CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Өнөөдрөөс Facebook Page Organic Reach дахин өөрчлөгдөнө.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Facebook Page Organic Reach

2 хоногийн өмнө Facebook нэгэн шинэ өөрчлөлт танилцуулсан нь Facebook хуудасны органик хүртээмж (Facebook Page organic reach) тооцох аргачлал өөрчлөгдсөнөөс шалтгаалан Facebook хуудасны хүртээмж өмнөхөөс 20% хүртэл буурах тухай мэдээлэл байлаа. Гэхдээ та сандрах хэрэггүй, яг үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй.

Органик хүртээмж (Organic Reach) тооцох аргачлал

Шинэ өөрчлөлтийн хүрээнд органик хүртээмж буюу Reach-г тооцохдоо “харах боломжтой” байдлаар нь тооцох болсон байна. Өмнө нь бидэнд харуулдаг байсан постын зүүн доор байрладаг ….. people reached гэсэн тоо маань тухайн хэрэглэгч News Feed дуудахад уг пост News Feed-д нь байрласан л гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийн дэлгэц дээр гарч уг пост гарч ирсэн байх албагүй байсан гэнэ. Харин төлбөртэй сурталчилгааны хувьд Reach гэсэн үзүүлэлт нь тухайн хэрэглэгч News Feed-ээ гүйлгэж харж байх үед дэлгэц дээр уг сурталчилгаа харагдсан тохиолдолд тоологддог. Тэгэхээр өнөөдрөөс идэвхтэй болох өөрчлөлт нь органик хүртээмж тооцох аргачлал нь төлбөртэй сурталчилгааны Reach тооцох аргачлалтай ижил болж байгаа л гэсэн үг юм байна.

Энэ өөрчлөлт бидэнд юу авч ирэх вэ?  Ямар ч байсан өнөөдрөөс зарим хуудасны органик хүртээмжийн үзүүлэлтүүд буурах зүйл ажиглагдах болов уу. Яг үнэндээ үр дүнгийн хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр органик хүртээмж тооцох аргачлал л өөрчлөгдөж байгаагаас контентийн хүртээмж, үзэу байгаа хүмүүсийн тоонд өөрчлөлт гарах ёсгүй.

Нэг хэсэгтээ Facebook постын хүртээмжийн хувьд хуучин үзүүлэлтийг нь шинэ үзүүлэлтийн хамт (“previous organic reach” болон “new organic reach” гэсэн үзүүлэлтүүд) харуулах юм байна  Ингэснээр ажлын үр дүнгээ хүртээмжээр тайлагнадаг маркетерүүдийн хувьд харьцуулах үзүүлэлтийг нь хэвээр хадгалан шинэ үзүүлэлттэй харьцуулах боломж олгох гэнэ.

Facebook Page Organic Reach

Facebook Page апп шинэчлэгдэнэ

Уг мэдээлэлд мөн Facebook Page апп мөн шинэчлэгдэн Facebook хуудасны статистик үзүүлэлтийн мэдээллүүд илүү дэлгэрэнгүй харагдах болсон байна. Доорх зурагт харагдаж байгаачлан админууд гар утаснаасаа хуудасныхаа ерөнхий үзүүлэлтүүд  (like, reach, engagement) болон постын үр дүнгийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй харж болохоор болж байгаа юм байна.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ