fbpx

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ХАМГИЙН ЭХНИЙ 3 АЛХАМ

Сошиал медиа нь хүмүүсийн хувийн амьдралын нэгээхэн том хэсэг болсонтойгоо адил бизнесийн хувьд ч дижитал маркетингийн чухал суваг болж байна. Хэдхэн жилийн өмнө тийм ч их хэрэгтэй мэт санагддаггүй байсан СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ одоо бизнесийн байгууллагын хувьд заавал байх талбар болон өөрчлөгджээ.Гэхдээ сошиал медиа маркетингийн хувьд аль олон нийтийн сүлжээ нь таны бизнест хэрэгтэй, алийг нь ашиглахгүй байж болох талаар та бодож байсан уу?

Дөнгөж бизнесээ эхэлж байгаа хүмүүсийн хувьд сошиал медиа платформуудын алийг нь ашиглах вэ? Аль нь илүү манай бизнест тохирох бол? Хэрхэн хөтөлж авч явах вэ? гэх мэт олон асуултанд хариулах шаардлагатай болдог.

Тэгвэл дараах 3 зүйлийг сошиал медиа маркетингийн хувьд хийх хамгийн эхний алхамаа болгоорой.

1. Хамгийн чухлаас нь эхэл.

Сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргахаасаа өмнө аль сошиал медиа платформыг сонгохоо шийдэх хэрэгтэй. Зарим тохиолдолд алийг нь сонгохгүй байх вэ гэдгээ мэдэх нь хялбар арга ч байж мэдэх юм.

Ерөнхийдөө бүхий л сошиал медиа сүлжээг ашиглах боломжтой хэдий ч бизнесийн онцлогоос шалтгаалан зарим нь тохиромжгүй байж болно.

Тиймээс хамгийн чухлыг нь сонгох хэрэгтэй. Сошиал медиа маркетингийн хувьд хамгийн ач холбогдол багатайг нь хасан сонголтоо багасгасан ч болно. Өөрөөр хэлбэл сошиал медиа маркетингийн хувьд цөөн суваг нь илүү үр дүнтэй байх магадлалтай.

Яагаад гэж үү? Та нэгэнт сонгон ашиглаж байгаа сошиал медиа сүлжээ бүртээ илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Зөвхөн чанартай контент нийтлэх шаардлагаас гадна мөн өдөр бүр анхаарал тавих хэрэгтэй болно. Тийм учраас маркетингийн зорилгодоо яв цав тохирох тэр л сошиал медиа сүлжээг сонгох нь нөөц бололцоог хэмнэхээс гадна маркетингийн үйл ажиллагааг тань үр дүнтэй болоход туслана.

Хэрэв та Facebook-г сошиал медиа маркетингийхаа гол суваг болгон сонгосон бол бидний бэлтгэсэн Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлагатай заавал танилцаарай. 

Дижитал маркетинг

2. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН хувьд тогтвортой байдал чухал биш бүр “маш их чухал”

Хамгийн чухлыг нь сонгосон бол контент бэлтгэл, хөтлөлтийн сайн төлөвлөгөө гаргах шаардлагатай. Үнэхээр цаг заваа зарцуулж, сайтар төлөвлөж ажиллахгүй бол огт хийхгүй байсан нь зүйтэй. Төлөвлөлт бол ийм л чухал.

Тийм амар биш дээр нь цаг зав их шаарддаг сошиал медиа маркетингийн ажлыг хэнд хариуцуулах вэ? Зөвхөн тогтвортой хөтлөлт хийх биш мөн танай брэндийн өнгө төрх, дуу хоолойг ч мөн хүргэж байх энэ ажлыг төлөвлөсний дагуу хариуцан авч явах тийм л хүнийг сонгох шаардлагатай.

Тогтвортой, брэндийн өнгө төрх, дуу хоолойг илэрхийлэхүйц төлөвлөлтгүйгээр сошиал медиаг маркетингийн зорилгоор ашиглах гэдэг ямар утга учиргүй гэдгийг дахин анхаар.

Дижитал маркетинг

3. Эрсдэл гарга.

Мэдээж таны гаргах эрсдэл танай бизнесийн салбартай нийцэж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сошиал медиа сүлжээнд зарим нэг эрсдэлтэй постууд хийж байх нь зөв. Жишээ нь: нийтэд тэр бүр харагдаад байдаггүй өдөр тутмын ажлын зарим хэсгээс харуулах гэх мэт.

Мэдээж бодит мэдээлэл байх хэрэгтэй, ингэснээр хүмүүст илүү ойр дотно мэдрэмж төрүүлэх болно. Энэ нь буцаад таны бизнест ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. 

Танд хэрэгтэй нийтлэлүүд:

TOP