Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

КОНТЕНТ МАРКЕТИНГ: ХАМГИЙН ШИЛДЭГ ДИЗАЙН ЭНГИЙН БАЙДАГ

Сошиал ертөнцөд таны бэлтгэсэн контентийг хэр олон хүн “SHARE” хийж байна? Хэрхэн олон хүнд хүрэх ШИЛДЭГ ДИЗАЙН, мэдээлэлтэй, контент бэлтгэх вэ? Энэхүү контентдоо бүтээгдэхүүнээ хэрхэн байршуулах вэ?

Эдгээр асуултанд “CASS” шар айрагны маркетингийнхан ямар хариулт өгөх байсан бол? Та бидний сайн мэдэх “CASS”-н сошиал медиа багийн бэлтгэдэг контентын жишээг хамтдаа сонирхоё!

Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа ихэнхдээ видео хэлбэрээр хүмүүст хүрч, тэдэнд шар айраг уух сэдлийг төрүүлдэг. Гэвч энэ төрлийн сурталчилгаа нь өндөр өртөгтэй, хүртээмж багатай. Учир нь телевизээр энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа зөвхөн оройн хязгаарлагдмал цагаар гардаг.

Тиймээс “CASS”-н маркетингийнхан сошиал медиа маркетинг, КОНТЕНТ МАРКЕТИНГ-ийг голчлон анхаарах болжээ. Харин сошиал медиа ашиглан сурталчилгаа явуулахад ямар төрлийн дизайн бэлтгэх нь тохиромжтой гэдгийг “CASS”-н сошиал контентууд хэлээд өгнө. Тэдний бэлтгэн гаргаж буй контентуудын амжилтын гол нууц нь сошиал медиа хэмээх амьд ертөнцөд яг тийм амьд өгүүлэмж бүхий зураг хэрэглэдэг нь.

Заримдаа сайн найзынхаа төрсөн өдрөөр бэлэглэх бэлэг сонгоход маш хэцүү байдаг уу? Магадгүй хүн бүрт өмнө нь тулгарч байсан асуудал байх. “CASS”-ынхан хүн бүрт тохиолддог, тохиолдож байсан энэ асуудал дээр хэрхэн тоглолт хийснийг хараарай. Үнэхээр гайхамшигтай харагдац, бэлдэц. Хэрэв хэн нэг нь танд иймэрхүү “ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ” барьвал яах вэ? Эсвэл та ч найзынхаа төрсөн өдрөөр бас туршаад үзэж болно шдээ.

Өнгөрсөн өдрүүд шиг аагим халуунд Instagram эсвэл таны нүүр хуудсанд ийм зураг гараад ирвэл шууд л “Ямар гоё харагдаж байнаа. Өнөөдөр ингэж уунаа” гэх мэдрэмж төрөх нь тодорхой…

Та шар айргийг зөгийн балтай хольж ууж үзсэн үү.
Магадгүй шар айраг уух дургүй амт нь гашуун санагддаг хүмүүст тэр дундаа эмэгтэйчүүдэд ингэж уух нь таалагдах бизээ.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

TOP