвлөх, шууд нийтлэх боломж нь манай 16 сая хэрэглэгчдийн нэн тэргүүний шаардлага байсан. Өнөөдрөөс эхлэн манай хэрэглэгчид олон постыг төлөвлөсөн цаг тухайд нь хялбархан бас найдвартай нийтлэх боломжтой боллоо. Hootsuite болон Instagram-н хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байна” хэмээн мэдэгджээ.

Instagram Business Profile

Хэрэв та Hootsuite-н хэрэглэгч бол өнөөдрөөс эхлэн Instagram business profile-даа нийтлэх постоо хэзээ нийтлэх цагийг тохируулаад л мартаж болох нь. Манай байгууллагын хувьд ямартай ч нэлээд ажил хөнгөвчилөх нь. Мөн Instagram business profile хэрхэн нээх талаарх мэдээллийг эндээс уншаарай.

Танд амжилт хүсье!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ